Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт оруулна.
2023 оны долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 2023 оны долоодугаар сарын 28-ны өглөөний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Замын хөгжлийн газраас төлөвлөөд байгаа юм.
Иймд дээр заасан хугацаанд тус авто замаар зорчдог Нийтийн тээврийн автобусны 15 чиглэлд өөрчлөлт орж зохицуулалтаар үйлчилгээгээ үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.
Тодруулбал, тухайн чиглэлүүд нь Нарны гүүр болон Олимпын гүүрээр зорчих юм. Үүнд:
Нарны гүүр:
Ч:58 3,4-р хороолол – ТЭЦ-3
Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг
Олимпын гүүрээр:
Ч:7 Нисэх – МУБИС – Ард кино театр
Ч:18 3,4-р хороолол – 6-р бичил хороолол – Ард кино театр –ТЭЦ 3 /баруун тойрог/
Ч:18Б 3,4р хороолол-6-р бичил хороолол-ТЭЦ3-Цэцэг төв зүүн тойрог
Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3
Ч:50 Улаанхуаран – ТЭЦ-3
Ч:52 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
Ч:53 Яармаг – МУБИС
Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
Ч:61 Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – ТЭЦ-3
Ч:66 Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол
Ч:72 Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж
Ч:73 Зунжин худалдааны төв – ТЭЦ 4
Ш:Ү6 МУБИС – Архивын ерөнхий газар
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
