НИТХ-ын ээлжит бус X хуралдаан үргэлжилж байна. Төлөөлөгчид нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Энэхүү нэмэлт тодотголын хүрээнд 108 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд авах чиглэлээр 14 байршлын 93.5 га газарт, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгах, газрын төлбөрийг нэмэгдүүлэх хүрээнд 43 байршлын 1010 га газарт, нийтийн эдэлбэрийн байршил, хэмжээг тогтоох чиглэлээр 50 байршлын 7.2 га газарт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Мөн нөхөн олговортой газар чөлөөлөх чиглэлээр дөрвөн арга хэмжээг төлөвлөөд буй. Харин барилга байгууламжийн газрыг чөлөөлөх хэсэг гурван байршлын 0.3 га газарт, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн газрыг чөлөөлөх чиглэлээр нэг байршилд арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Уг асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлэн, санал хэлсний дүнд нэмэлт өөрчлөлтийг редакцын засвартайгаар батлахаар болов. Тухайлбал, газрын цахим өмчлөлтэй холбоотойгоор иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусгай хамгаалалттай газрын өмчлөлийн давхцалыг арилгах тэргүүтэй асуудлаар төлөөлөгчдийн саналуудыг тусган оруулахыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцоллоо.
Энэ удаагийн хуралдаанаар эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталсан юм. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөлөх хүрээнд галт зэвсгээр устгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шатахуун, сумны үнэ эрс өссөн, мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өмнөх тарифаар гүйцэтгэх боломжгүй болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэмдэглэв. Тиймээс эдгээр нөхцөл байдалтай уялдуулан нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах шаардлага үүсээд буйг тэрбээр онцолсон. Эзэнгүй нохой, муурын тоог цөөлөх өөр шийдэл олох, үржил хязгаарлах аргуудыг нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж байв.
Мөн “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн усны барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалт хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын тухай болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
