Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэх, тийзийн үнэ тарифыг бууруулах шийдвэр гаргасан. Ийнхүү тус компани 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хуваарьт нислэг үйлдэж эхэллээ. Анхны нислэгийг Улаанбаатар-Ховд чиглэлд хийв.
“МИАТ” ТӨХК нислэгийн үнэ тарифаа 2-2,5 дахин бууруулсан бөгөөд Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ. Өлгий, Ховд чиглэлд нислэгийн тийз хоёр талдаа 1.5– 1.7 сая төгрөг байсныг 810 – 902 мянга, Улаангом, Улиастай чиглэлд 1.3-1.4 сая төгрөг байсныг 633-852 мянган төгрөг болгож тус тус бууруулаад байна. Мөн Даланзадгад чиглэлд хоёр талдаа 500-617 мянга, Мөрөн чиглэлд 500-680 мянга, Алтай чиглэлд 733-852 мянга, Чойбалсан чиглэлд 537– 617 мянган төгрөгийн тарифаар тус тус үйлчлэх юм байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан орон нутаг руу зорчигчдын 0,1 хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байгаа бол “МИАТ”ТӨХК нислэг үйлдсэнээр 30 хувьд хүргэх боломжтойг тэмдэглээд “Хувийн агаарын тээврийн компаниуд иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн нөөц боломжид таарсан үнэ тарифыг хэрэгжүүлж чадаагүй. Үнэ нэмдэг, зохиомол хомстол үүсгэдэг байдлыг арилгахын тулд “МИАТ” ТӨХК-ийн орон нутгийн нислэгийг сэргээж байна” гэв. Мөн орон нутгийн эдгээр нислэгийг тогтмол үйлдэхэд төсвөөс ямар нэгэн татаас, хөнгөлөлт авах шаардлага үүсээгүйг онцоллоо.

Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
