Author Archives: admin

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиас “Туул голоо цэвэр байлгая” уриатай цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиас өнөөдөр “Туул голоо цэвэр байлгая” уриан дор тус сургуулийн урд хэсгээс Яармагийн гүүр хүртэлх нутаг дэвсгэрийн хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд 34 дүгээр сургуулийн 8-12 дугаар ангийн 300 гаруй сурагч, сургуулийн “Эко” клубын сурагчид, багш, ажилтан болон эцэг эхчүүд оролцсон юм. Тус сургуулийн хувьд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхдийн хөгжил хүмүүжил, төлөвшилд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын эхлэл болгож их цэвэрлэгээг эцэг эхийн санаачлагаар зохион байгуулсан байна. Цэвэрлэгээний ажлыг зохион байгуулснаар хүүхдүүд туул голоо цэвэрхэн байлгахад өөрийн бодит хувь нэмрээ оруулж, өөрсдийн амьдарч буй орчинд хог хаяхгүй байх зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн эцэг эхчүүд хэлж байлаа. Цэвэрлэгээний үеэр нийт 35 шуудай хог гарсан бөгөөд 4 дүгээр хорооноос хогийг тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Дашрамд дурдахад сургуулийн “Эко” клубын сурагчдын санаачлагаар хаягдал цаасан хайрцаг ашиглан хогийн сав хийж сургуулийн дотор байрлуулсан нь хүүхэд бүрийг хогийн саванд хогоо хаяж хэвшүүлэхэд томоохон алхам болж сүүлийн гурван жилд сургуулийн хэмжээнд хогийн сав худалдаж аваагүй байна.

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн долоон сургуулийн дунд “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулагдаж байна

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Дэлхийн зөн Хан-Уул хөтөлбөр, Улаан загалмайн хороо, Усан спорт сургалтын төвтэй хамтран тус дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн дунд “Өсвөрийн аврагч” бүлгэм хоорондын  тэмцээнийг зохион байгуулж байна.

Уг тэмцээн нь өнөөдөр буюу 9 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн 7 дугаар сургуульд болж байгаа бөгөөд Хан-уул дүүргийн 34, БУЦ, 114, 118, 60, 10, 26-р сургуулийн бүлгэмүүд оролцож байна.

 Дүүргийн хэмжээнд энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд багачууд нь гамшиг, осол, болзошгүй аюулын үед өөртөө болон дэргэдэх хүндээ туслах, аврах чадвартай болох, эмнэлэгийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болох юм.

Тэмцээнд бүлгүүд асуулт хариулт, аврах ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламж, хүчний дасгал, буухиа тэмцээн зэрэг таван төрлөөр өрсөлдөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын багш нарын “бага хурал” боллоо

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс гаргасан зөвлөмж чиглэлийн дагуу 2016 оны 9-р сарын 13-16-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарын уулзалт зөвлөгөөнийг 13 сургууль дээр зохион байгууллаа. Тус бага хуралд дүүргийн 760 гаруй багш, удирдлагууд оролцож, өнгөрсөн хичээлийн жилд хийсэн ажлаа дүгнэн, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо дэвшүүлж, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн баталлаа.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10:00 цагаас Буянт-Ухаа цогцолбор сургууль дээр “Буянт-Ухаа”, “Хатан туул” сүлжээ цэцэрлэгүүдийн Багш нарын “Бага хурал”-ыг зохион байгуулсан юм. Тус бага хуралд Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын СӨБ-ын нийт багш нар оролцож, 2015-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ хичээлийн жилд хийх ажлаа төлөвлөн баталлаа. Тус бага хурлыг Хан-Уул дүүргийн Боловсролийн хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар нээж хэлсэн үгэндээ “Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хүүхдүүдийн хувьд хамгийн чухал байдаг. Энэ боловсролыг олгохын төлөө зүтгэж байгаа үе үеийн багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэе.” Хэмээлээ. Мөн энэ үеэр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс улсад олон жил ажилласан ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулж, энэ жил төгсөн ажилд орсон залуу багш нараа мөн урамшууллаа.

Харин 13:00 цагаас “Цахирмаа”, “Оюуны ундраа” сүлжээ болон төвийн бүсийн төрийн, төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш нарын бага хурал 15 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн 680 гаруй багш, удирдлагууд оролцон өнгөрсөн хичээлийн жилийн ажлаа дүгнэн, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо дэвшүүлж, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн батлах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, дэлхийн зөн Хан-Уул хөтөлбөр,  Улаан загалмайн хороо, усан спорт сургалтын төвтэй хамтран дүүргийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгэмүүдийн дунд ур чадварын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт долоон ерөнхий боловсролын сургуулийн 42 сурагч, 7 багш, Онцгой байдлын хэлтсээс 10 алба хаагч төрийн бус байгууллагуудаас зургаан ажилтан нийт 23 ажилтан, алба хаагч уг тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнд нэгдсэн дүнгээр 1 дүгээр байранд 34 дүгээр сургууль, 2 дугаар байранд 60 дугаар сургууль, 3 дугаар байранд 10 дугаар сургуулийн баг тамирчид  тус тус шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр шагнагдсан юм.

Уг тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд залуус гамшиг, осол, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх гамшгийн үед өөртөө болон дэргэдэх хүндээ туслах чадвар эзэмших юм.14409156_1100322313370561_2005118798_n 14409187_1100321506703975_1373241077_n 14409247_1100321473370645_2009534344_n 14454484_1100321486703977_1422600468_n DSCN8918 DSCN8919 DSCN9824

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсээс бага боловсролын чиглэлээр 2015-2016 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр 3 дахь хичээлийн жилдээ амжилттай  хэрэгжиж, Хан-Уул дүүргийн бага боловсролын байгууллагын хамт олон нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлэн тодорхой амжилт, үр дүнд  хүрч ажиллаж  байна.

2015-2016 оны хичээлийн жилд Дүүргийн хэмжээнд төрийн ба төрийн бус өмчийн 24 сургуулийн 370 бүлэгт 12561 суралцагч бага боловсролд хамрагдсан.

15 дугаар хороо, 10 дугаар хороо Морингийн даваа, 14 дугаар хороолол Өлзийт хороололд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, бага боловсролын  хамрагдалт, хүртээмж нэмэгдсэн байна.

Тус дүүрэгт хүн амын суурьшил хөдөлгөөн  нэмэгдсэнтэй  уялдуулан  2016-2017 оны хичээлийн жилд  төрийн ба төрийн бус өмчийн 27 сургуулийн 437 бүлэгт 14783 суралцагч 1-5 дугаар ангид суралцаж байна.

Дүүргийн хэмжээнд “Төв”, “Яармаг”, “Био-Нисэх”-ийн гурван бүсэд  харьяалагдан харилцан туршлагаа солилцон, хамтран ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт тухайн гурван  бүсийн Бага боловсролын багш нар 130 дугаар бага сургууль, 60, 26 дугаар сургууль дээр хуран цугларч “Уулзалт зөвлөгөөн”-өө зохион байгуулан, 2015-2016 оны  хичээлийн жилийн ажлаа тайлагнан, шинэ хичээлийн жилийн зорилго зорилтоо хэлэлцэн баталж, ажлын төлөвлөлтөө боловсруулан ажиллалаа.

Тухайн уулзалт зөвлөгөөнд Нийслэлийн боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан, Дүүргийн боловсролын хэлтсийн  бага боловсрол хариуцсан  мэргэжилтэн Д.Чинбаатар, сургуулийн захирал, бага ангийн сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч, бага ангийн багш нарын төлөөлөл, нийт 176 багш, удирдлагууд оролцсон.

Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэл, Дүүрэг, Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан ажлуудад  санаачлага, үр дүнтэй ажиллаж, харилцан туршлагаа солилцон  дэвшүүлсэн зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна.

Тухайлбал  бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, Залуу багш нараа ажлын байранд хөгжүүлэх зорилгоор 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарын дунд “Залуу багшаа чадавхжуулж-хамтдаа хөгжье” төслийг Хүүхдэд ээлтэй  Хан-Уул  хөтөлбөрөөс  20.0 сая төгрөгөөр  санхүүжүүлэн хэрэгжүүлсний үр дүнд тэдний хамтын ажиллагаа дээшлэн, харилцан туршлагаа  солилцож, заах арга зүй технологио дээшлүүлэн, Хүүхэд бүрийг хөгжүүлэх  сайн хичээл үйл ажиллагааны сургууль, бүс, дүүрэг, улсын зөвлөгөөнд хамтран амжилттай оролцсон. Төсөлд амжилттай хамрагдаж, идэвх санаачлагатай оролцсон залуу багш нарыг  Дүүргийн Засаг дарга “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн  шагналаар  шагнаж  урамшуулсан.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх  сайн хичээл үйл ажиллагааны Бага боловсролын математикийн судлагдахууны Улсын зөвлөгөөнийг Дүүргийн тэргүүний 52-р сургуулийн захиргаа, бага ангийн заах аргын нэгдлийн хамт олонтой хамтран амжилттай зохион байгуулж, хот хөдөөгийн 30 багш хичээл үйл ажиллагаагаа  хөтлөн явуулж харилцан туршлагаа хуваалцах ажлыг амжилттай зохион байгуулан ажилласан.

Мөн Нийслэлийн боловсролын салбарын түүхт 85 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Нийслэлийн бага боловсролын багш нарын дунд “Спортын 5 төрөлт”-ийн тэмцээнийг Дүүргийн ЕБС-ийн бага ангийн сургалтын менежерүүд,  130-р бага сургуулийн хамт олонтой хамтран чанартай зохион байгуулсан ба “Тамирчин багш-2016” тэмцээнд баг хамт олноороо Тэргүүн байранд шалгарсан.

Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр үнэлж, дүгнэх журмын шалгуурыг хангаж, 2015-2016 оны хичээлийн жилд  18 дугаар сургуулийн бага ангийн багш Ч.Баясгалан, Б.Мөнхжаргал, Д.Алтантуяа, Ц.Бямбацэрэн, Я.Гансүх, Э.Наранмандах,П.Долгоржав, Г.Ариунтуул,  Буянт-Ухаа цогцолбор сургуулийн бага ангийн багш М.Чимгээ, А.Цэндмаа,  26 дугаар сургуулийн багш А.Эрдэнэтуяа,  32 дугаар  сургуулийн багш Д.Оюунбилэг,  41-р сургуулийн багш С.Ариунгэрэл, Д.Амарбаясгалан, 52 дугаар сургуулийн багш Б.Нарантуяа, С.Солонго, Д.Энхцэцэг, Ц.Дэлгэрцэцэг, У.Баяржаргал, Б.Батзаяа, 118 дугаар сургуулийн багш Т.Лхагва нар саятан багшаар шалгарсан.

Бага  боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, харилцан туршлага  солилцох ажлын хүрээнд  Булган, Орхон-Уул, Хэнтий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн багш, удирдлагууд БУЦС, 15, 34, 41, 115, 118, Орхон, Орчлон, Оргил, Сакура  сургуулиудаас  туршлага  судалсан бөгөөд   бага ангийн сургалтын менежерүүд  Дорнод-Манжуур, Залуу багш нарын төлөөлөл, менежерүүд Төв аймгийн Алтанбулаг суманд зочлон харилцан туршлагаа солилцох ажлыг төлөвлөгөө хуваарийн дагуу зохион байгуулан ажиллалаа.

Мөн боловсролын хэлтсээс санаачлан  Нийслэл дүүргийн сургагч багш нарын дэмжлэгтэйгээр  нэгж дээрээ ажиллаж, багш нарынхаа тэргүүн туршлагыг илрүүлэн бусдад түгээх, тэдэнд тулгарч байгаа мэргэжлийн бэрхшээл, хүндрэлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх “Зөвлөн туслах” үйлчилгээг тогтмолжуулан ажилласны үр дүнд бага  боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Боловсролын чанарын шинэчлэлийн төслийн хүрээнд БСШУЯ, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 1 дүгээр шатанд 18, 32, 59, Монгол тэмүүлэл  сургуулиуд төсөл  бичиж хүргүүлснээс  32,  Монгол тэмүүлэл сургуулиудын төсөл шалгарч  эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшинд төлөвлөлтийг бэхжүүлэх замаар  боловсролын чанарыг сайжруулах ач холбогдолтой ажил болсон.

Мөн тухайн төслийн 2 дугаар шатанд БУЦС, 10, 15, 18, 26, 34, 41, 52, 59, 60, 63, 75, 114, 115, 118, 135-р  сургуулиуд төсөл бичиж хүргүүлсэн ба Дүүргийн хэмжээнд 2-р шатанд 16 сургуульд 17 төсөл хэрэгжиж, 100.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр гэрээ байгуулан сургуулийн захирлууд сургалтад хамрагдаж, 2016-2017 оны хичээлийн жилээс санхүүжилтээ татаж авч төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэсbaga-8 baga-7 baga-6

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Эрүүл мэндийн төв бөөрний дутагдалтай иргэдээ эмчлэх тасагтай боллоо

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв “IVCO” ХХК хандив, ЭМЯ, НЭМГ-ын дэмжлэгтэйгээр гурван ортой Гемодиализын тасаг нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун,  тус дүүргийн  Засаг даргын орлогч Д.Анхбаяр,  НХХ-ийн дарга Б.Булган болон “Айвико” ХХК-ий төлөөлөл, УНТЭ Гемодиализийн тасгийн эмч н.Хурцбаяр, сувилагч н.Гантогоо, техникч н.Энхсайхан нар оролцлоо.

Хан-Уул дүүрэгт бөөрний дутагдалтай 40 орчим хүн байдаг гэнэ. ХӨСҮТ, Улсын клиникийн 1 болон 3 төв эмнэлэгт очдог байсан тэд дүүргийнхээ эмнэлгийг ийм тасагтай болсонд баяртай буйгаа нээлтийн үеэр хэлж байв.

Тарилгын шингэн үйлдвэрлэгч “Айвико” компанийн дэмжлэгээр  байгуулсан тус тасагт бөөрний ус шүүх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг 100 груй сая төгрөгийн тоног төхөөрөмж бий. Тиймээс зөвхөн өвчтэй хүмүүс эмчлэх бус урьдчилан сэргийлэх эмчилгээ ч хийх боломж бүрджээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ-т “Нийгэмшүүлэх цирк” дугуйлан хичээллэж эхэллээ

 Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Японы хүүхдийг ивээн тэтгэх сангийн төслөөр Хан-Уул дүүргийн Албан Бус Насан туршийн боловсролын төвийн дүйцсэн хөтөлбөрийн ангийн сурагчдад “Нийгэмшүүлэх цирк” дугуйлан шинээр хичээллэж эхэллээ.

Тус дугуйланг хичээллүүлснээр циркийн сургалт арга зүйгээр хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, нийгэмшүүлэх, өөрийгөө илэрхийлэх боломж  олгож байгаагаараа онцлог давуу талтөй болж байна.

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн долоон сургуулийн дунд “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулагдаж байна

 Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Дэлхийн зөн Хан-Уул хөтөлбөр, Улаан загалмайн хороо, Усан спорт сургалтын төвтэй хамтран тус дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн дунд “Өсвөрийн аврагч” бүлгэм хоорондын  тэмцээнийг зохион байгуулж байна.

Уг тэмцээн нь өнөөдөр буюу 9 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн 7 дугаар сургуульд болж байгаа бөгөөд Хан-уул дүүргийн 34, БУЦ, 114, 118, 60, 10, 26-р сургуулийн бүлгэмүүд оролцож байна.

 Дүүргийн хэмжээнд энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд багачууд нь гамшиг, осол, болзошгүй аюулын үед өөртөө болон дэргэдэх хүндээ туслах, аврах чадвартай болох, эмнэлэгийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болох юм.

Тэмцээнд бүлгүүд асуулт хариулт, аврах ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламж, хүчний дасгал, буухиа тэмцээн зэрэг таван төрлөөр өрсөлдөж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таны нүүрэн дээр батга гараад байна уу

Батга нь тосны булчирхайн үрэвсэл бөгөөд арьсаа зөв арчлаагүйгээс болон дааврын үйл ажиллагааны алдагдлаас болж гардаг. Тосон суурьтай арьс арчилгааны бүтээгдэхүүн, дааврын өөрчлөлт ялангуяа сарын тэмдгийн үед, батгыг бохир гараар шахах зэрэг нь батга үүсэхэд нөлөөлдөг байна. Батгатай нүүрнээс салах зөвлөгөө:

 –  Бензойлын периоксид, салицилийн хүчил агуулсан нүүр цэвэрлэгч, саван, ласьон, тос гэх мэт аль ч төрлийн эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн нь хамгийн үр дүнтэй юм. Тэгэхээр арьс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа энэ хоёр нэгдлийг агуулсан эсэхийг нь асууж үзээрэй. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг хамгийн багадаа 8 долоо хоног хэрэглэх ба 2 сар хэрэглээд үр дүн өгөхгүй бол бүтээгдэхүүнээ солих хэрэгтэй.
–    Өдөрт 2 литр ус ууж хэвшээрэй. Хангалттай шингэн нь бие организмийн бодисийн солилцоо хангалттай сайн явагдах нөхцлийг бүрдүүлдэг ба ингэснээр хөлс болон тосны булчирхайн үйл ажиллагаа сайжирна.
–    Витамин А, Е агуулсан хоол хүнс хэрэглэх. Витамин А нь загас, өндөг, элэг, улаан лооль, аарц, сүүнд их хэмжээгээр агуулагддаг. Харин сүү цагаан идээ, улаан буудайнд витамин Е ихээр агуулагддаг байна.
–    Идэвхитэй дасгал, хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулснаар бодисын солилцоог эрчимжиж батганы гаралтыг бууруулна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг Сонгинохайрхан уул болон Хамбын овоо, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 21 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31.1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож, цагаатгагдан нэр төр нь сэргээгдээд байгаа юм.

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Батбилэг: 255 иргэнд 7.9 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш болох гэж байна. Харин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай болоод байгаа юм.

Тус дүүргийн удирдлагуудын өнгөрсөн жил өгсөн мэдээллээр “Дүүргийн хэмжээнд өөрөө хэлмэгдсэн болон түүний гэр бүлийн хүнийг оролцуулаад таван хүн амьд сэрүүн. Мөн ач, зээ нь байгаа 195, нийт 200 гаруй хүн байдаг” гэж байсан юм. Харин энэ жил тоо баримтад ямар өөрчлөлт орсон болоод хохирол хэрхэн барагдуулж байгаа талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгээс тодрууллаа.

-Хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах асуудлыг 1998 онд батлагдсан хуулиар зохицуулж байна. Гэхдээ иргэд хуулийн хэрэгжилтийг тийм ч таатай дүгнэхгүй байгаа. Тэдний санаа, бодлыг илүүтэй сонссон хүний хувьд энэ асуудлыг юу гэж дүгнэж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд хэлмэгдсэн иргэд хэд байгаа вэ?
-Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг эргэн дурсдаг өдөр маргааш болох гэж байна. Энэ бол хэлмэгдүүлэлтийн оргил үе эхэлсэн монголын түүхэн дэх “хар өдөр”.

Гэхдээ таны хэлснээр 1998 онд эрх баригчид хэлмэгдэгсдийн нэр төр, ахуй амьдралыг дээшлүүлэх хууль гаргаснаар тэдний үр хүүхдүүд энэ өдрийг тэмцлийн, үнэний төлөөх өдөр болгох гэж хичээж байна. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж алтан амиа алдсан мянга мянган иргэд, аав, ээж, ах дүүсээ дурсан санагалзаж байна. Гэтэл хуулийн хэрэгжилт тийм ч сайн биш байгаагаас болоод хэлмэгдсэн иргэдийн үр, хүүхэд ач зээ нарт оногдох ёстой төрийн хайр халамж хүрэхгүй байгаа. Хэдийгээр манай дүүргийн хэмжээнд хохирол барагдуулах нөхцөл байдал сайжирч байгаа ч хэлмэгдүүлэлттэй холбоотой өргөдөл гомдол бүрэн барагдаагүй.

Жишээ нь, 2016 оны байдлаар нийт 255 иргэнд долоон сая есөн зуун мянган төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Мөн энэ онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гурван иргэн бий. Тэдэнд тус бүрт нэг, нэг сая төгрөг гардуулж өгөөд байна. Гэсэн ч, иргэдийн тавьдаг нэг асуудал нь голдуу сэхээтнүүд хэлмэгдүүлэлтэд өртөж байсан тухай юм. Өөрөөр хэлбэл, одоо амьдралын түвшин доогуур байгаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд амьдралын нөхцөл байдал нь одоогийнх шигээ байх ёсгүй гэх асуудлыг ярьдаг юм.
-Хуулиар зохицуулахад төвөгтэй юм.

-Харин бүхэлд нь харвал цагаатгал тойрсон хэрэгжиж байгаа процесс маань үнэхээр төвөгтэй байна. Өнгөрсөн жил гэхэд хохирол барагдуулаагүй 6000 хүн үлдсэн, тэр асуудлыг шийдчихвэл цагаатгалын ажил дуусна гэж ярьсан. Яагаад төр нь өөрөө оролцож, нам нь тэрийг удирдаж, хэлмэгдүүлчихээд эд материалын тооцоо хийгээд дуусах гэж. Цаана нь байгаа оюун санааны хохирлыг хэн барагдуулах гэж. 40, 50 жил хэлмэгдэж, насаараа ад үзэгдэж, нухчин дарагдсан иргэдийн ач, зээ хэнд ч хамаагүй юм уу. 1990 оноос өмнө хэлмэгдэгсэд бол бүр хэцүү. Ажил төрөл олддоггүйгээс амьдралын түвшин доогуур амьдарч байсан олон хүн бий. Тэд ч гэсэн энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой гэцгээдэг.
-Нөхөх олговор чамлалттай эсвэл удаашралтай байна гэж жил бүр ярьдаг л даа.
-Үнэн. Энэ хууль хэвээрээ байх юм бол сайн, муу яригдсаар хэзээ нэгэн цагт хэлмэгдэгсдийн эд материалын тооцоо дууслаа гэх байх, мэдээж. Гэхдээ одоо байгаа хууль үнэхээр чамлалттай байгаа юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа иргэд, нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн эхнэр, хүүхдүүдэд одоо өгч байгаа нөхөх олговрын хэмжээ, тэтгэвэр зэрэг нь бага гэсэн шүүмжлэлийг байнга хэлдэг. Тиймээс мөнгөн тусламж, гэр орон, хураагдсан эд зүйлсийг нөхөн олгох зэргийг хуульд өөрчлөлт оруулах замаар хийх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж, мөнгөн дүнг нэмэх зарчмаар.

Мөн төр зөвхөн уучлал гуйгаад зогсох биш, дахин сануулж, энэ аймшигт явдал их гүрний даалгавраар хийгдсэн шүү гэдгийг хэзээ ч мартагнуулах ёсгүй. Гэтэл одоо байгаа хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөг хар. Маш чухал түүхийн он цагийг илтгэх, тухайн үеийн үйл явдлыг сануулах учиртай энэ хөшөө шоовдор хүүхэд шиг нэг байгууллагын хаяанд л байрлаж байна шүү дээ. Гэтэл хичнээн сайдад хөшөө босгов гэдгийг бодох л хэрэгтэй. Мөн хэлмэгдэгдсэн иргэдэд  хэдэн төгрөг өгөөд тантай хийх тооцоо дууссан гээд төр хөшгөө татаж болохгүй. Улс төрийн хүчнүүд хүртэл уучлалт гуйх хэрэгтэй.

“Ардчилал” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тендерт оролцогч аж ахуйн нэгжийн мэдээллийн санд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Мэдүүлэг /Сангийн сайдын 2013 оны 264-р тушаал хавсралт 1-ийн дагуу/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Шаардлагатай тохиолдолд төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэл
  • Инженер техникийн ажилтнуудын мэдээлэл
  • Машин механизм, тоног төхөөрөмжийн мэдээлэл
  • Үйл ажиллагааны чиглэл, чадвар, туршлагын талаарх мэдээлэл /Сангийн сайдын 2013 оны 264-р тушаал хавсралт 2-ийн дагуу/
  • Албан ёсны хаяг /утас, факс, цахим шуудан гэх мэт/

ЦАХИМ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХУВИЙН НУУЦЛАЛЫН КОД АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Хувийн нууцлалын код авах хүсэлт /Албан бичгээр/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариаттай/
  • Зөвлөх хувь хүн иргэний үнэмлэхний хуулбар /Нотариаттай/
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар /Нотариаттай/
  • Аж ахуйн нэгжийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Хариуцах ажилтны товч мэдээлэл
  • Албан ёсны хаяг /утас, факс, цахим шуудан гэх мэт/

ХУД-ийн Худалдан авах ажиллагааны алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Туул тосгоны ажлын алба, АБНТБТ хамтран зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Туул тосгоны ажлын албанаас санаачлан Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран албан хаагчдын эрх зүй болон экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Газрын харилцаа, газар өмчлөх эрх” сэдэвт сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар газрын харилцаа болон цахимаар газар өмчлөлийн талаар мэдээлэл өгч, газрын үнэ цэнэ, газраа хэрхэн өмчлөх, өмчлөхөд тулгарч буй бэрхшээлүүдийг ярилцлаа. Сургалтыг багийн оролцоонд тулгаруулан сургалт явуулсан юм.

Энэ үеэр сургалтанд оролцогчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор алжаал тайлах дасгалуудыг зааж, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Хан-Уул дүүрэг “Хятад –Монгол –Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт-2016” арга хэмжээнд амжилттай оролцлоо

2016 оны 9 дүгээр сарын 2-5- ны өдрүүдэд БНХАУ –ын Эрээн хотод “Хятад –Монгол –Орос гурван улсын Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт” зохион байгуулагдав.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Г.Нагарагчаа, Засаг даргын Тамгын газрын ЖДҮ ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Ерөөлт, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сувдмаа нар дүүргийг төлөөлөн арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь “Эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, уялдаатай хөгжлийг ахиулах” гэсэн сэдвийн дор бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, эдийн засаг худалдааны хурал семинар, төслийн танилцуулга хийх зэрэг арга хэмжээнүүд зохиогдсон юм.
Уулзалтын үеэр Хятад, Монгол, Орос гурван улсын орон нутгийн засаг захиргаа болон аж ахуй нэгжүүд нь худалдааны харилцаа, хүмүүнлэгийн ухааны солилцоо, соёлын аялал жуулчлал, харилцаа холбоо, хил дамнасан эдийн засаг зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэж байлаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Хан-Уул дүүргийн 16 ЖДҮ эрхлэгчид оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан амжилттай сурталчилсан юм. Үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүний хувьд Хятад улсаас дотоодын аж ахуй нэгжүүд голчлон автомашинд зориулсан бүтээгдэхүүн, ачигч, хүнд даацын автомашин, экскаватор, бусад барилгын машин тоног төхөөрөмжүүд, электорон бараа, барилгын материал, хоол хүнс, жимс жимсгэнэ, хувцас, шинжлэх ухааны болон соёлын бараа бүтээгдэхүүнүүд байсан юм. Харин Монгол улс, ОХУ болон бусад орнуудын хувьд уул уурхай, ашигт малтмал, химийн үйлдвэрлэл, гар урлал, хувцас, хүнсний бүтээгдэхүүн, аялал жуулчлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд байсан юм.

Мөн Хан-Уул дүүргийн 16 жижиг дунд үйлдвэр эрхлэгчид энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, борлуулалтаа амжилттай хийлээ. Үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүний хувьд Хятад улсаас дотоодын аж ахуй нэгжүүд голчлон автомашинд зориулсан бүтээгдэхүүн болон ачигч, хүнд даацын автомашин, экскаватор болон бусад барилгын машин тоног төхөөрөмжүүд, электорон бараа, барилгын материал, хоол хүнс, жимс жимсгэнэ, хувцас, шинжлэх ухаан, соёлын бараа бүтээгдэхүүнүүд байна. Харин Монгол улс, ОХУ болон бусад орнуудын барааны хувьд уул уурхай, ашигт малтмал, химийн үйлдвэрлэл, гар урлал, хувцас, хүнсний бүтээгдэхүүн, аялал жуулчлал бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа