Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр өндөр настай ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн өөрийн анхааран ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг онцлоод, энэхүү хуулиар ахмад настнуудад асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлж эхэлснийг тодотгосон бөгөөд ахмад настанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Ц.Раднаа 2025 оны тавдугаар сард Тайваньд болсон ахмадын олимп буюу “World Masters Games”-д оролцож хөнгөн атлетикийн төрлөөс гүйлтийн төрөлд таван алтан медалийн эзэн болжээ. Тодруулбал богино зайн 100, 200, 400 метр болон дунд зайн 800, 1500 метрийн зайд түрүүлжээ.
Өдгөө 91 настай тэрбээр олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцоход зардлын хувьд хүндрэл учирдаг хэмээсэн. Түүний хувьд 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
