Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагдаж байгаа “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр явган алхалт, гүйлт, иог, дугуй болон шугаман бүжгийн холбоод хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс зургаадугаар сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагууд төрийн бус байгууллагууд хамтран эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, дадал зуршлыг бий болгох талаар мэдлэг олгох, биеийн тамир, спортын олон талт үйл ажиллагаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулан ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд “Монголын явган алхалтын холбоо”-ны гишүүд Зайсангийн амнаас Дугуй цагаан үзэсэгэлэнт ойн цоорхойн чиглэлд явган алхацгаав.
Гэр бүлдээ, өөртөө, өөрийнхөө эрүүл мэндэд, байгаль орчны боловсролд, эх орноо танин мэдэхэд, илүү эрч хүчтэй, цог золбоотой, утга учиртай амьдралын төлөө “ЦАГ ГАРГАЯ” гэсэн уриалгыг өрнүүлэн амжилттай алхацгаав. Завгүй завгүй гэсээр чухал зүйлсээ орхигдуулан элээх бус хэрэгтэй, чухал зүйлдээ цаг гаргаж, цагийн менежментээ сайжруулах сэдэл өгөхөд энэхүү арга хэмжээ чухал нөлөөтэй юм.
Хэрвээ та өөртөө цаг гаргаж, хамтдаа алхахыг хүсвэл www.facebook.com/groups/MongolWalkers монголын алхагчдын группт нэгдэж зарлагдсан алхалтад ирж оролцсноор эрүүл амьдралын дадал хэвшлийг үүсгэх эхний алхамаа амжилттай хийх болно.
Эрүүл монгол хүн байхын үндэс нь илүүдэл жингүй, эрүүл амьдралын хэвшлийг бүрдүүлж чадсан байх явдал юм. Өдөртөө 10000 алхам алхдаг байцгаая. Та доорх #ХашТаг -тайгаар энэхүү мэдээллийг шэйрлэн түгээж, олон монгол хүнийг эрүүл зөв амьдралын хэвшилд уриалан дуудаарай.
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Баярлалаа, эрүүл мэнддээ цаг гаргаж сурах хэрэгтэй