ЭМЯ хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид зургаан чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна.
Аяны нээлтийг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан болон бусад албаныхан оролцож таргалалтын хор уршиг хийгээд илүүдэл жин, таргалалтын улмаас иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлснийг онцлоод “Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчнүүд, түүн дотор зүрх, судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж эхэлсэн.
Монгол Улсын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын IV судалгаагаар 15-69 насны нийт хүн амын таван хүн тутмын нэг нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 хувь байна. Энэ нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна” хэмээгээд халдварт бус өвчнийг үүсгэх зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг түгээмэл тохиолдох эрсдэлт хүчин зүйлс болж, эдгээр нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тосны хэвийн бус агууламж, цусан дахь глюкозын хэмжээ ихсэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг анхаарахгүй орхиж болохгүйг хэлсэн.
Тэрбээр мөн монгол хүн амын хоол тэжээлийн байдлын 2017 оны үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 28.6 хувь болж өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн тухай ч дуулгаж байлаа.
Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өргөн хүрээний 2021 оны судалгаагаар хүүхэд, өсвөр насныхны илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байгааг аяны нээлтэд оролцсон мэргэжилтнүүд онцлон ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд анхаарах нь монгол хүн бүрийн үүрэг гэдгийг тодотгож байв.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан аяны хүрээнд хийх сургалт сурталчилгааны ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг тул хөдөлгөөний дутагдал орохгүй байх, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалсан. Мөн улсын хэмжээнд хийсэн ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар хүүхдүүдийн 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг гэсэн дүгнэлт гарсан тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж тэднийг хоол хүнсний зөв хэрэглээнд сургаж, дасгал хөдөлгөөн тогтмол хйихийн ач холбогдлыг ойлгуулах шаардлага байгааг харуулж байна хэмээсэн.
Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна.
Иймд 2023 оны туршид зохион байгуулагдах хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, түүнээс сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэж, эрүүл амьдралын хэв маяг, дадлыг хэвшүүлж хадгалсан иргэдийн тоо өсч, иргэдийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх мэдлэг, туршлага, идэвхи, санаачлага эрмэлзлэл нэмэгдэж, бусдадаа эрүүл амьдрахад үлгэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа аяныг зохион байгуулагчид хэлж байв.


Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
