Байгалийн баялгийн ашиглалтад төрийн хяналт чухал

2016 оны 03-р сарын 18 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Тус уулзалтад Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, ашигт малтмалын газрын дарга Душенбек Текшербекович Зилалиев, Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нарын зэрэг хүмүүс оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ардчилсан, нээлттэй, авлигын индекс нь тасралтгүй буурч байгаа, байгалийн баялаг арвинтай, түүнийгээ зохистой ашиглахыг эрмэлздэг Монгол Улсад байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар олон улсын семинар зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг эрх зүйн орчноор хангахын төлөө ажиллаж байгаа, хуулийн засаглалыг бэхжүүлэх чиглэлд анхаардаг орон гэдгийг мөн тэмдэглэж байв. Уулзалтын үеэр Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис байгалийн баялгийг зохистой ашиглахад авлигаас ангид байх ёстой. Байгалийн баялгийн ашиглалтад төрийн хяналт чухал гэдгийг онцоллоо. Дараагийн семинарыг Мьянмарт хийхээр тохиролцжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх