Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа

2026 оны 10-р сарын 14 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2026.10.10-ны өдрийн ээлжит Их Хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр Мөнхбаатарын Баасанбат 231 төлөөлөгчийн саналаар сонгогдож, тамгаа гардан авлаа.

ТАНИЛЦУУЛГА

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч М.Баасанбат 1979 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. 2002 онд “Их засаг” Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр 19 дэх жилдээ ажиллаж байна.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

– 2008 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 19 жил Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч;

-2012-2020 онд Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн;

– 2013-2020 онд Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгч;

-2020-2023 онд Дэд ерөнхийлөгч;

-2023-2026 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан;

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх