Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар усны ослын 84 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 45 иргэний амь насыг авран хамгаалж, 104 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ.
Усны ослын тохиолдол Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгуудад зонхилон бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь Туул гол, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон голд энджээ.
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Иймд, иргэд, аялагч та бүхэн аялал, зугаалгаар хол, ойрын замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, баталгаат зам гарцаар гарах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу аж
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
