Энэ онд нийслэлийн хэмжээнд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ.
Өмнөх жилүүдэд баригдаж байсан явган замын хавтан амархан сулардаг учраас эдэлгээ муу, их хэмжээний эвдрэлүүд гардаг байсан. Мөн боржин чулуугаар хийсэн явган зам гөлгөр гадаргуутай учраас стандартын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Харин явган замыг байгалийн чулуугаар барих нь насжилт удаан, арзгар материалтай тул халтирч гулсахгүй буюу стандартад нийцсэн байдлаар төлөвлөж байна.
Нийслэлд хийгдэх явган замын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, хөрөнгө батлагдсан. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарлагдаж, нийт есөн аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулаад байна. Ирэх долоо хоногт цаг агаар дулаан байвал чулуун зам угсралтын ажлыг эхлүүлнэ. Харин өвөл чулуун замыг татан авах, бараа материал бэлтгэх ажлыг хийж гүйцэтгээд байна” гэсэн юм.
Тодруулбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх нийт 4 багц явган замын ажил, Олимпын гудамж, “Хан Хилсс” хотхоноос “Хүннү” хотхон хүртэлх явган замын ажил, Чингисийн өргөн чөлөөний явган замын ажил зэрэг есөн багц ажлын тендер задарч, гэрээ баталгаажаад байна.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
