Author Archives: baaska baaska

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болно. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцож, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг хамтдаа хэлэлцэнэ. Түүнчлэн хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.

Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтын бүгд хуралдааныг даргална. Төлөөлөгчид бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна сэдэвчилсэн 5 хуралдаанд оролцож, чуулга уулзалтын төгсгөлд тойм-дүгнэлтээ танилцуулах юм.

Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон билээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

Улсын Онцгой комиссын III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцууллаа.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.
Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны албанаас албан ёсны хариу ирсэн.
Шинжилгээний дүнгээр Ковид-19-ийн хоёр, риновирусын хоёр тохиолдол илэрсэн бөгөөд бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.
Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 9 баавгайг устгасан, нийт 557 мэдээлэл ирсэн байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан.
Мөн тэрээр амь насаа алдсан иргэний ар гэрт Засгийн газар, УОК-ын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр гаргасан шийдвэрийг далимдуулан тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж, орон нутгийн удирдлагуудад хяналт, хяналтаа сайжруулах үүрэг, даалгавар өгсөн талаар мэдээлэв.
Мөн малын өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид хариуцлагатай байх шаардлагатайг тэмдэглээд, малыг эрүүлжүүлэх чиглэлээр ажиллаж эхэлснийг танилцууллаа.
Малаа алдсан өрхүүдэд зах зээлийн ханшаар нь нөхөн олговор олгох бөгөөд аль болох малыг эрүүлжүүлэх арга хэмжээ авч, устгал хийхгүй байх чиглэлд анхаарч ажиллана гэв.
Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд хэд, хэдэн аймгийн дулааны станцтай холбоотой асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Явган алхагч, аялагчдын анхааралд

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх, иргэд рүү дайрах тохиолдол гарч байна.
Иймд нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн ногоон бүсэд аялагч, алхагчид та бүхнийг өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс:
– Ганцаараа алхах, зугаалахгүй байх,
– Аялж, зугаалах үедээ бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
– Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаны байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна.
ХЭРВЭЭ БААВГАЙ ҮЗЭГДВЭЛ
❌Өөрөө барих, үргээх гэж оролдохгүй,
🆘 Шуурхай мэдээл!
❌ Гүйхгүй, тайван холд!
❌ Ойртохгүй, зураг авахгүй!
❌ Баавгайг бүү үргээ!
❌ Хоол, хогоор бүү тат!
🆘 Харвал шуурхай мэдээл!
☎️ 310005, 72720303

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Монгол Улсын баатар Л.Аюушийн нэрэмжит талбайд хүрэлцэн ирэхэд Өвөрхангай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.
Ерөнхийлөгч, монгол түмний төрт ёсны ариун гал голомт, хангай, хээр, говь хосолсон Өвөрхангай аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцуулав.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Өвөрхангай аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.
Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон.
Өвөрхангай аймгийн 51 аж ахуйн нэгж 5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, хүчин чадлаа сайжруулан, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, олон арван ажлын байр бий болгожээ.
Аймгийн боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 2022 онд 25 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 28 тэрбум төгрөг давсан байна.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд манай улсын самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.
Өвөрхангай аймгийн ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд сүүлийн 4 жилд 9 мянган тн ноос, 500 тн ноолуур угааж, 600 мянган богийн арьс, 62 мянган үхрийн шир боловсруулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 4 сая гаруй мод тарьж, ургуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн бөгөөд Мод үржүүлгийн 22 газар 7 сая тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай болсон байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хувийн хэвшил, байгаль орчин зэрэг салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлагууд хэллээ.
Мөн эв нэгдлийг эрхэмлэх, төрт ёс, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдлэх бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж байдгаа илэрхийлэв.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Өвөрхангай аймгийнх юм.
Тэдний нэг болох Э.Мөнхжаргал Польш Улсад суралцаж төгсөөд, одоо аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх ёстой гэж үздэгээ онцлов. Иймээс эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэлээ.
Тэрбээр аймгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан харамсалтай хэрэг гарсан.
Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/ зохион байгууллаа.
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи байршуулсан.
Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болголоо.
Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг эхний байдлаар тогтоогоод байна. Үргэлжлүүлэн цагдаа, шүүх шинжилгээний байгууллага ажиллаж эцэслэн тогтооно.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан харамсалтай хэрэг гарсан.
Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/ зохион байгууллаа.
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи байршуулсан.
Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болголоо.
Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг эхний байдлаар тогтоогоод байна. Үргэлжлүүлэн цагдаа, шүүх шинжилгээний байгууллага ажиллаж эцэслэн тогтооно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:

09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +10..+12 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.
Тэрбээр “Бүх нийтээр мод тарих намрын аян”-ы хүрээнд “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, түүний дотор халх, дөрвөд, баяд, захчин, хотон, урианхай, торгууд, казах, үзэмчин ястны төлөөллийн хамт мод тарилаа.
Төрт ёсны ариун гал голомт, дэлхийн соёлын үнэт өв Орхоны хөндийд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн бүх хүнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Өнөөдөр тарьж, суулгаж буй мод бүр Хархорум хотын мандал бадрал, Монгол Улсын тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийн бат бэх үндэс суурь болон ургах болно гэдгийг онцоллоо.
m2
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус, цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх цогц санаачилга болон хөгжиж байгааг тэмдэглэв.
Цаашид шинжлэх ухаан, инновац, шинэ технологид тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн хамтын оролцоог өргөжүүлснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын нэгэн гол тулгуур болон үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.
m3
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Хотын ногоон байгууламж бий болгох хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулахаар төлөвлөсөн юм.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, Зэвсэгт хүчин, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, банк, санхүү, ойн болон модны салбарын байгууллагууд 900 мянган мод тарьж, арчилж хамгаалж байна.
500 мянган хүн ам оршин суух Шинэ Хархорум хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж байх юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, уул уурхай, банк, санхүүгийн салбар, иргэд хамтран 140 сая мод тарьж, ургуулан, 147 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Ямааны годрон өвчнийн тархалтыг бууруулахтай холбогдуулан яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай 1,5 сая тун буюу 6000 литр вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм. Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үндэсний үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК дотооддоо үйлдвэрлэнэ. Дээрх зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцсон гэдгийг сайд Ц.Идэрбат танилцуулгадаа дурдлаа.
“Биокомбинат” ТӨХХК нь 23 нэрийн вакцин, 20 нэрийн оношлуур, 3 нэрийн шингэлэгч буюу нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг ханган ажиллаж байна. Ямааны годрон өвчин 1952 оноос хойш 2024 он хүртэл уг өвчин бүртгэгдээгүй тул “Биокомбинат” ТӨХХК-иас ямааны годрон өвчний вакциныг 2000 он хүртэл яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор улсын нөөцөд худалдан авч байжээ.
Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК ямааны годронгийн 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг сайд онцлов.
Ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар:
Мал эмнэлгийн ерөнхий газрын 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн мэдээллээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 2 аймгийн 3 суманд 3 голомт бүртгэгдээд байна. Тархвар зүйн мөшгөн тандалтаар 2026 оны 7–9 дүгээр сард хээлтүүлэгч мал 10 аймгийн 13 байршилд нийлүүлэгдсэн нь тогтоогдсон бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэх, тусгаарлалгүйгээр үндсэн сүрэгт нийлүүлэх, цааш дамжуулан худалдаалах тохиолдлууд нь халдвар бусад нутаг дэвсгэрт тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эдгээр байршилд өвчин бүгд батлагдсан гэсэн үг биш бөгөөд халдварын эх үүсвэр, тархалтын хүрээг эцэслэн тогтоох тандалт үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний тандалт, лабораторийн шинжилгээ, халдваргүйтгэл, зориудын устгалын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 28 өрхийн 637 толгой ямаа өвчилж, 16 өрхийн 6296 толгой ямааг зориудын устгалд хамруулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч уулзан /2026.10.06/, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэллээ.

Ерөнхий сайд “Энэ тусламж эрдэнэт хүний амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед ч, гамшгийн дараа ч иргэнээ ганцааранг нь үлдээхгүй. Бид энэ ослоос сургамж авч, дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Дүнжингаравын осол бол зөвхөн нэг машин, нэг уулзварын асуудал биш.

Хүн ам шигүү суурьшсан хотын дундуур аюултай ачаа тээвэрлэж байгаа нь өөрөө эрсдэл. Дүнжингаравт болсон осол өөр уулзвар, өөр байрны дэргэд ч гарч болох байсан. Төмөр замаар аюултай ачаа ачсан цуваанд осол гарвал үр дагавар нь бүр ч өргөн хүрээг хамарч болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Улаанбаатар хотын дундуур 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэж байна. Аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах шийдлийг Засгийн газар хэрэгжүүлж байгааг онцлов.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын Багахангай–Хөшигийн хөндийн эхний 87.8 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна. Хөшигийн хөндийгөөс Эмээлт хүртэлх дараагийн хэсгийн ажил үргэлжилж байна.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг аюултай ачааг хот дундуур нэвтрүүлэхгүй, Богд уулын урдуур тээвэрлэдэг болох юм.

Мөн аюултай ачааны авто болон төмөр замын маршрут, стандарт, хяналтыг цогцоор нь эргэн харна. Ийм осол дахин гаргахгүй байх нь төрийн хийх ёстой гол ажил гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Жич: Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дүнг ар гэрийнхний хүсэлтээр мэдээлэхгүй болно.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

“Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2024 онд үүд хаалгаа нээсэн. Тус компани цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаад өнөөдөр нийслэлд албан ёсоор хүлээлгэн өглөө.
“Рио Тинто Монгол” ХХК энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн оршин суугчдаас санал авч тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, энэ салбарт хамгийн нэр хүндтэй “Green Flag Award”-ийг хүртсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нэгэн сайхан ногоон орчин бол “Рио Тинто Монгол” ХХК-ийн байгуулсан Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн юм. 2024 онд тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноос хойш “Рио Тинто Монгол” ХХК арчилгаа, хамгаалалт, үйлчилгээ, цэвэрлэгээг нь хариуцаж ирсэн. Ингээд гэрээний дагуу 11 дүгээр сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотын захиргаа паркийг хариуцан ажиллахаар боллоо. Бид цаашид энэ паркийн одоогийн өнгө төрхийг алдагдуулалгүйгээр, үнэ цэнийг хадгалан арчилж, тордон хөгжүүлнэ. Энэ ногоон орон зайг бүтээн байгуулж, өнгөрсөн хугацаанд хариуцаж ирсэн “Рио Тинто Монгол” компанийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Бид хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй орон зайг олноор бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, 42 байршилд ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн 2027 онд “Рио Тинто Монгол” компанитай хамтран дунд хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг гэр хорооллын бүсэд хоёр байршилд байгуулна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

10-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Видео мэдээ

Фото мэдээ

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013