Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 256 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга О.Хангай, баруун жигүүрийг Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, зүүн талын дагавар магнайд Монгол Улсын заан Д.Анар, баруун талын дагавар магнайд Монгол Улсын харцага Э.Даш нар манлайлан барилдаж байна. Үндэсний бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон нийслэлийн удирдлагууд оролцлоо.
Ойн барилдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тэртээ 1963 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Ширээт цагаан нуурын хөвөөнд өнөөгийн нийслэлийн маань анхны суурь тавигдсан түүхтэй. Түүнээс хойш 28 удаа буурь сэлгэн нүүдэллэсээр Богд хан уулын энгэр, Туул голын хөндийд төвхнөж, Монгол төрийн голомт, улс орныхоо хөгжил дэвшлийн төв болон өргөжин хөгжжээ. Нийслэлийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1994 оноос эхлэлтэй билээ. Өнөөдөр тэрхүү сайхан уламжлалыг үргэлжлүүлэн хүчит 256 бөх уран мэхээ уралдуулан, бяр чадлаа сорих гэж байна. Нийт бөхчүүддээ амжилт хүсье. Бяр нь тэгширч, мэх нь уран байж, үзэгч олноо цэнгүүлсэн сайхан барилдаан болох болтугай. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байж, нийслэл Улаанбаатар хот минь хөгжин дэвжиж, нийслэлчүүдийн маань ажил үйлс өөдөө, бүтэмжтэй байх болтугай. Улаанбаатар хотынхоо үе үеийн бүтээн байгуулагчид, эрхэм хүндэт нийслэлчүүд та бүхэндээ хотынхоо 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
