Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа шинэ оны өмнөхөн долоо дахь ноён оргилдоо төрийн далбаагаа мандуулсан.
Тодруулбал, тэрээр Антарктид тивийн ноён оргил Винсон массивд хүрсэн бөгөөд тус уулын оргил нь далайн төвшнөөс дээш 4897 метр өндөр юм.
Тэрээр өнөөдөр эх орондоо ирж,буусан даруйдаа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхөөр урьдчилсан бэлтгэл ажлыг хангуулаад байсан ч цаг агаарын улмааас нислэг нь хойшилжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн тайван жагсаал зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэхүү жагсаал яг одоо Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордны өмнөх талбайд тайван байдлаар үргэлжилж байна.
Тэд жагсаалын үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар олонд нийтэд дэлгэгдээгүй шинэ баримт дэлгэхээр төлөвлөж байгаа. Улмаар жагсаал цуглаан хийх тухай хүсэлт гаргаж, зөвшөөрлөө аваад байгаагаа мэдэгдсэн юм.
Хөрш зэргэлдээ аймаг сумдуудад малын гоц халдварт цэцэг өвчин их гарч байгаа ийм үед олныг хамарсан жагсаал, цуглаан хийх боломжгүй гэж Баян-Өндөр сумын Засаг дарга мэдээлжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Явган хүний болон автозамын зорчих хэсэг мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүссэний улмаас иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирсон хэрэг гарсаар байна.
Тухайлбал: Өнөөдөр нэг цагын үед Бөмбөгөр худалдааны төв орчим 50 орчим насны эрэгтэй халтирч унан, толгойн тус газраа гэмтэл авсны улмаас газар дээрээ нас барсан хэрэг гарчээ.
Хэргийн газарт цагдаа болон шүүх эмнэлэгийн шинжээч нар үзлэг хийж байгаа юм байна.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Он солигдох мөчид СХД-ийн 19-р хороо 8в байранд БНХАУ-ын иргэн 46 настай Ө гэгч нь Монгол улсын харьяат 4 настай хүүхэд болон 46 настай эмэгтэйн толгойн тус газар 2-3 удаа заазуурдаж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг үйлдсэн этгээдийг ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 461-р ангид саатуулж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Тэгвэл уг хэргийн хохирогчдын ар гэрийнхэн хэвлэл мэдээллийнхэнд хандан “Гуйлт” хүргүүлжээ. Тэрээр “Бяцхан хүүгийн минь сүнс холдож амжаагүй байна, 49 хоног ч гүйцээгүй байна, хоёр хүний алтан амийг алдаад байна, иймийн учир өөрсдийн мэдэхгүй зүйлсээ битгий хов жив болгон шуугиач ээ. Бид ямар ч хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөөгүй, цагдаа нарт ч тийм эрх байхгүй. Тийм байтал өөрсдийн мэдэхгүй зүйлсээ зохиож бичин, талийгаачийн нэр хүндэд бүдүүлгээр халдан, Монгол хүний бус зан гаргаж, нас барагсдын сүнсийг өндийлгөх нь хэцүү байна” гэжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ирландын Лимерикийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа анагаах ухаанд нэгэн шинэ ойлголтыг гаргаж иржээ. Тухайлбал ходоод нарийн гэдсийг холбодог чацархай нь жижиг хэсгүүд буюу тархмал эд гэгдэж байсныг “ үргэлжилсэн цул эрхтэн” гэж үзэн эрхтний ангилалд багтаажээ. Судлаач, мэс заслын эмч, фропессор Ж.Келвин Коффи “ Чацархайг эрхтний ангилалд багтааснаар хоол боловсруулах замын өвчнүүдийг эмчлэхэд томоохон дэвшил болно. Бид чацархайн анатоми болон бүтцийг нарийвчлан судалсан байгаа. Одоо тус эрхтний үүргийг судлах шаардлагатай. Улмаар энэ нь бүхэл эрхтэн гэдгийг батлах юм” гэжээ.
Сонирхуулахад Леонардо Да Винчи 500 гаруй жилийн өмнө чацархайг “эрхтэн” гэж тодорхойлж байсан бол судлаачид үүнийг үгүйсгэсээр иржээ. Харин саяхан анагаах ухааны нэвтэрхий толь буюу “Grays anatomy”-д чацархай “ эрхтэн” гэж тодорхойлжээ. Ингэснээр хүн 78 эрхтэнтэй гэгддэг байсан бол 79 эрхтэнтэй болж байна.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Францын дугуйчин 105 настай Роберт Маршан өөрийн насны ангилалд дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр таван жилийн өмнө энэ ангилалд анх амжилт гаргаж байжээ. Р.Маршан “ Би амжилт гаргахыг хүсээгүй, миний насны хүн дугуй унаж болдог гэдгийг л батлах гэсэн юм” гэжээ.
Тэрээр урт насалсан нууцаа жимс, ногоо хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэдгээс гадна кофе бага хэрэглэж, мах бага иддэгтэй холбоотой гэж тайлбарласан юм. 1911 онд төрсөн тэрээр тэтгэвэрт гартлаа биеийн хүчний ажил эрхэлдэг байжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АНУ-ын Хөдөлмөрийн сайд Гүүгл компанийн эсрэг захиргааны хэргээр энэ сарын 4-нд шүүхэд гомдол мэдүүлжээ.Тодруулбал уг компаний олон мянган ажилчдынх нь талаар баталгаатай мэдээлэл өгөхийг шаардсан аж. Гүүгл компани шаардлагыг биелүүлэхгүй бол ойрын хугацаанд АНУ-ын Хөдөлмөрийн яам тус байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцалж, шинэ гэрээ байгуулахыг хориглоно гэв.
Тус компани арван жилийн турш АНУ-ын төрийн байгууллагуудтай олон гэрээт компани байгуулсан. Зөвхөн зар сурталчилгаа ба интернэтийн салбараас 2014 оны зургаадугаар сараас хойш 600 ам.долларын ашиг олжээ. Энэ нь тус байгууллагын хувьд өчүүхэн хэсэг нь юм байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас өдийг хүртэл тус компани 130 тэрбум ам.долларын ашиг олсон байна.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Английн алдарт дуучин 28 настай Адель өөрийн найз залуу, 42 настай Саймон Конекитой нууцаар гэрлэн бөгж солилцсон тухай өрнөдийн шар хэвлэл шуугих болжээ.

Адель, Саймон Конеки хоёр хоёулаа ядам хуруундаа бөгж зүүчихсэн Лос-Анжелес хотын гудмаар зугаалж яваад папарацид өртсөн байна. Тэд бараг таван жилийн өмнөөс хатран амьдрах босон бөгөөд дөрвөн настай хүүтэй юм.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Эргүүлийн цагдаагийн машинд нэгэн эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ.Эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач эмэгтэй гудамжинд хэвтэж байхийг эргүүлийн цагдаа нар олж машиндаа суулгаад яаралтай түргэн тусламж дуудсан байна.Гэвч эмэгтэй машинд суугаад удаагүй байхдаа амьсгал хураажээ.
Шүүх эмнэлэгийн урьдчилсан дүгнэлтээр архины гүн хордлогонд орсны улмаас амь насаа алдсан гэжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ихэнх аймгуудаар өвөлжилт хүндэрч,томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын цэцэрлэгийг энэ оны нэгдүгээр сарын 3-12-ны өдөр хүртэл түр хаажээ.
Мөн энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн Засаг дарга үүрэг болгосон байна.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийг ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулахаар болжээ.
Уг жагсаал нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд 12:00 цагаас тайван байдлаар зохион байгуулах юм байна. Мөн энэ үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох шинэ баримт дэлгэхээр төлөвлөж байгаа талаар түүний ээж мэдэгдээд байгаа юм.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Цагдан хорих 461-р ангийн хашааны гадна байрлах тавдугаар бохирын худгаас сумгүй гар буу олджээ гэсэн мэдээлэл энэ сарын 1-ний өдрийн 19 цаг орчим цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийнхныг очиж шалгахад 1938 оноос хойш ашиглагдаж байгаа “Нагол” маркийн 62*98 хэмжээтэй сумгүй гар буу байсан нь тогтоогдсон байна.
Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд Албаны эх сурвалж мэдээлж байгаагаар“Тус хорих ангиас гарах бохирын шугам тавдугаар худаг руу ордог хэсгээс серийн дугаар бүхий гар буу олдсон. Хорих ангийн гаднаас буу олдсон хэрэг ноцтой байж болзошгүй. Энэхүү гар бууг орон даяар эзэн холбогдогчийг нь эрэн хайх ажиллагаа эхлүүлэн ажиллаж байна.
Зарим эх сурвалж хэлэхдээ: Шоронд хоригдож буй ялтнууд ар гэрийнхэндээ гар утас захиж авчруулаад,нууцаар утсаар ярьдаг. Хорих ангиасаа хүн рүү залган дарамтлаж, мөнгө авдаг. Мөн харгалзагч нартаа мөнгө өгч, өдрөөр гадагш гардаг талаар хэлж байлаа.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатар хотын утааны эсрэг ээж, аавууд нэгдэн өнгөрсөн сард төв талбайд жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалын үеэр хүмүүсээс цуглуулсан гарын үсгийг УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгсөн байна. Тэгвэл жагсаал зохион байгуулагчид, Төрийн удирдлагуудыг цаг алдалгүй, даацтай арга хэмжээ авахгүй байна гэж үзсэн юм.

Өмнөх жагсаалын үеэр УИХ-д хаягласан 2500 орчим хүн бөглөж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Харин жагсаалд оролцож чадаагүй ч цахим хэлбэрээр 6000 орчим хүн бөглөсөн аж. Мөн өмнөх жагсаалд 4000 орчим хүн оролцсон юм.
Аргаа барсан эцэг эхчүүд 1-р сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд дахин жагсахаар болсон бөгөөд утаанаас болж “боож үхэх шахаж байгаа хүн бүр нэгдээрэй” хэмээн уриалга гаргасан байна.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “U Film”-ийн дөрөв дэх бүтээл “Амьдралоги” буюу Амьдралын хичээл романтик, инээдмийн кино нээлтээ хийлээ.
Г.Ундармаа “Бүтэн зургаан сарын турш унтаж, амрахаа мартан хөдөлмөрлөсний үр дүнд маш том ажлын ард гарлаа” хэмээн өөрийн фейсбүүк хуудсандаа бичжээ.
Уг киноны гол дүрд жүжигчин О.Энхтуул,тоглосон бол туслах дүрүүдэд Маск продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон, СТА жүжигчин Г.Ундармаа нар мөн БНСАУ-ын олон ангит кинонд тоглосон чадварлаг, залуу жүжигчин Б.Янжиндулам нар тоглосон байна.

Сонирхуулахад: Б.Янжиндулам нь Солонгосын олон ангит кинонд Монгол охины дүр бүтээсэн бөгөөд уг кино нь ирэх хоёрдугаар сард Солонгост нээлтээ хийх юм байна.

С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа