Author Archives: admin

Тав хүртэлх насны хүүхдүүдэд үнэгүй олгох эмийн жагсаалт

Эрүүл мэндийн сайдын тушаалаар тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан доорх 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор яригдаж байгаа.

Тэгвэл эдгээр эмийн нэр тодорхой болсон ч яг хэзээнээс үнэгүй олгох эсэх нь тодорхойгүй байгаа талаар ЭМЯ-ны олон нийттэй харилцах албаныхан мэдээлсэн юм.

-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /АМБУЛАТОРООР ОЛГОХ/-

Д/Д Эмийн нэр Тун хэмжээ Эмийн хэлбэр Хэмжих нэгж
1 Амоксациллин 250мг №100 уусдаг шахмал пак
2 Цайрын сульфат 20мг №100 шахмал уп
3 Төмрийн сульфат 125мг/мл-30мл ууж хэрэглэх уусмал фл
4 Шингэн сэлбэх давсны бэлдмэл 20.5гр/1л №100 нунтаг хайрцаг
5 Сальбутамол 4мг №100 шахмал пак
6 Сальбутамол 0.1мг/тун 200тун аэрозоль фл
7 Мебендазол 100мг №100 шахмал пак
8 Тетрациклин 1%-5гр нүдний тосон түрхлэг тюбик

-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /СТАЦИОНАРААР ОЛГОХ/-

Д/Д Эмийн нэр Тун хэмжээ Эмийн хэлбэр Хэмжих нэгж
1 Ампициллин 500мг №50 тарилгын нунтаг хайрцаг
2 Гентамицин 40мг/мл-2мл №50 тарилгын уусмал хайрцаг
3 Цефтриаксон 1г №10 тарилгын нунтаг хайрцаг  

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дээгийг шүүмжлэх хүн олон байна

“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажилласнаас нь хойш Дээгийг сайшаахаас  илүү муулж, үзэн ядах хүн олон болсон.

Түүнийг гадаад нөхөртэй болохоор эрчүүдэд сайн ханддаг, хандардаг, эр хүний түрийвчний зузааныг хардаг гэх мэтчилэн үзэн ядсан постууд одоог хүртэл үргэлжилсээр байна.

a154

Мөн өөрийнхөө задгай ярианаас болж хэл аманд орооцолдож байна гэж үзэх ч хүн цөөнгүй байгаа юм.

a156

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Аз жаргал” таныг ч бас уйлуулна

Рекламыг нь үзэх төдийд л сэтгэлийнх нь нэгээхэн хэсгийг хөндөж чадсан Монголын шинэ кино нээлтээ хийгээд удаагүй билээ. Энэ бол найруулагч Б.Чингүүний бүтээл “Аз жаргал” уран сайхны  кино юм.

14633641_373097823043581_8898736301550165479_o

Уг кино Сэлэнгийн кино театраар гарч байгаа бөгөөд  “Кино эхэлсэн цагаас уйлж, дуусан дуустал уйллаа. Баясал догдлол, гуниг харууслийг нэг дор төрүүлж сэтгэл зүрхийг тань маш хүчтэйгээр эзэмдэж, ухаарал хайрлах бүтээл болсон байна” гэж Сэлэнгэчүүд догдлон ярьж байна.

14753429_339391239747573_5362076703090167210_o

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас баржээ

Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 50 минутад Тэнүүн – Огоо ХХК-ны Ч:2 “Шархад 3, 4 хороолол”-ын чиглэлд  явж байсан автобусанд 50 нас орчмын эрэгтэй МУБИС-аас сууж, арслантай гүүр өнгөрөх үед автобусан дотор гэнэт ухаан алдаж унасан байна. Тухайн автобусны жолооч Ж.Өлзийтайван түргэн дуудаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн дууны “Отгон гүнж”-ийн бэлэг

Нийтийн дууны салбарт өөрийн гэсэн донж, төрх, имижээрээ аль хэдийн байр сууриа олж, энгэр задгай хувцаслалтаараа  олон эрийн харцыг булаагаад авсан залуу дуучин бол Х.Мөнгөнцэцэг юм.

15326250_1310706652283378_9021473547030505592_o

Гадаад төрх, дуу хоолойгоороо  гавьяат жүжигчин Т.Баясгалантай тун ч төстэй бөгөөд  фэнүүд нь түүнийг ” Т.Баясгалангийн сайжруулсан хувилбар” хэмээн өхөөрддөг билээ.

15094960_10202353019543219_335476201042950399_n

Тэр болгон эмэгтэй дуучидтай хамтарч дуулдаггүй МУГЖ С.Ганзоригтой “Санахын жаргал” дуучин Т.Дэлгэрмөрөнтэй “Хайрын дээд хань минь” зэрэг дуунуудыг хамтарч дуулсан нь түүнийг багагүй нэр нөлөөтэй болгосон гэж үзэх хүн олон.

Тэрээр саяхан хоёр дах цомгоо гаргаж олон нийтэд хүргэсэн бөгөөд тун удахгүй анхны бие даасан тоглолтоо хийхээр ажил ихтэй  байгаа гэнэ.

15727365_1316438528414251_5894722761613774523_n (1)

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зарим иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчино

2017 оны нэг сарын нэгнээс эхлэн Нийслэл болон аймгийн нийтийн тээврээр өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо. Өмнө нь зөвхөн Нийслэл хотод уг журам хэрэгждэг байсан бол өнгөрсөн онд өөрчлөлт орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн “Хүүхэд” нийтийн тээврээр зорчихдоо төлдөг  байсан төлбөрийг  чөлөөлж 0-16 насны хүүхэд бүр Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрхтэй болж байгаа юм. Урьд нь Оюутан үнэгүй зорчиж байхад 10 настай бяцхан хүүхэд 200 төгрөг тбөлдөг байсан билээ. Харин энэ удаад зөв шийдвэр гаргаж хүүхдийг үнэ төлбөргүй зорчуулдаг боллоо гэж олон эцэг эх баярлаж сууна. Учир нь хичээлдээ нийтийн тээврээр зорчиж явдаг хэдэн зуун мянган хүүхэд байгаа юм.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрс хүйтрэхийг анхааруулж байна

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх өвөл нэлээд хүйтэн байна хэмээн анхааруулжээ. Манай улсын хувьд зуд болж болзошгүй гэсэн болгоомжлол бий тул Цаг уур шинжилгээний хүрээлэнгээс Монголд ч мөн адил их хүйтэн өвөл болно гэдгийг анхааруулж байгаа аж. Бөмбөрцгийн хойд бүсэд “Ла нинья”-гийн нөлөөллөөр хүйтний эрч тархаж, Монголд Сибирээр дамжин ирнэ гэж цаг уурчид онцолж байна.

Сибирийн хүйтэн агаар энэ сарын 18-наас манай нутгийн хойд хэсгээр түрж, нэгдүгээр сарын 19-нөөс бүх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хан-Хөхий, Хархираа, Түргэний уулс хоорондын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус хүрэх бол Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35-40 градус хүрч хүйтний эрч эрс чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Энэ сарын 17-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 18-19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, халтиргаа гулгаа нэмэгдэх төлөвтэй байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлвэл торгоно

Хуучны хүмүүс  хүүхдээ олон хүнд харуулж, гадны хүнд магтдаггүй, гадны хүн магтах юм бол илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байсан бөгөөд улаан цагаан, хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлдэг заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг байсан.

Харин онлайн сүлжээ идэвхитэй байгаа орчин үед бид  дуртай үедээ хүүхдийнхээ зургийг олон нийтэд харуулж, тавьдаг болсон.

Тэгвэл Францын хууль тогтоогчид: Тав хүртэлх насны хүүхдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулбал эцэг, эхэд нь торгууль ноогдуулахаар болжээ. Ийнхүү тэдний зургийг цахим сүлжээнд тавих нь хүүхдүүдийн өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хувийн нууцад нь халдаж байгаа явдал хэмээн үзжээ.

Тус улсын Хувийн мэдээллийг хадгалах тухай хуульд зааснаар үүнийг зөрчсөн эцэг эхэд 45 мянган еврогийн торгууль хүлээлгэхээр өнгөрсөн оны төгсгөлд баталсан аж. Харин энэхүү торгуулийг төлөхөөс татгалзвал нэг жил хорих ялаар шийтгэх юм байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зарим торгуулийн хэмжээ өсчээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  25%-иар нэмэгдүүлж 240 мянган төгрөг болсон. Өчигдөрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн энэхүү шиидвэртэй холбогдуулан зарим нэг торгуулийн хэмжээ өсчээ.

Тухалбал: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглээгүй тохиолдолд 9600 төгрөгөөр торгодог байсан бол шинэ хуулиар 12 мянган төгрөг болж өөрчлөгджээ.

Мөн уг хуулийн 41-дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдолд 24 мянган төгрөгөөр торгохоор болсон тухай замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нарантуул”-аас бусад томоохон худалдааны төвүүд ажиллаж байна

Шинэ жилийн баяр болсонтой холбогдуулан 12 дугаар сарын 29-ны өдрөөс нэг дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл бүх нийтийн амралт тохиож Монгол Хятадын хилийн авто замын боомтууд ажиллаагүй. Мөн баярын өдрүүдээр томоохон зах худалдааны төвүүд амарч байгаад өнөөдрөөс  цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бол Нарантуул ОУХТ лхагва гаригаас ажиллаж эхлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Насны хишиг” олгож эхэлнэ

Засгийн газраас хамтын тэтгэврийн хуулийн оронд “Насны хишиг” тэтгэмжийг олгохоор болж, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуульд өөрчлөлт орсноор 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг  жилд хоёр удаа олгохоор болсон.

Энэ онд “Насны хишиг”-ийг 122 мянган ахмад настан авах бөгөөд  улсын төсөвт 20.5 тэрбум төгрөгийг суулгаж өгчээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хар тамхи хилээр оруулж байгаад баригджээ

Сүүлийн үед Монгол улсад хар тамхины холбогдолтой хэрэг их гарах болсон.

Тэг.эл энэ сарын 22-ны өдөр Монгол улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг тагнуулын байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал Монгол улсын иргэн И гэгч БНХАУ-аас Дорноговь аймгийн замийн үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансуулуулах бодис болох “Мөс” нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү баригдсан байна.

1473818670_1

Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа ба сэжигтнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Болороогийн ээж Буянжаргал “Алтан гадас одон” гардан авлаа

Хөгжлийн бэрхшээлтэй ч би бусдаас өөр гэж шантарч хойш суугаагүй олон залууст үлгэр жишээ болж яваа зорилготой бүсгүй бол Буянжаргалын Болороо юм. Тэрээр “Ээжээрээ бахархдаг ээжийнхээ ачийг л хариулах юмсан” гэж ярьж байсан. Өнөөдөр түүний хувьд мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэг биелж ээж Буянжаргал нь МУ-ын  ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.Элбэгдоржоос “Алтан гадас одон” гардан авсан тухайгаа тэрээр фейсбүүк хуудсандаа ийнхүү нийтэлжээ.

15747850_1247171708682926_2459488176910776132_n

“Өнөөдөр амьдралын минь хамгийн сайхан өдрүүдийн нэг тохиож байна.
10 жилийн ширээнээсээ ажилчны эгнээнд шилжиж, 22-хон насандаа “Онцгой асаргаа шаардлагатай хүүхэд”-тэй болж, хүүхдээ хэвтрийн, 100% хүний асаргаанд байсан хүүхдээ хөл дээр нь босгож, Ебс, Муис-д эрүүл хүүхдүүдтэй хамт сургасан. Ээж нь яах вэ миний охин гэсээр бүхнээс татгалзаж, бүхнийг үрдээ зориулсан ээж минь өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Алиан гадас одон” гардан авлаа.
Хоосон хоносон ч яахав хичээлдээ л яв гээд их сургуульд байхад хамаг байдгаа шавхаж өгөөд л үлддэг байсан цаг саяхан. Өвдсөн ч ажиллаж, миний охин гэсээр өдийг хүрсэн ээж минь өдийгөөс төдий хүртэл ганцаараа зүтгэснээ өнөөдөр үнэлүүллээ.
Өвчтэй охинтойгоо насаараа айлд амьдарсан ээжийгээ чадах бүхнээрээ баярлуулж, ачийг нь хариулах туйлын хүсэл минь өчүүхэн ч гэсэн биеллээ олж байна.
Нулимс урсаад л байдаг өдөр байна.” гэжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Осолдсон “Ту-154” онгоцны хар хайрцагны нэгийг уснаас гаргажээ

Өнгөрсөн ням гарагт Хар тэнгист осолдсон Оросын цэргийн “Ту-154” нисэх онгоцны хар хайрцагнуудын нэгийг нисгэгчийн бүхээгний дороос олжээ.

Онгоцны сүүл хэсэгт байрлах үлдсэн хоёр хайрцгийг шумбагчид хайж байгаа аж.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар хөдөлгүүрийн хэсэгт гадны биет нэвтэрснээс онгоц осолдсон байх магадлалтай гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн онгоц хэрхэн осолдож байх үеийг харсан гэрчүүд гарч иржээ. Тэдний ярьснаар онгоц усанд газардах оролдлого хийсэн бололтой. Гэвч хурдаа сааж чадалгүй хэтэрхий хүчтэй бууснаас осолдсон байна. Ослын шалтгааны өөр нэг хувилбар нь нисгэгчдийн буруу үйлдлээс онгоц сүйрсэн байх магадлалтай аж.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа