Author Archives: admin

ХУД-ийн 7 дугаар хороо “НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭНИЙ ОРОЛЦОО” уралдаанд амжилттай оролцлоо

“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “ИРГЭДИЙН ОРОЛЦОО” төслийн хүрээнд нийслэлийн 152 хороодын дунд уралдаан зарласан. Тус төслийн хүрээнд зохион байгуулсан “НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭНИЙ ОРОЛЦОО” уралдаанд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо амжилттай оролцон 2-р байранд шалгарч, 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг батламжийн хамт шагнуулсан байна.

 “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго нь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчныг улам боловсронгүй болгох юм. Ингэснээр улс, орон нутгийн түвшинд гарч буй аливаа шийдвэрүүд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэн гарахад илүү дөхөмтэй болох юм.

Нутгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжиж, бодлого шийдвэртээ иргэдийн санал, санаачилгыг тусган ажиллаж буй тус хорооны албан хаагчид, иргэдийн бүлэг болон иргэддээ цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ-өөс “Хамт олны харилцаа, ёс зүй” сургалтыг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв нь дүүргийн Усан спорт сургалтын төвийн захиалгаар ёс суртахуун – төлөвшлийн хүрээнд “Хамт олны харилцаа, ёс зүй ” сургалтыг 2016 оны 08 сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Үүнд:

  • Харилцаа гэж юу вэ
  • Эрүүл, зөв харилцааг хэрхэн бий болгох
  • Байгууллагын харилцааны ёс зүй
  • Төрийн албан хаагчид тавигдах шаардлага
  • Сайн харилцагч гэж хэн бэ гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Сургалтын төгсгөлд тухайн байгууллага дээр шийдвэл зохих асуудлуудыг хөндөн, хувь хүний эелдэг харилцаа, итгэл үнэмшил, харилцан бие биенээ хүндлэх, бусдыг сонсох чадваруудыг олгох, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн чин эрмэлзэлтэй ажиллах талаар зөвлөснөөс гадна хамт олны сайхан уур амьсгал бий болгох тал дээр хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлсэн нь оролцогчдод нэгийг бодогдуулсан сургалт болсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Усан спорт сургалтын төвийн албан хаагчид сургалтанд хамрагдлаа

Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төв нь Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Ёс суртахуун ба харилцаа” сэдэвт сургалтыг хамт олны дунд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг тус төвийн Ёс суртахуун төлөвшлийн багш Т.Нямсүрэн явууллаа.

Сургалтаар Харилцаа гэж юу вэ,эрүүл зөв харилцааг хэрхэн бий болгох, байгууллагын харилцааны ёс зүй болон төрийн албан хаагчид тавигдах шаардлага гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

123

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Т.ГАН-ОД: СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД МААНЬ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМАРЧ, ТОГЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Одтой хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Хан-Уул дүүргийн Яармагийн таван хорооны нэг болох дөрөвдүгээр хороо. Тус хороонд өнөөдрийн байдлаар хэд хэдэн шинэ барилга, байгууламжууд баригдаж ашиглалтад орсноор  хүн амын суурьшил нэмэгдэх  хандлагатай байна.

Танай хорооны хувьд  гэр, байшин  хороолол хосолсон  хамгийн их хүн ам төвлөрсөн хороо гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед шилжилт хөдөлгөөн хэр их хийгдэж байна вэ?

Манай дөрөвдүгээр хорооны хувьд  9913 хүн амтай. 3075-н өрхтэй. Саяхан шинээр “Залуус хороолол” ашиглалтад орж манай хороо 380 өрхөөр бүл нэмж байна. Тэгэхээр манай дөрөвдүгээр хороо ойрын хугацаанд 12000-13000 хүн амтай болно гэсэн үг. Манай хороо бусад яармагийн хороодыг бодвол их онцлогтой. Газар нутгийн хувьд их өргөн нутгийг хамардаг. Үүнээс гадна манай хороо байшин, гэр хороолол хосолсон бүтэцтэй. Viva city, Хүннү Молл, Шинэ өргөө Хан богд хороолол ашиглалтад орсноор манай хороо даруй 2000-3000 өрхөөр нэмэгдсэн байгаа.

Өнгөрсөн онд манай хороо Нийслэлийн шилдэг 20 хорооны нэгээр шалгарч батламжаа авсан. Мөн энэ онд шилдэг хороо болохын тулд олон зорилт тавиад амжилттай сайн ажиллаж байна.

Саяхан танай хороонд хүүхдийн чийрэгжүүлэлтийн талбай ашиглалтад орсон. Олон хүүхдүүд амарч, тоглох боломжтой болсон нь харагдаж байна.

Энэ жил хийсэн хамгийн том ажил бол яах аргагүй 34-р сургуулийн гадна талбайг чийрэгжүүлэлтийн талбайтай болгосон ажил.  Өмнө нь манай сургуулийн  талбай орчны шаардлага хангахгүй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хүндрэлтэй байсныг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж,  хүүхдийн чийрэгжүүлэлтийн талбайг байгууллаа. Ингэснээр хүүхдүүд маань аюулгүй орчинд амарч, тоглох боломж нь бүрдэж байгаа юм.  Мөн сургуулийн гадна талын хашааг манай хорооны “Эвсэл” иргэдийн бүлэг маань маш сайхан хийж бидэнд хүлээлгэн өгсөн.

Ер нь бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Орох айл үүднээсээ гэдэг дээ. Тиймээс бид эхний ээлжинд үүдний хэсэгтээ ногоон байгууламжийг байгуулах, мод тарих ажлыг тодорхой хэмжээнд хийсэн. Мөн дөрөвдүгээр хорооны байрнаас автобусны буудал хүртэлх явган замыг цементэлж, иргэдэд зорчих таатай орчинг бүрдүүллээ.

Хог бол захын хорооллуудын тулгамдсан асуудлын нэг. Эсрэгээрээ танай хороонд хог багатай юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэв.

Бид хороогоо эко хороо болохын тулд хогийг сар болгон 2-оос доошгүй удаа ачиж, тээвэрлэх ажлыг тогтмол хийж байна. Энэ ажлын үр дүнд нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал багасч, “Хоггүй хороо” болгож чадлаа.

Мөн хог ихээр хуримтлагддаг гуу, жалгыг камержуулах ажлыг хийсэн. Ингэж камер тавьснаараа иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой болж, гэмт хэрэг гарах явдал эрс багассан.

Дээрээс нь гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Одоо бол иргэд маань орой үдшийн цагаар явахдаа  айх аюулгүй болсон.

Үүнээс гадна бид хороондоо нээлттэй засаглалыг бий болгох үүднээс 250 айлд шуудангийн хайрцгийг шинээр хийж хүлээлгэн өглөө. Энэ нь иргэдээс өндөр үнэлгээ авсан ажлын нэг болсон.

Улсын хэмжээнд гэр хорооллын бүсэд тулгардаг нэг асуудал бол үерийн аманд газар эзэмших гэрчилгээгүйгээр ирж буух үзэгдэл их байдаг. Танай хороо энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

Манай хорооны 14б, 9б гудамжны айлууд үерийн аман дээр байрласан 90 орчим өрх бий Эдгээр айлуудыг нүүн шилжүүлэх, сануулга өгөх ажлуудыг шат дараатай хуулийн дагуу хийж гүйцэтгэдэг. Мөн 18-р гудамж буюу дархан цаазтай бүсэд 300 орчим айл амьдардаг. Тэдгээр айлын 116 айлд газар ашиглах эрхийг нь  Б.О.Я-тай хамтраад газар ашиглах гэрчилгээг нь гаргуулсан байгаа. Одоо үлдсэн 60 гаруй айлуудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хөөцөлдөх, 14б, 9б гээд үерийн аман дээр байршсан айлуудад газар эзэмших зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр анхаарч  холбогдох газруудтай  хамтран ажиллаж байна.

Хороод дэргэдээ “Иргэдийн бүлэг”-ийг байгуулаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Танай хороон дээр өнөөдрийн байдлаар хэдэн иргэдийн бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Эдгээр бүлгүүдээр хийгдсэн ажлуудаасаа.

Өмнө нь хороод маань ямар ч хамаагүй хүмүүсээр ажлаа гүйцэтгүүлдэг байсан. Тэр нь дараа нь буух эзэн, буцах хаяггүй орхигддог талтай. Харин иргэдийн бүлгийг байгуулж ажилласнаар энэ байдал бүрэн арилсан. Манайд өнөөдрийн байдлаар 4-5 иргэдийн бүлэг идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хороондоо амьдардаг  ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байсан иргэд нийлээд бүлэг болоод ажил хөдөлмөр хийхдээ их өөриймсөг ханддаг. Дараа тэд хийсэн ажлынхаа арчлалт хамгаалалтыг хийгээд явдаг болохоор бидэнд бас их амар байдаг. Цаашид манай хороо гүйцэтгэлийн ажлыг аль болох иргэдийн бүлгүүдээрээ хийлгэхийг зорьж байна. Цаашид бид иргэд болон төр, захиргааны байгууллагын гүүр нь байж, сайн ажиллана.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын дарга Су.Батболд Улаан -Үд хотод айлчилж байна

ОХУ-ын  Буриад  Улсын  Улаан-Үд хотын дарга  Александр  Михайлович Голковын урилгаар  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд  энэ сарын 4-ныг хүртэл албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр гадаад албан ёсны анхны айлчлалаа  ах дүүгийн харилцаатай  Улаан-Үд хотоос эхэллээ.  350 жилийнхээ ойг энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа тус хотын удирдлагууд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболдыг хүндэт зочноор урьсан юм.

Улаан-Үд хотын  350 жилийн ойд  ОХУ-ын  10 гаруй хотын дарга уригдан оролцож байгаагийн зэрэгцээ  төрийн өндөр дээд хэмжээний зочид ирсэн гэдгийг  Улаан-Үд хотын дарга  А. М Голков онцолсон.  Мөн  Дархан-Уул, Орхон  аймгийн дарга нар болон  Монгол Улсын Дуурь бүжгийн  эрдмийн театрын  гоцлол дуучид ирсэн гэдгийг хэллээ.

Олон мянган Монгол залуус ОХУ-ын  Улаан-Үд хотод суралцаж төгссөн. Одоо ч суралцаж байна.  Тус хотын  ойн баярт  Монгол Улсын засгийн газар онцгой анхаарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд  өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.  Батболд  Улаан-Үд хотын дарга  А.М. Голковыг  тааламжтай цагтаа  Улаанбаатар хотод  зочлохыг  урив.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгоно

Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог  байсан Гуравдугаар эмнэлэгийн өмнөх замыг ус зайлуулах шугамтай, явган хүний замтай зогсоол болгон шинэчлэхээр боллоо. Энэхүү ажлыг Замын сангийн хөрөнгөөр хийх бөгөөд хотын Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн 10 хоногийн дотор эскиз болон ажлын зургийг гүйцэтгэж өнөөдөр тохижилтын ажлыг нь эхлүүлэхээр боллоо.гэж Улааанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Цагаачдын эрлэг” хочтой Динко Валевын толгойг 50 мянган еврогоор үнэлэв

“Исламын улс” бүлэглэлийнхэн Динко Валев хэмээх болгар эрийг хөнөөсөн хүнд 50 мянган еврогоор шагнана гэсэн зар түгээлээ.  “цагаачдын эрлэг” хэмээх хочтой бөгөөд цагтаа бөх барилдаж явсан, хожмоо эх оронд нь хууль бусаар нэвтэрч буй цагаачдыг барьж, цагдаад тушаах ажлыг хувиараа гардан хийх болсон зартай нэгэн ажээ.

Валевын хувьд цагаачдыг мөшгиж, илрүүлж, барьж өгнө гэдэг бол нэг төрлийн шоу, зугаа гэнэ. Тэрбээр барьсан цагаачдынхаа зургийг олон нийтийн сүлжээгээр бахархал болгон цацаж, 100 мянган ам.долларын үнэтэй сүүлийн үеийн Мерседес хүлэглэдэг, Болгарын Ерөнхий сайдын дэмжлэгийг хүлээсэн эр.болгар эр 01

Тэрбээр зөвхөн цагаач эрчүүдийг бус бас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүртэл ялгалгүйгээр барьж, цагдаад тушаадаг. Үүнийгээ эх орноо цэвэрлэж буй спорт гэж тодорхойлдог. “Үүнийг би цэвэр спорт гэж хэлмээр санагддаг. Би тамирчин хүн. Та нар тамирчин хүнийг хүч хэрэглэлээ гэхгүй биз дээ. Тэгээд ч үүнийг би өөрийнхөө төлөө бус эх орныхоо төлөө, болгарчуудынхаа төлөө хийдэг” гэж ярьсан байна.

Эхэндээ Динко Валевын үйл ажиллагааг цагдаа нар хүртэл дэмжиж, хамтран ажилласан байна. Гэвч аажимдаа хүний эрхийн мэргэжилтнүүд түүнийг хууль бусаар ажилладаг, хүч хэрэглэдэг гэх үндэслэлүүдийг гаргаж ирж байжээ. Гэлээ ч “Цагаачдын эрлэг”-ийг Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэж, түүнтэй хамтран ажиллахыг хил, гаалийнханд даалгасан юм.болгар эр 02Цагаачдыг барьж өгсөнийхөө төлөө төлбөр авахыг хүсч буйгаа Валев хэд хэдэн удаа мэдэгдсэн удаатай. Гэлээ ч Болгарын төр засаг түүнд төлбөр төлдөг эсэх нь тодорхойгүй гэнэ. Ямартай ч тэр хэдхэн хоногийн өмнө 100 мянган ам.долларын үнэтэй цоо шинэ Mercedes S-Class-аа олон нийтийн сүлжээгээр гайхуулсан ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Самар түүж яваад модноос унаж нас барсан хэрэг дахин гарлаа

Хуш модны самар түүж яваад өндөр модноос унаж амиа алдах, эсвэл бэртэж гэмтэх хэрэг гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд зургаан иргэн самар түүж яваад модноос унаж амиа алджээ. Өчигдөр гэхэд нэг хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг Хардаг хад гэдэг газар Баянхонгор аймаг…суманд суух С.Б /эр.45н/ самар түүж байгаад модноос унаж нас барсан” мэдээллийг шалгаж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Германчууд Нато-гын бодлогыг эсэргүүцэж жагслаа

НАТО-ын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Берлин хотноо болжээ.Бранденбургийн хаалганы дэргэд хүмүүс цуглан, НАТО-г цэргийн үйл ажиллагааны хүрээгээ тэлэхгүй байж, Оростой хэл амаа ололцохыг шаардсан байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид “АНУ-ын түрэмгий бодлогыг эсэргүүцэж байна” гэсэн утга бүхий бичиг, зурагт хуудсыг гартаа барьцгаасан байна.

Оросын элчин сайдын яамны дэргэд болсон жагсаал цуглаан тайван явагдаж өндөрлөлөө хэмээн “Россия 24” телесуваг мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сингапурт хагас жолоодлоготой такси явж эхэллээ

“Google” компанийн хэрэгжүүлэхээр оролдож буй “Self-driving” буюу хагас удирдлагатай автомашины төсөл Сингапур улсад хэрэгжиж эхэллээ. Сингапурын эрх баригчид болон “Google” компани энэхүү төсөл дөнгөж эхлэл шатандаа явж байгаа тухай мэдээлсэн юм.

синга 01Хагас жолоодлоготой таксиг туршихаас өмнө өндөр хөгжилтэй орнуудын замыг судалжээ. Ингээд Сингапур улсын замын хөдөлгөөн харьцангуй боломжийн учраас “Google” компанийн мэргэжилтнүүд Азийн бар орныг сонгосон байна. Туршилтын хугацаанд төв зам, туслах зам, хөдөлгөөний ачаалал ихтэй хурдны замд тус тус жолоочгүй удирдлага туршиж үзээд байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олгов

БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга агсан Юмжаагийн Цэдэнбал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны наймдугаар сарын 25-ний өдрийн Б/499 дугаар тушаал батлагдав. Энэ тушаалаар Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ю.Цэдэнбал агсны “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг буцаан олгож, “Монголбанкны Хүндэт дэвтэр”-т бичиж түүний гавьяаг алдаршуулав.

 Эх сурвалж: МОНГОЛБАНК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүйтэн дайн”-аас хойш “Эрх чөлөөний арал руу анхны иргэний нислэг хийгдлээ

АНУ-аас Куба руу өчигдөр нислэг үйлдлээ. Энэ нь “Хүйтэн дайн”-аас хойш “Эрх чөлөөний арал” руу иргэний нислэг үйлдэж байгаа анхны тохиолдол юм.

Хойд америкийн тээврийн компанийн 150 зорчигчтой “Айрбус 320” зорчигч тээврийн онгоц Америкийн өмнөд эргээс Гавана хотын зүүн зүгт байрлах Санта Клара хотод газардсан байна.Найман жилийн дараа өөрийн эх орон Кубад онгоцоор очиж буй 41 настай Эрик Диаз Олива сэтгүүлчдэд ярихдаа “Би маш их аз жаргалтай байна. Эх орондоо Америкаас нисч ирлээ. Куба улс одоо дэлхий дахинд нээлттэй болж байна” гэжээ.

Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Кубатай харилцаагаа сайжруулах зорилгодоо ийнхүү хүрч байна хэмээн хэвлэлүүдэд бичжээ. 2014 онд тус улс Кубатай дипломат харилцаагаа сэргээсэн юм.

Тэрчлэн энэ үйл явдал нь Кубын эрх баригчид засаглалын тогтолцоогоо өөрчлөхгүйгээр “нээлттэй бодлого” баримтлах болсны тод илрэл юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Премьер лигийн наймаа анх удаа 1 тэрбум фунт давлаа

 Хөлбөмбөгийн ертөнц дэх зуны наймааны цонх албан ёсоор хаагдлаа. Цонх хаагдахтай зэрэгцэн, хэд хэдэн анхаарал татахуйц наймаа болсны нэг нь Челситэй холбогдож байна. Тус клуб хоёр жилийн өмнө Францын ПСЖ-д хамгаалагч Давид Луйзыг зарсан бөгөөд өнгөрсөн шөнө эргүүлэн 32 сая фунтээр худалдан авлаа.

Мөн Английн премьер лигийн түүхэнд энэ зуны наймааны үнийн рекорд түүхэнд бичигдэж үлдэхээр боллоо. Учир нь тус лиг анх удаа 1 тэрбум фунтыг солилцоо, наймааны цонхоор зарцуулснаар шинэ түүх бичигдэж байна.

Багууд цонх хаагдах үед аль хэдийн 1.15 тэрбум фунтийн наймаа хийгээд байгаа нь өнгөрсөн зуны 870 сая фунтын амжилтыг давж гарчээ. Үүний зэрэгцээ Английн дээд лигийн 13 баг өөрсдийн наймааны амжилтыг эвдээд байна.

Мөн премьер лигийн 20 баг нийтдээ 5.1 тэрбум фунтын гэрээг телевизүүдтэй шууд дамжуулах эрхийн дагуу хийснээр мөн л шинэ дээд амжилт болжээ.

Ингээд Английн премьер лиг болон бусад топ лигүүдэд хийгдсэн энэ зуны хамгийн үнэтэй, онцлох наймааны жагсаалтыг толилуулья.

1.Манчестер Юнайтед, Пол Погба (89 сая фунт)

Өөрсдийн хуучин цэрэг Пол Погбаг дахин эгнээндээ нэгтгэхэд Манчестерийн “Улаан Чөтгөрүүд”-ийн данснаас 89 сая фунт зарлагадах шаардлагатай байв. Ювэнтус клубт дэлхийн хэмжээний од болон боловсорч чадсан франц залуу энэ улиралд Юнайтедын дундын шугамыг хариуцах үүрэгтэй.

2.Ювэнтус, Гонзало Игуайн (90 сая евро)

Италийн Ювэнтус баг төвийн шугамын гол тоглогч Погбагаа зарсны дараа довтолгоондоо хүч нэмж, Наполи клубээс шилдэг тоглогч Игуайныг 90 сая еврогоор өөрийн болголоо. Энэ бол Италийн лигт хийгдсэн хамгийн үнэтэй наймаа ажээ.

3.Барселона, Андре Гомеш (50 сая евро)

“Сарьсан багваахайнууд”-ын өнөө цагийн хамгийн үнэтэй тоглогч Андре Гомеш каталончуудад туслахаар Барселона хотыг зорилоо. Валенсиа энэ наймааг багагүй удаашруулж байсан ч Гомеш багаа орхихыг хүссэнээр Барселона шинэ тоглогчоо өөрийн болголоо.

 4.Ливерпүүл, Садио Мане (36 сая фунт)

“Хотон Шувуунууд” энэ улиралдаа чамгүй бэлдсэн. Үүний жишээ бол баруун жигүүрийн довтлогч Садио Мане хэмээх залууг 36 сая фунтээр худалдан авсан явдал юм. Мане хуучин багтаа өөрийгөө ямархуу тоглогч вэ гэдгээ батлан харуулсан учир одоо зөвхөн түүний Ливерпүүлд хэрхэн тоглох л анхаарал татаж байгаа.

5.Кристал Палас,Кристиан Бентекэ(32 сая фунт)

Лондоны багуудаас үнэтэй наймаанд оролцсон дундаж клубуудын нэг Кристал Паласын хувьд Ливерпүүл клубээс довтлогч Кристиан Бентекэд 32 сая фунтын санал тавьж, зөвшөөрүүлж чадсан билээ. Бельгийн шилдэг тоглогч Бентекэ шинэ багтаа гоолын хур буулгахаа амлаад байна.

6.Челси, Давид Луйз (32 сая фунт)

Энэ зуны наймааны цонх хаагдах эцсийн мөчтэй зэрэгцэн Челси клуб нэгэн сонирхолтой наймаа хийж дөнгөв. Тэдний хувьд хамгаалалтын шугам нэлээд асуудалтай байсан хэдий ч экс тоглогч Давид Луйзыг Францын багаас урвуулж чадлаа. Урьд нь 50 орчим сая фунтээр Парисыг зорьж байсан Луйзын хувьд хуучин багтаа 32 сая фунтээр эргэн нэгдлээ.

7.Манчестер Сити, Габриэль Йесүс (32 сая фунт)

Манчестер хотын “Усан цэнхэрүүд”-ийн хувьд энэ улиралд шилдэг тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаалахаа зарлаад байсны дагуу Италийн Палмеирас клубээс Габриэль Йесүсийг 32 сая фунтээр эгнээндээ нэгтгэлээ.

8.Манчестер Сити, Лироё Сайн (43 сая фунт)

Германы шинэ залуу тоглогчдын нэг Лироё Сайн албан ёсоор Манчестер Ситид ирлээ.

9. Уэст Хэм, Андре Айев (20.5 сая фунт)

Гана улсын шилдэг тоглогч Андре Айев Уэст Хэм багтай таван жилийн гэрээ хийлээ. Лондоны баг түүнийг 20.5 сая фунтээр үнэлсэн юм.

10.Ливерпүүл, Жиоржинио Виналдум (27.5 сая фунт)

Ливерпүүл клуб хагас хамгаалалтын шугамаа зузаатгах зорилгоор Жиоржинио Виналдумыг 27.5 сая фунтээр өөрийн болгоод байна. Нью-Касл клубт чамгүй амжилттай тоглож байсан Виналдум топ клубт өөрийгөө сорих бололцоо нээгдлээ.

11.Боруссия Дортмунд, Андре Шурлье (30 сая евро)

Германы алдарт Боруссия Дортмунд клуб энэ улиралд лигийн аваргын төлөө ширүүн өрсөлдөхөө мэдэгдсэн нь Андре Шурлье зэрэг залуусыг өөрийн болгож буйгаас харагдана. Тэд “Чононууд”-ад 30 сая фунтыг төлснөөр “хөдөлмөрч шар” залуутай гэрээ байгуулсан юм.

12. Боруссия Дортмунд, Марио Гётце (26 сая евро)

Боруссия Дортмунд клуб хуучин тоглогчоо Байерн Мюнхэнээс буцаан худалдаж авлаа. Энэ наймаа 26 сая еврод хийгдсэн ба “Урвагч” гэж цоллуулаад байсан Гётце гэмээ цайруулахаар “гэртээ” ирлээ.

13.Челси, Нголо Канте (36 сая фунт)

Өнгөрсөн улирлын аварга Листер Клуб дундын шугамын онцлох тоглогч Нголо Кантегаа Лондоны Челсид 36 сая фунтээр зарлаа. Канте ч шинэ багтаа ирсэн даруйдаа албан ёсны хэд хэдэн тоглолтод муугүй гэдгээ харуулж, тоглолтын чухал тоглогчоор нэрлэгдсэн.

14.Тоттенхэм, Винсэнт Яансэн (22 сая евро)

Английн Тоттенхэм энэ улиралд дахин аваргын төлөө өрсөлдөх зорилгоор Аз Алкмаар багаас Винсэнт Яансэнийг 22 сая еврод төсөвлөн худалдаж авлаа. Маурисио Почетиниогийн хувьд довтолгооны шилдэг бүрэлдэхүүнтэй баг босгохоор ажиллана гэдгээ хэлсэн.

15.Листер, Ахмед Муса (16 сая фунт)

“ЦСКА Москва” багийн шилдэг тоглогч Ахмед Муса 16 сая фунтээр Будиант Альбионд газардлаа. Өнгөрсөн улирлын аваргуудын хувьд зарим тоглогчоо зарсан ч тэднийг нөхөх өөр тоглогчид олж ирэхээ зарлаад байсан юм.

16.Манчестер Юнайтед, Хэнри Михатарьян (30 сая евро)

Жозе Моуриньо хамгаалалтад онцгой анхаардаг нэгэн. Тиймдээ ч өөрийн авахыг хүссэн тоглогчоо тухайн байрлалд зохицно гэж үзсэн ч бол эцсийг нь үздэг дасгалжуулагч. Үүний жишээ болж Манчестер Юнайтед клуб Германы Боруссиягаас Хэнри Михатарьяныг урьж авч иржээ.

17.Челси, Мичу Батшуай (40 сая евро)

Бельгийн “Улаан Чөтгөрүүд”-ийн нэг Мичу Батшуай 40 сая еврогоор Лондоны Челсид ирлээ. Ингэснээр Челсигийн довтолгоо Диего Кошта, Мичу Батшуай гэсэн хүчирхэг хослолоор бүрдэж байна.

18.Манчестер Юнайтед, Златан Ибрахимович (Үнэгүй)

Францад цөөнгүй жилийг үдсэн өдгөө 37 настай Златан Ибрахимович алдарт Манчестер Юнайтед багт ирлээ. Тэрбээр энэ улиралд шинэ багтайгаа аваргын цом авах зорилготой гэнэ.

19.Манчестер Сити, Нолито (16.5 сая евро)

Испанийн Селта Виго багаас Английн шинэ баячуудын эгнээнд ирсэн Нолито тун дажгүй байгаа. Тэрбээр аль хэдийн дэбют гоолоо хийгээд амжсан төдийгүй гараанд тогтмол гарахаар өрсөлдөж байна.

20.Реал Мадрид, Алвара Мората (30 сая)

Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб 30 сая еврогоор Алвара Моратаг довтолгоондоо авч ирлээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Реалд ирэх сонирхолтой байгаагаа хэлж байсан бөгөөд ийнхүү наймаа биеллээ олжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

iPhone 7 энэ сарын 7 ноос худалдаанд гарна

Энэ сарын 7-нд Apple компани ээлжит шинэ гар утсаа олонд танилцуулж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл компанийн зүгээс нэр хүндтэй хамтран ажилладаг түншүүддээ “9-р сарын 7-ны өдрийн арга хэмжээ” нэртэй урилга илгээлээ. Энэ нь iPhone 7 гар утсыг зарлах магадлалыг 90 хувьтай болгож байна.

Шинэ гар утас ямар байх вэ?

iPhone 7 гар утас мэдээж өмнөх загваруудаасаа шинэчлэгдсэн байх нь дамжиггүй. Тэгвэл технологийн мэргэжилтнүүд шинэ гар утсыг чихэвч, цэнэглэгч болон бусад оролтны хэсэг утасгүй байна гэж таамаглалаа. Мөн iPhone 7 утастай хослуулж iPhone 7 Plus загварын гар утсыг давхар танилцуулах шуум байгаа.
Мөн энэ удаагийн загварыг хамгийн өндөр багтаамжтай гар утас байна гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Тухайлбал, iPhone 7 Plus утас 256 GB буюу урьд нь ямар ч гар утсанд байгаагүй санах ойтой байхаар хийгдсэн гэнэ.

Apple шинэ утсаа юу гэж нэрлэх вэ?

Mashable вэб сайтад “Apple шинээр гаргах утсаа iPhone 7 эсвэл iPhone 7s,  iPhone 7 Plus гэх мэт нэршилүүдээс сонгож магадгүй” гэсэн байна. Мөн хос утас зэрэг танилцуулах уламжлалаа орхихгүй байж магадгүй гэжээ. Мөн технологийн вэб сайтууд болон мэргэжилтнүүдийн баталж байгаагаар ямартай ч энэ сарын 7-нд Apple компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах нь дамжиггүй гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа