МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна

2026 оны 06-р сарын 18 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ыуэагглёх

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал 2026 оны 06 дугаар сарын 21-нд хуралдах гэж байна. Уг хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгох юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нь 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр МСНЭ-ийн ажлын албанд ирүүллээ.

 МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 07 өдрийн хурлаас баталсан Их хурлын төлөөлөгч сонгох журмын 1.2; 2.1; 2.2; 2.3; 2.8; 2.9 заалтыг үндэслэн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг 2026 оны 06 дугаар сарын 17 өдрийн 18:00 цаг хүртэл МСНЭ-ийн ажлын албанд хүлээн авахаар заасны дагуу 2026 оны 06 дугаар сарын 17 өдрийн 18:00 цагаар тасалбар болгов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх