Монгол түмний уламжлалт сар шинийн баяр айлчлан ирж, хотол олноороо шинэлэн золгох мөч ойртсоор. Яг энэ цаг үед ерөөл дүүрэн баяраа сэтгэл тэнүүн угтахаар айл бүр идээний дээдийг хоймроо залахаар бэлтгэл ажлаа базаадаг.
Гэвч амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй зарим хүмүүс иргэдийн бэлтгэсэн чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, 02 дугаар сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад 1 ширхэг хонины ууц, 2 ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
