Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрт ажиллалаа.
Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрээ нөхөн сэргээлтийн сургалтын бааз болгон хөгжүүлжээ.
2001 онд 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулж 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгүүлсэн байна. Энэ нуур цурхай, зэвэг, алгана зэрэг таван төрлийн загастай, нугас, хун, галуу, дэглий зэрэг найман зүйлийн усны шувууд зусдаг, цэвэр усны анализатор гэгддэг ондатр амьдардаг.
Мод үржүүлгийн газартаа 400 гаруй мянган мод үржүүлснээс 300 мянга гаруйг нь тарьж, ургуулан, ойн долоон төгөл байгуулсан байна. Мөн мод тарьж, ургуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин 100 гаруй мянган мод бэлэглэж, хандивлажээ.
Уул уурхайн нөхөн сэргээлтэд дуслын усалгааны системийг улсдаа анх удаа нэвтрүүлж, ХААИС-ийн “Инновац бизнес хөгжлийн төв”-тэй хамтран био нүүрсэн бортого хийх технологи ашиглан жилийн дөрвөн улиралд мод, бут тарьж, ургуулж байна. “Монполимет” нь “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа шалгарчээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
