Эхний хэдэн долоо хоног бяцхан гүнж эсвэл ханхүү чинь идэх, унтах, живх солиулахаас өөр “ид шидгүй” мэт санагдана. Үнэн хэрэгтээ эхийнхээ хэвлийгээс төрсөн тэр л цагаас хүүхэд чинь шинэ орчиндоо дасах шинэ чадваруудыг хурдацтайгаар сурсаар байдаг. Дулаахан жижиг, давчуу эхийн хэвлийгээс гадаад орчин хэдэн мянга дахин том бас өөр.
Нялх үрс амьдралынхаа эхний хэдэн долоо хоногийг ээж, аав болон бусад өөртэй нь ойрхон, илүү цагийг өнгөрөөж байгаа хүмүүс дээр бүх анхаарлаа төвлөрүүлэн өнгөрүүлдэг. Тэдний дотно үнэр, дуу хоолойг өөртөө тогтоон авч, холбоо тогтоох анхны мэдрэмжүүдийг бүрдүүлнэ. Ээжийн үнэр бол хамгийн дотно, мартахын аргагүй сайхан. Тийм ч учраас уйлж байсан хүүхэд ээж дээрээ очоод дуугүй болох ба энэ нь хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж тайвшруулдаг.
Эхний хэдэн сард хүүхэд аав, ээжийнхээ амны хөдөлгөөнийг харж, гаргаж буй авиа, дууны өнгийг сонсдог. Та нарын амны хөдөлгөөнийг харж намуухан дууг сонсох нь хүүхдийн хувьд анхны удаа ойлголцож буй нь тэр. Төрсөн цагаасаа эхлэн нүдээрээ ээж, аавтайгаа болон бусад дотны гэр бүлийн гишүүдтэй “ярьж” харьцдаг. Хүүхдээ өвөр дээрээ тэврэн нүдрүү нь харж ямар их аз жаргалтай байгаагаа, яасан хөөрхөн хүүхэдтэй болсоноо намуухан хэлж, хүүхдээ ойлгож байгаа мэтээр харьцаж занших хэрэгтэй- Хүүхэд төрөхдөө гараа атгах чадвартай төрдөг. Тиймээс гарт баригдсан юуг ч гэсэн атгаж авдаг. Хурууг чинь атган авах мөчийг мэдрэх нь эх, эцэг болсоны эхний нэгэн жаргалуудыг нэг байдаг.
- Зургаан долоо хоногтой үеэс эхлэн жинхэнэ инээмсэглэлээр чамайг мялааж зүрхийг чинь уярлуулах болно. Өмнөх инээмсэглэж буй төрх бол “үнэгчлэх” буюу түүний хувьд жинхэнэ инээмсэглэл биш юм.
- Уйлах нь нярай хүүхдийн хувьд харилцааны гол хэлбэр болдог. Өлссөн үү, живх норсон уу, даарсан уу, халууцсан уу, өвдсөн үү? Аль эсвэл ердөө л аав, ээжийнхээ гарт тэврүүлж, зөөлөн амьсгаа, үнэрийг чинь мэдрэх гэсэн байж болно.
- Хүүхэд нялх гэлтгүй орчин тойрноо харж тэндээс мэдээллийг хүлээн авдаг. Тиймээс хүүхдэд зориулсан толинд өөрийг нь харуулснаар өөрийнхөө тухай мэдээллийг эртнээс цуглуулж авдаг. Нярай хүүхдэд зориулсан толь нь хагардаггүй тусгай материалаар хийгдсэн байдаг. Хэрэв тийм тоглоом байхгүй бол хүүхдээ тэвэрч байгаад толинд харуулан энэ хэн бэ, хамар нь энэ байна гэх мэтээр чангаар хэлж ярих нь хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй.
- Хүүхдээ нүцгэнээр нь өөрийнхөө нүцгэн биен дээр тэврэх хэрэгтэй. Ялангуяа төрсний дараах хэдэн цаг болон өдрүүдэд үүнийг хийх нь ээж хүүхэд хоёрын хоорондын байгалиас заяасан хүйн холбоог бататгаад зогсохгүй дараах үр нөлөөтэйг шинжлэх ухаанаар баталжээ. Үүнд: ээж хүүхэд хоёрын цаашдын харилцааг улам бататгана, хүүхэд аюулгүй, амгалан орчинг мэдэрнэ, ээжийнхээ гэдсэнд байгаатай адилаар ээжийгээ ойрхон байгаагаар төсөөлнө, хамгийн сонирхолтой нь эрдэмтэд ээжтэйгээ нүцгэн биеэрээ тэврүүлсэн хүүхэд бага уйлж, эхийн хэвлийгээс гаднах ертөнцөд илүү амархан дасдаг гэж үзжээ.
- Аавууд ч гэсэн дээрх нүцгэн биеэр тэврэх дасгалыг хийх хэрэгтэй. Ингэснээр аав хүүхэд хоёрын хоорондоо дасалцах хугацаа богиносож хэн хэнд нь таатай мэдрэмж төрдөг. Энэ үйдэл эх хүн хүүхдээ хөхүүлж буйтай ижил хэмжээний дотносолыг үүсгэдэг гэж эрдэмтэд үзсэн байна.
- Мөн эхний саруудад эгч, ах болсон хүүхдүүдийг дүүгээсээ хол бай гэж өрөөнөөс хөөхийн оронд шинэ дүүтэйгээ тусгай цаг гарган хамт өнгөрүүлж танилцах, дасах боломжийг олгох нь зүйтэй.
- Хөхүүлж ч бай, угжиж ч бай, хүүхдээ тэжээх мөч бол хамгийн чухал. Нүдрүү нь анхааралтай харж, хөхөхөө зогсоовол хацар, үсийг нь илэх зэргээр ямар их аз жаргалтай тайван байгаагаа илтгэх хэрэгтэй. Мөн аль болох чимээ шуугиан багатай газар хөхүүлж байгаарай.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
