Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум, Үүр гол Цагаан-Үүр сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хангай нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Зэгстэй гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/, орчимд үерийн түвшинг тус тус 10-65 см давсан байдалтай байна.
Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум болон Сүхбаатар хот орчимд/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.
Цаашид: Маргааш буюу 7 дугаар сарын 20-ны өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр аадар бороо орно.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
