Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ.
Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, түгээмэл загвар бүхий 4112 м.кв талбайтай 8 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогчдод үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн:
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх;
– Ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах;
– Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх;
– Эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхлэхэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
– Сэргээн засах /хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал гэх мэт/ үйлчилгээ үзүүлэх;
– Ажилд зуучлах;
– Ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээ;
– Бизнес инкубацийн үйлчилгээ.
Ажил олгогчдод чиглэсэн:
– Ажлын байрны хүртээмжийг сайжруулах, тохируулга хийх;
– Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн зохицуулалт, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгөх;
– Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.
Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд:
– Хөгжлийн бэрхшээл судлал;
– Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, статистик;
– Туслах технологи, мэдээллийн технологи, инновацийг хөгжүүлэх гэх мэт.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ нь цогц дэмжлэг, нийтлэг үйлчилгээ гэсэн үндсэн хэлбэртэй байх ба мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Жилд 5000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн, ажил олгогчид үйлчилгээ үзүүлэх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
