Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
- Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөн өрнүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, баг тамирчдаа удирдан зохион байгуулж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөн, монгол хүний эрүүл мэндийн боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хичээл зүтгэлээ зориулсан Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван,
- Үндэсний хэмжээний групп үүсгэн байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, газрын тос, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, малчид, фермерүүдийн тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхэлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Шунхлай холдинг” компанийн ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвийн Батсайхан нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

-
Ардын жүжигчин цолоор:
-
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор
- ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Түдэвийн Ган-Эрдэнэ,
Гавьяат багш цолоор:
- “Сити” их сургуулийг үүсгэн байгуулагч, доктор, профессор Цэмбэлийн Байгалмаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Эрдэнэт хивс” ХХК-ийн механик инженер Чимэдийн Пүрэвсүрэн,
- “Эм Си Эс интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чүлтэмийн Даваахүү,
Хүний гавьяат эмч цолоор:
- АШУҮИС-ийн зөвлөх эмч Хасагийн Оюунцэцэг,
- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Төрийн соёрхолт Цогтын Лочин,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Дефакто” институтын захирал Дамбадаржаагийн Жаргалсайхан,
- “Алтан жолоо групп” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Чулуунхүүгийн Гүнсэн,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- “Ховд” бөхийн дэвжээний дасгалжуулагч, Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн,
Гавьяат тамирчин цолоор:
- Хилийн цэргийн 0311 дугаар ангийн сургалт хариуцсан ахлах офицер, Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат,
- Шатрын үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Сумъяагийн Билгүүн,
Гавьяат барилгачин цолоор:
- “Хурд групп” ХХК-ийн барилгын талбайн инженер Батсүрэнгийн Батболд,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- “Мон газар консалтинг” ХХК-ийн захирал Юнгэрийн Дэлгэрмаа,
Гавьяат малчин цолоор:
- Ховд аймгийн Дөргөн сумын малчин Намсрайн Пүрэвжав,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, доктор, профессор Дамбийн Энхдаваа,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар,
Гавьяат жүжигчин цолоор:
- Чөлөөт уран бүтээлч, дуучин Ханджавын Оюунбилэг,
- “Цэбо фильм” кино продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Цэгмидийн Цэрэнболд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Ус сувгийн удирдах газрын дарга Цогтсайханы Төрхүү,
Сүхбаатарын одонгоор:
- Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Эрдмийн сургуулийн профессор, ахмад багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хошууч генерал Балганы Эрдэнэбат,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын их эмч, тасгийн эрхлэгч Доржжүгдэрийн Жавзан-Орлом,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн захирал, хурандаа Доржийн Чинзориг,
Алтан гадас одонгоор:
- Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Энхболдын Батзориг,
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бумангийн Уранзолбоо,
- Монголын кранистуудын холбооны гишүүн, кранист Жунайхүүгийн Мэнджаргал,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Монголын дугуй холбооны гүйцэтгэх захирал, Олон улсын хэмжээний их мастер Туулхангайн Төгөлдөр,
- “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн технологийн хэлтсийн дарга Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.
-



Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
