Хан-Уул дүүрэгт “Монгол цэргийн бахархал” өдөрлөг боллоо

2016 оны 03-р сарын 11 өдөр, 16 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб 2016 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг дүүргийн соёлын төвд зохион байгууллаа.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Б.Бат-Очир, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Бэлтгэл хошууч генерал Ч.Самбуу, Цэргийн штабын дарга Хурандаа Ч.Батхүрэл тэргүүтэй төлөөлөгчид болон Зэвсэгт хүчний 011, 303, 326, 120 дугаарангийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын гал унтраах 014 дугаар ангийн албан хаагчид болон иргэд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр батлан хамгаалахын салбарт үр бүтээлтэй ажилласан Зэвсэгт хүчний 011 дугаар ангийн захирагчийн орлогч Б.Батболд, засварын хөдөлгөөнт бүлгийн инженер ахмад Э.Цэнд-Аюуш, Химийн засварын цехийн дарга дэд хурандаа Ч.Батчулуун , Механик боловсруулалт цехийн инженер ахмад Ч.Бямбацогт, худалдаа маркетингийн албаны мэргэжилтэн Г.Баярсүрэн, тогооч н.Хонгорзул, Онцгой байдлын Гал унтраах 014-р ангийн гал сөнөөгч ахлах ахлагч н.Ганболд нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэгээр шагнав.

Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд зохион байгуулсан “Миний мэдэх Батлан хамгаалах” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдад Засаг дарга Ж.Ганхуяг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Монгол улсын ирээдүй болсон залууст батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр оюутан цэргийн бүртгэлийг хийлээ.

zu zu1 zu2 zu4 zu5 zu6 zu7 zu8 zu9 zu10 zu11 zu12 zu13

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх