Нийслэлд авто машин, сэлбэгийн худалдаа эрхэлж буй иргэд өөрсдийнх нь хууль ёсны ашиг сонирхлыг албан тушаалтнууд бүдүүлгээр зөрчиж байгааг мэдэгдлээ. Тухайлбал, нийслэлийн эрх бүхий албан тушаалтнууд НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжгүйгээр захиргаадалтын арга, заль мэх хэрэглэн авто машин, сэлбэгийн худалдаа эрхэлж буй иргэдийн эрхийг зөрчин, “Да хүрээ” захыг хууль бусаар нүүлгэхээр санаархаж байна гэж тэд үзэж байна.
Тус захад 20 гаруй жил худалдаа эрхэлж буй арван мянган бизнес эрхлэгч, тэдний ар гэр, үйлчилгээний бусад газрууд гээд 30 орчим мянган хүн бий. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ийнхүү зөрчиж, ажил амьдралаа авч явж чадахгүйд хүргэж байгаад бухимдаж, эхнээсээ хууль шүүхийн байгууллагад хандаад байна. Мөн иргэдэд учирч буй энэ дарамт, шахалт нь эрх баригчдын зүгээс Үндсэн хууль руу нулимж буй үйлдэл гэж хэллээ.
Авто машины худалдааны “Да хүрээ” захыг Засгийн газрын тогтоол, Өмч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар 1996 онд хувьчилсан. Ингэхдээ төрийн эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээгээр авто худалдааны зориулалтаар ашиглах хатуу үүргийг хүлээлгэжээ. Энэ дагуу тус зах хууль ёсны баримт бичгийг бүрдүүлсний үндсэнд ажиллаж ирсэн. Гэвч, 2013 оноос албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас ихээхэн дарамт, шахалтад өртөж, эрх нь зөрчигдөж эрсдэлд орох болсон байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Да хүрээ” захад мэдэгдэлгүйгээр өмнөх газрын зориулалт болох “худалдаа, үйлчилгээ” гэснийг “орон сууц, сургууль, цэцэрлэг” хэмээн өөрчилж, захирамжийг өгөлгүй нуун дарагдуулсан нь илэрчээ. Нөгөө талаар, ямар ч тооцоо, судалгаагүй, бизнес төлөвлөгөөгүй, байгаль орчны үнэлгээ хийхгүйгээр цэвэрлэх байгууламжийн дэргэд барьж байгаа Авто худалдааны цогцолборт монополь байдал үүсгэхийн тулд төрийн нэр барьж, иргэдийг дарамталсан хэрэг хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид тайлбарлав.
Өнгөрсөн хугацаанд ямар үйл явдал өрнөж ирэв гэвэл, 2014 оны есдүгээр сард НМХГ-ын улсын ахлах байцаагч П.Бат-Эрдэнэ “Да хүрээ” трейдийн үйл ажиллагааг зогсоож, 22-ын товчооны дэргэдэх “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэн шилжүүлэлт хийхийг даалгаж, албан шаардлага хүргүүлсэн нь хууль зөрчсөн болохыг ШӨХТГ-аас тогтоожээ. Гэтэл дээрх хууль бус албан шаардлагатай агуулгын хувьд адил бас нэгэн шаардах бичгийг 2015 оны есдүгээр сард НМХГ-ын дарга бөгөөд улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуунаас дахин ирүүлсэн байна. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн сарын 24-нд 5/1077 дугаартай албан тоотоор …газрыг худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосон байна. Та газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар газраа ашиглаж байгаа нь Газрын хуулийг зөрчиж байна. Иймд авто машины худалдаа ны зориулалтаар эрхэлж буй үйл ажиллагаагаа гуравдугаар сарын 04-ний өдрөөс зогсоо…гэж үүрэгджээ. Үүгээр зогсохгүй шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Иймд иргэд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, Үйлдвэрчний хороогоороо дамжуулан тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Тэдний өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ц.Монгол ажиллаж байгаа юм байна.
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
