Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд айргийн тавд багтаж орж ирсэн морьдыг дахин шүдэлж, нягтлахаар боллоо.
Засгийн газрын өнөөдрийн /2023.07.05/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдэлж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” хэмээн өөрчилсөн байна.
Мөн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болж байна. Ингэснээр улсын цолтой бөхчүүд ам авахдаа 5 минутад багтан барилдах бөхөө сонгоно. Заасан таван минутад багтаан ам авахгүй бол хоёроор хойшлуулна. Энэ нь тухайн цолтой бөхийн хувьд боломж улам багасна гэж Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдэгдэв. Мөн бөх нь ам авахдаа гар утсаар ярьж болохгүй. Гар утсаар яривал бөхийн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Олон нийтийн дунд “Бөхчүүд ам авахдаа утсаар ярьдаг нь хэн нэгнээс заавар зөвлөмж авч, цолны найраа хийдэг байж болзошгүй” гэх хардлага сэрдлэг их байдаг тул түүнээс сэргийлж дээрх арга хэмжээг авч буй юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
