Author Archives: admin

Хуурамч доллар солиулах гэж байгаад баригджээ

Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр  Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн банкинд “Хуурамч доллар илэрлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 65 настай М хуурамч 18 ширхэг 100 ам.долларыг солиулахыг завдаж, үйлдэл дээрээ баригджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн мөрдөн байцаах ажиллагаа  явуулж  байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүлэг этгээдүүд Ломбард дээрэмджээ

Хутгаар зэвсэглэсэн этгээдүүд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо буюу 13 дугаар хороололд үйл ажиллагаа явууулдаг барьцаалан зээлдүүлэх газрыг энэ сарын 10-ны орой дээрэмдсэн хэрэг гарчээ.

Зэвсэгт этгээдүүд тэнд ажиллаж байсан 30 настай Г гэх эмэгтэйг  сүрдүүлж сандалтай нь хүлээд 1.1 сая төгрөг, 31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл зэрэг нийт 15 сая төгрөгтэй дүйцэхүйц  хохирол учруулсан байна.

index

Тэдний дүрс хяналтын камерт бичигдсэн бөгөөд хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г, Ц нарын гурван хүн үйлдсэнийг тогтоон хоёрыг нь саатуулж, нөгөөг нь эрэн сурвалжилж байгаа аж.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийнхээ сурлаганд хэрхэн нөлөөлөх вэ?

Дөнгөж сургуульд орох эхний нэг хоёр жилд хичээлийг нь давтуулахаас гадна зургаан настнуудыг хүргэж өгөх, тосож авах гээд хүүхдээ зарцуулах цаг олон гардаг энэ цагаа та үр дүнтэй өнгөрүүлэхэд доорх зөвлөгөө танд хэрэгтэй.

Анхнаас нь дэг журамд сурга
Хэрэв та ингэж сургавал олон бэрхшээл, хүндрэлийг давчихлаа гэсэн үг. Хүүхэд хичээл хийхээс өмнө цүнх, дэвтэр нь ямар байдалтай байгааг анзаар. Сургуулиасаа ирээд хувцсаа эвхдэг, гараа угаадаг гэхчлэн энгийн дүрэм журмыг биечлэн зааж сурга. Эхэн үед бухимдмаар ч юм шиг хэцүү байж болно. Энэ нь сурлагад нь нөлөөлөх чухал арга юм. Ном дэвтэр нь эмх цэгцтэй, бүх юм нь байрандаа байдаг бол хүүхэд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх болно.

Хүүхэдтэйгээ харьцаж бай
Зарим эцэг эхчүүд энэ тал дээр их хойрго ханддаг. Их сайндаа л “хоол чинь тэнд байгаа, хувцас, ном дэвтрээ тэнд тавь” гэдэг ч юм уу ганц нэг өгүүлбэр л харьцааг хязгаарладаг. Харин та хүүхдийнхээ хичээл сургууль дээр болсон процессыг үнэн сэтгэлээс сонирх, хүүхдийг өөрөөр нь яриул. Хүүхдийн хэл ярианы хөгжил баялаг болоход тустай. Бяцхан сурагчийг хүргэж өгөх, тосч авахдаа ч, түүнээс юм асууж, ярьж бай.

Гэрийн даалгавар хийхэд нь тусал
Гэрийн даалгаврыг нь хамтран хийхдээ гол баатар нь хүүхэд өөрөө байх ёстойг бүү март. Түүнийг хэрхэн хийх санааг эхлээд сонс. Энэ нь хожим хүүхэд өөрөө шийдвэр гаргаж чадах боломжид сургана. Хүүхдийн даалгавар хийх арга барил, санаа оноо нь буруу байсан ч түүнийг зэмлэх хэрэггүй. Чухам юун дээр буруутсаныг нь тайлбарлаж өг.

Хүүхэд өөрөө санаачилгийг гартаа авч байна гэдэг нь чухал алхам. Хэрэв та хүүхдийнхээ найз мэт байж сурвал тэр танаас юугаа ч нуухгүй. Томчууд хүүхдүүдийн үл ойлголцол, элдэв бэрхшээл нь эцэг эхчүүдээс болдог юм шүү. Хүүхэдтэй харьцдаг, ойр дотно байж чаддаг эцэг эхчүүд ямар ч тохиолдолд түүний эвийг олдог гэдгийг санууштай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ука стиль”-ийн өмнөх хувилбар

Арав гаран жилийн түүхтэй “Киви” хамтлаг тараагүй ч Укагийн ганцаарчилсан уран бүтээлүүд хүмүүст илүү хүрч байгаа.

15310754_1330045383701750_23809201_n_700

Тэрээр  “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаа клипжүүлж, монгол дээл, алчуур  зангидаж, нүдний шил зүүсэн төрхийг “Ука стиль” хэмээн нэрлэх болсон. Энэ шинэ жилээр Ука стиль их дэлгэрч гурван настай балчираас 80 настай буурлууд хүртэл Укагийн стилийн өнгө загвартай алчуур, нүдний шил хослуулан гоёх болсон.

15033_02

Тэгвэл энэ стилийг Ука анх санаачлаагүй нь ил боллоо. Японы Окинова мужийн “ KBG84” нэртэй хамтлаг энэ загвараар хувцасладаг юм байна. Онцлог нь энэ хамтлагт элсэх насны доод хязгаар нь 80 гэнэ.

images

Ука Японы өндөр настнуудын хувцаслалтаас санаа авч үндэсний дээлээрээ гангарсан бөгөөд  орчин үеийн хэв маяг оруулсан нь хүн бүхэнд таалагдаад байгаа юм.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Сонгинохайрхан”-чууд шинэ чиглэлийн автобустай боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл  нээгдлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй “ Алтан Овоо-Саппоро-10 дугаар хороолол” “Ч62” чиглэлд өнөөдөр нийтийн тээврийн дунд оврын  9 автобус үйлчилгээнд гараад байна.

44(41)

“Ч62” маршрут нээгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх тооцоо гарчээ. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээг огт авч чаддагүй байсан 26 дугаар хорооны иргэд төдийгүй  2.3.20.18 хорооны иргэд ч үйлчлүүлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жингээ хасмаар байвал халуун ногоо ид

Та бүхэнд биеэ зовоолтгүй турах хэдэн энгийн аргуудыг зөвлье. Юуны өмнө бага идэх хэрэгтэй. Хоолоо сойж, дур хүслээ хязгаарлан өөрийгөө ядраалгүй турахын тулд бага зэрэг зажлууртай хоол идэхийн зэрэгцээ хоолоо аль болох яарч сандралгүй зажилж идээрэй. Харин идэх дур сонирхлоо бууруулья гэвэл хатуу ааруул хүлх.

ARC_0124331.jpg

Хэрэв та хоолоо хэт сойж олон цагаар өлөн байх нь эцэстээ тэвчээр барагдаж их идэхэд хүргэн хөдөлмөр тань талаар болох вий. Иймээс бага багаар илчлэг, калори багатай хүнс хэрэглэж өлсөхгүй байх хэрэгтэй.Байцаа ногоотой шөл байнга идвэл аяндаа турж эхэлдэг. Мөн шингэн зүйл их ууж, халуун ногоо сайн ид. Учир нь бүх төрлийн халуун ногоо нь бодисын солилцоог сайжруулдаг байна. Халуун ногоотой хоол идсэнээс хөлс ихээр ялгарвал санаа зоволтгүй. Таны илүүдэл өөх тосыг хайлуулж байгаагийн илрэл юм.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Трансжендер Б.Солонго болон Б.Цэцэг нарын өрсөлдөөн удахгүй эхэлнэ

Трансжендер Б.Солонго мөн Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг нар “МН-25 дугаар суваг” телевизийн “хорин нэгэн мянган төгрөг” реалити шоу  нэвтрүүлэгт орж өрсөлдөхөөр болжээ.

12313678_10153743204599666_7910466970132762587_n

Тэрээр хоёулаа эрүүл, зөв хооллолтын дэглэм барьдаг бөгөөд хэн нь түрүүлэх бол гэсэн хүлээлт олны дунд үүсээд байгаа юм.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэцэг өвчнөөр 2000 гаруй мал хорогджээ

Малын цэцэг өвчин гараад сар гаруй болж байна. Энэ хугацаанд 2040 орчим малыг устгалд оруулж булсан  бөгөөд вакцин ирсэн даруйд вакцинжуулалтад гарсан байна. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Могод, Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумдын 384 өрхийн 2248 малыг урьдчилсан сэргийлэх вакцинд хамруулаад байна.

c11ba81541cdd195big_2673852831

Могод суманд шинээр өвчин гаралт зогссон, харин Гурванбилэг суманд бага хэмжээгээр гарсаар байгаа тул хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байна. Малын вакцинжуулалтад сум бүрээс малын эмч, туслах хүн, сумын онцгой комиссын төлөөлөгч, ОБГ-ын ажлын хэсэг, цэргийн дүйцүүлэх албаны иргэд ажиллаж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тайландад үер болж 25 хүн амиа алджээ

Тайландад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас үер болж 25 хүн амиа алджээ. Нэгдүгээр сар гарсанаас хойш цаг агаар таагүй байгаа юм.

9543aaf088ef081abig

Хамгийн сүүлийн мэдээллээр үерт өртсөн арван мужийн зарим нутагт усны түвшин нэлээд нэмэгджээ. Байгалийн гамшгийн үр дагаварыг арилгах ажилд сайн дурынхан болон цэргүүдийг дайчлаад байгаа юм байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрэм хийдэг байжээ

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрэм, тонуул хийдэг байсныг Улаанаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид илрүүлжээ.

Тодруулбал А, М, Е, Б нарын толгойлдог дөрвөн бүлэг байдаг бөгөөд насанд хүрээгүй 17 этгээд түүнд харьяалагддаг байна. Тэдгээр нь Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдүүдийн гар утас, эд зүйлийг дээрэмдэх мөн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер хулгайлсан зэрэг нийт 32 удаагийн гэмт хэрэг давтан үйлдсэн болохыг нь тогтоон шалгаж байгаа юм байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Грек дэх ОХУ-ын консулын газрын дарга гэртээ нас баржээ

Грек дэх ОХУ-ын Консулын газрын дарга Андрей Маланин нь өнгөрсөн шөнө гэртээ нас барсан байсныг цагдаа нар олсон байна.

b58393262_3341732

 Тэрээр өчигдөр ажилдаа ирээгүй учир Консулын газрынхан түүний гар утас болон гэрийн утас руу олон удаа залгасан ч хариу өгөөгүй учир цагдаад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаа нар Маланины гэрт очиход тэрээр унтлагын өрөөндөө нас барсан байдалтай олдсон байна.

 Консулын газрын  дарга Андрей Маланин 55 настай байсан ба Афин хотын тусгай хамгаалалттай бүсэд ганцаараа амьдардаг байжээ. Цагдаа нар түүний гэрээс ямар нэг сэжигтэй зүйл илрүүлээгүй бөгөөд гэрийн хаалга дотроосоо түгжээтэй байжээ.Урьдчилсан байдлаар Андрей Маланинийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлтийг гаргаад байгаа юм байна.

112265

Афин хотын Цагдаагийн газраас “Бид энэхүү хэргийг нарийвчлан шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Өмдгүй өдөр” боллоо

Жил бүр уламжлал болон зохиогдох  болсон “Өмдгүй өдөр” флэшмоб Лондон, Берлин хотноо өчигдөр боллоо. Хүмүүс өмдгүйгээр гудамжаар жагсан метроны буудал руу алхдаг юм.

724070252d53b836d12395

Анх 2001 онд Нью-Йорк зохион байгуулагдсан “Өмдгүй өдөр”-т долоон хүн оролцож байсан бол, одоо 4000 гаруй залуу насны хүмүүс идэвхитэй оролцдог болжээ.

 Европын ихэнх улсад дэлгэрээд байгаа бөгөөд Европын 60 гаруй хотод нэг өдөр өмд өмсөхгүй байх болсон.

2201701101483994164

Flashmob-ын санаа нь оролцогчид зөвхөн хүрэм, цув болон дотуур хувцастай олон нийтийн дунд гардаг бөгөөд өмд эсвэл юбка өмсөж болохгүй юм.

704031252d53b87490ec013

706671552d53b87b7156215

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ТҮЦ”-ээ нүүлгэхгүй хэмээн эсэргүүцэж танхайрчээ

Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр 14-р сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг албадан нүүлгэх үед ТҮЦ эзэмшигч албаны хүнийг зодож танхайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал ТҮЦ эзэмшигч нь Баянзүрх дүргийн 14-р хороонд амьдардаг Д гэгч бөгөөд дүүргийн газрын албаны төлөөлөгч О-г шаардлага тавихад эсэргүүцэн зодож танхайрсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Автомашины оношилгооны төлбөр нэмэгдлээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан.

Энэхүү тогтоолын дагуу суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-ын үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгджээ. Өмнө нь суудлын автомашины оношлогооны төлбөр 11 мянган төгрөг байсан.

Энэ төлбөрийн хэмжээг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мөрдөж эхэлсэн юм. Харин шинэ машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн авто тээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар заасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Видео мэдээ

Фото мэдээ

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013