“Говь+Ус” Өмнийн говийг усжуулах шийдэл, Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж “Усны элч”-ээр өргөмжлөгдөн цом гардсан бол, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Степ Гоулд” ХХК, “Цагаан сор” ХХК, Дорнын хүчтэн дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв.
Дөрөвт Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Билэгт Жонон” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Галсан-Очирын Ганжад, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Уушгийн Баян” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амаржаргал, аймгийн хурц арслан Х.Энхчулуун, аймгийн өсөх, өрнөх начин М.Гантулга нар үлдэв.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Баатарван транс” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Б.Баянсүхэд, “Уран барилдааны шагнал”-ыг Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурьт гардуулсан юм.
Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, Ховд бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
