Author Archives: admin

Онгоцны ослоос амьд үлдсэн нэг хүн эмнэлэгт очоод амьсгал хураажээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотын ойролцоо “Turkish Airline”-ийн TK6491 ачааны нисэх онгоц осолдсон тухай мэдээлсэн. Ослоос 20 хүн нас барж, онгоцны багийн нэг гишүүн амьд үлдсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр нас барагсдын тоо 32 болж нэмэгджээ. Тэдгээрийн дотор бага насны зургаан хүүхэд болон онгоцны багийн дөрвөн гишүүн байсан гэх мэдээлэл байна. Мөн нэг хүн амьд үлдсэн байсан ч эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа биеийн байдал нь муудсанаар нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

TK6431 онгоц Хонконг-Бишкек-Истанбул чиглэлд нисч байсан бөгөөд Бишкекийн онгоцны буудлаас 1.5-2 километрийн зайд буюу газардахаасаа хэдхэн минутын өмнө осолдсон тухай Кыргызстаны Зам тээврийн яамнаас мэдээлсэн байна. Осол гарах үеэр ойр хавийн нийт 32 орон сууц, байшин барилга сүйдэж нурсан тул галаас аврах, аврах багийнхан ослын газар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Уг явдалтай холбоотойгоор Кыргызстаны нисэх буудлаас хөөрөх байсан болон уг буудалд газардах байсан бүх нислэгийг цуцалжээ.

C2Q62bgXgAAVMV3

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүйтний эрч эрс нэмэгдэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдөр ихэнх нутгаар их хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна. Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул  та бүхнийг онцгой шаардлагагүй тохиолдолд хол замд явахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Цэндбаатар Улсын аварга боллоо

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаан өдрийн турш үргэлжилсний эцэст өнөөдөр өндөрлөлөө.

Спортын төв ордонд болсон УАШТ-д 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн улсын аваргад эрэгтэйчүүдийн 60 кг-ын тулаанууд хамгийн их анхаарал татаж байсан юм. Учир нь энэ жинд “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар нарын шилдэг тамирчид багтсан юм.

Тэдний хувьд учраа бүрээ ялсаар шигшээ тулаанд шалгараад байсан бөгөөд өнөөдөр болсон шийдвэрлэх тоглолтод шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар 3:2 онооны харьцаагаар ялалт байгуулж, улсын аварга цолыг хүртлээ.

Тоглолтын үеэр тамирчдын хөмсөг задарснаар эмчийн тусламжийг 4-5 удаа авсан юм.

1_16_бокс_4

DSC08606_700

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Найзынхаа хамрыг тас хазаж, зажилсан хэргийн шүүх хурал хойшиллоо

2016 оны наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймагт самранд явж байсан иргэн Б нь найзтайгаа таарсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэт их хэрэглэсэн байсны улмаас хамрыг нь тас хазан зажилж идсэн хэрэг гарсан билээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч Э нь тухайн үед “Миний хамрыг эргүүлээд өгчих л дөө” хэмээн гуйсан ч өнөөх найз нь нүдэн дээр нь зажлан идсэн байна.

Хохирогч Э нь хагалгаанд орох гэсэн боловч эмч нарын зүгээс өөрийн хамар байхгүй учраас залгаж оёх боломжгүй. Харин Солонгос улсад хиймэл хамар суулгах хагалгаа хийлгэх санал тавьсан байна. Энэхүү хагалгааны төлбөр нийтдээ 100 сая орчим төгрөг болох аж. Уг хэргийг үйлдсэн Төв аймгийн харъяат иргэн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1-д заасанчлан хүний биед санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.

Өнгөрсөн тав дахь өдөр буюу энэ сарын 13-ны өдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон уг хэргийн шүүх хурал хойшилжээ.

Гэмт этгээд гурван хүүхэдтэй, эхнэрээсээ салсан, арван сартай хүүхдээ асран хамгаалж байгаа гэсэн шүүхийн бичиг үзүүлсэн бөгөөд хуулийн дагуу бага насны хүүхдээ асран хамгаалж буй өрх толгойлсон эцгийн ялыг хойшлуулна хэмээн заасан байдаг юм. Ийнхүү шүүхийн бичиг үзүүлснээр шүүх хурал уг шийдвэрийг нягталж үзэх шалтгаанаар ийнхүү хойшлуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээд өмнө нь хүний хацар хазаж, нүүрэн тус газар нь гэмтэл учруулж байжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чулуу үрчийлгэдэг Испани эр

Испанийн уран барималч Хосе Мануэль Кастро Лопес уламжлалт ойлголтыг эвдэж аливаа туршилтаас хойш сууж, эрсдэлээс зугтах дургүй нэгэн.

Тэрээр энгийн нэг боржин чулууг ашиглан, яг л баримлын шавраар уралж байгаа мэт гайхалтай, өвөрмөц баримлууд бүтээдэг.

Хосе өөрийгөө уран барималч гэхээс илүүтэй “чулуу бутлагч” гэж нэрлэх дуртай. Чулууг мэдэрч, чулуунд шинэ амьдрал бэлэглэдэг гэж өөрийгөө тодорхойлдог байна.

Тэрээр аливаа бүтээлээ урьдаас төлөвлөдөггүй бөгөөд тухайн чулууг харсны дараа түүнд шинэ санаа төрдөг хэмээн ярьжээ.

6274010-650-1454502823-1510764_760132330723489_1528152494391942935_nimages

7078131

Jose-Manuel-Castro-Lopez-11

Jose-Manuel-Castro-Lopez-14

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алтны уурхайд хоёр хүн амиа алджээ

Гар аргаар алт олборлодог хүмүүс буюу бидний нэрлэдгээр “Нинжа” гэх тодотголтой хүмүүс сүүлийн жилүүдэд золгүй байдлаар амиа алдах нь нэмэгдсээр байна.

Тухайлбал:Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алдсан байна. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч  амиа алджээ.

Талийгаач Э 26 настай, Т 28 настай бөгөөд хоёул Орхон багийн харъяат байжээ. Одоо Архангай аймгийн Онцгой байдлын 10 гаруй алба хаагч цогцсыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачид долоон метр гүн, таван метр өргөн нүх ухсан байсан гэнэ. Гэтэл гэнэт ухсан нүхний хананаас ус олгойдож, эхэлсэн гэнэ.

Цооногийн гүнд хад чулуу нурсан байж болзошгүй байгаа ба нуурын мөсийг хагалж, усыг шавхасны эцэст талийгаачдын цогцсыг гаргах боломжтой хэмээн Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОУХМ О.Батхүү зодог тайллаа

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өнгөрлөө. Тэмцээний үеэр ОУХМ О.Батхүү зодог тайлсан юм. Тэрбээр энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр зодог тайлж дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа гэдгээ ийнхүү албан ёсоор зарласан юм.

О.Батхүү нь 1996 оноос Д.Батмөнх багшийн шавь болж боксын спортод хөл тавьсан. Ийнхүү 21 жил спортод зүтгэсэн замналаа 34 настайдаа дуусгав. Тэрбээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай.

2017 оны боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаар тамирчны замналаа орхиж, дасгалжуулагчаар ажиллах болсоноо мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

18 жилийн өмнө хулгайлагдсан хүүхдийг олжээ

АНУ-ын Флорида мужийн Жесонвиллийн төрөх газраас 18 жилийн өмнө дөнгөж төрсөн охиныг хулгайлсан хэрэг гарч байжээ. Тэгвэл 18 жилийн дараа Америкийн хууль сахиулагчид хүүхэд хулгайлсан хэрэгэнг олж илрүүлжээ.

Камийя Мобли нэртэй энэ охин өнгөрсөн бүх хугацаанд Өмнөд Каролинд өөрийг нь хулгайлсан Глории Уильямсынд амьдарч, түүнийг өөрийнхөө төрүүлсэн эх гэж бодож явсан байна. Харин Моблийн хэн болохыг ДНК-ийн шинжилгээгээр тогтоожээ.

Охиныг 1998 онд хулгайлсан бөгөөд Глория Уильямс охиныг төрүүлсэн эх 16 настай бүсгүйтэй төрөх тасагт хэдэн цагийг өнгөрүүлээд охиныг халуунтай байна гээд авч гараад эргэж ирээгүй гэнэ. Цагдаагийнхан түүнийг ямар зорилгоор хүүхэд хулгайлсан болохыг  хараахан тогтоогоогүй байна. 51 настай Уильямст өөрийн хүүхдүүд бас байдаг  гэнэ. Уильямст одоо хүн хулгайлсан хэргийн төлөө бүх насаар нь хорих ял нүүрлэж болох ч яг түүнийг буруутгаж эхлээгүй байна.

Камийя Мобли  бүсгүй ч өөрийнхөө интернет сүлжээнд Глория Уильямсыг гэмт хэрэгтэн биш гэж бичжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шүүдэрцэцэгийн болзоот залуу Темпо юу аль эсвэл…..

Жүжигчин Шүүдэрцэцэг найз залуу Темпогоосоо салаад багагүй шуугиан дэгдээсэн. Түүний хувьд насан туршийн хайраа олсон хэмээн хэвлэлээр зарлаж байсан хэдий ч нэг л өдөр хоёр тийш болцгоосон билээ.

Тэгвэл ганц бие залуухан бүсгүй шинэхэн дурлалтайгаа учирсан бололтой. Харин  тэр залуу нь Темпо юу аль эсвэл…..

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү  бичжээ.

“??? Амьдралд бидэнд үргэлж цагаа олсoн бэлэг бэлдсэн байдаг. Бэлэг хэрэгтэй цагтаа л задардаг. ” хэмээн бичжээ.

1185902_616766475040645_1783367322_n

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жагсаалд ирсэн аав ээжүүдэд үнэгүй маск тараана

Утааны эсрэг ээж аавууд “Боож үхлээ” нэртэйгээр энэ сарын 28-ны өдөр жагсахаар болсон. Тэгвэл энэ өдөр уул уурхайн ханган нийлүүлэлт хийдэг “Оream” компани жагсаалд ирсэн хүмүүст үнэгүй маск тараахаар болжээ.

7dcfa588ab6fdd1863ecc8188305c7ed5de3b35e

Тус компанийнхан энэ өдөр “MSA” брэндийн 1200 ширхэг маскыг үнэгүй тарааж утааны эсрэг тэмцэлд нэгдэх юм байна.Компанийн ажилчид уг маскыг уурхайн тоосжилт ихтэй нөхцөлд зүүж хэрэглэдэг аж.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын нэрийг Дэлхийд цуурайтуулж буй Б.Ялгуун

Б.Ялгуун саяхан Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцжээ. Тус цуглуулгийн зургууд “Vogue” сэтгүүлийн вэбсайтад нийтлэгдсэн байна.

24877

“Marco de Vincenzo” нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд богино хугацаанд өөрийгөө таниулж, загварын салбарт байр сууриа эзэлж чадсан шинэ эриний амжилттай, залуу брэнд юм.

24878

Загвар зохион бүтээгч Марко “Pre-fall 2017” улиралд зориулж худалдан авагчдынхаа өдөр тутмын хувцаслалтын хэрэгцээг хангах зорилгоор судалтай хээтэй богино өмд, нөхөөсөн халаастай мөрөвчтэй даашинз, люрекс материалын оруулгатай свитер цамц гэх зэрэг энгийн атлаа чамин загварууд урласан байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд тамхи худалдахыг хориглоно

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас 2017-2022 онд тавьсан тамхины хэрэглээг багасгах зорилтын хүрээнд 2014 болон түүнээс хойшхи онд төрсөн хүүхдэд тамхи худалдахыг хориглосон шийдвэр гаргалаа. Ингэснээр хүүхдүүд насанд хүрсэн хойноо ч тамхи худалдан авах эрхгүй болно гэсэн үг юм. Уг шийдвэрийг гаргаснаар ирээдүйн хүүхэд залуучуудыг тамхидалтаас хол байлгах, улмаар ОХУ-ыг тамхигүй орон болгох зорилгын эхлэл тавигдлаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгджээ.

4a3a3f8d5fc8995fbig

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мөсний баяр гуравдугаар сарын 3-нд болно

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Доод модот буланд зохиогдох “Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3-нд болно.

Тус арга хэмжээнд морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа, мөсний сүмо зэрэг төрлүүдээр тэмцээн уралдаан зохион байгуулж сумдуудын албан байгууллага, нутгийн төлөөлөл, иргэд оролцох аж. Түүнчлэн мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Твиттерийг шүүхэд өгчээ

Парис, Брюссельд болсон халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Твиттерийг шүүхэд өгсөн талаар “Belga” агентлаг мэдээлснийг “АиФ” уламжлав. Тэд  тус сүлжээнийхнийг Америкийн терроризмтэй тэмцэх хуулийг зөрчиж, террористуудад холбоо харилцааны хамгийн хүчирхэг хэрэгслээрээ тусалсан хэмээн буруутгаж байгаа аж.

Өмнө нь олон нийтийн сүлжээ болох Фэйсбүүк болон Твиттерийнхнийг мөн терроризмыг сурталчилсан хэмээн буруутган шүүхэд хандсан нь одоо хэлэлцэх шатандаа яваа юм байна. Өнгөрсөн онд Твиттерийн удирдлагууд терроризм сурталчиллаа гэж үзэн, хэрэглэгчдийнхээ нийт 360 мянган жиргээг устгаж байснаа мэдэгдсэн билээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа