Author Archives: baaska baaska

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

“Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2024 онд үүд хаалгаа нээсэн. Тус компани цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаад өнөөдөр нийслэлд албан ёсоор хүлээлгэн өглөө.
“Рио Тинто Монгол” ХХК энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн оршин суугчдаас санал авч тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, энэ салбарт хамгийн нэр хүндтэй “Green Flag Award”-ийг хүртсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нэгэн сайхан ногоон орчин бол “Рио Тинто Монгол” ХХК-ийн байгуулсан Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн юм. 2024 онд тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноос хойш “Рио Тинто Монгол” ХХК арчилгаа, хамгаалалт, үйлчилгээ, цэвэрлэгээг нь хариуцаж ирсэн. Ингээд гэрээний дагуу 11 дүгээр сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотын захиргаа паркийг хариуцан ажиллахаар боллоо. Бид цаашид энэ паркийн одоогийн өнгө төрхийг алдагдуулалгүйгээр, үнэ цэнийг хадгалан арчилж, тордон хөгжүүлнэ. Энэ ногоон орон зайг бүтээн байгуулж, өнгөрсөн хугацаанд хариуцаж ирсэн “Рио Тинто Монгол” компанийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Бид хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй орон зайг олноор бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, 42 байршилд ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн 2027 онд “Рио Тинто Монгол” компанитай хамтран дунд хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг гэр хорооллын бүсэд хоёр байршилд байгуулна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

10-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос 2026 оны аравдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. 
✅ 10.09-нд 11:00 цагт
“Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” Нээлттэй хэлэлцүүлэг
✅ 10.09-нд 15:00 цагт
Монгол бөхийн өргөөний Сургалтын тэнхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртхууны манлайлал” ССАЖЗЯам, БТСУХороо, Олимпын хороо, Спорт холбоодоос төлөөллийг урьж оролцуулах хэлэлцүүлэг,
✅ 10.10 Бямба 12:00 цагт
“Грийншоу” продакшны нэрэмжит барилдаан,
✅ 10.11 Ням 11:00 цагт
Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
✅ 10.16-18 Баасан-Ням
Өсвөр, залуучуудын УАШБарилдаан /Архангай аймаг, Цэцэрлэг хотод/,
✅ 10.17-нд 11:30 цагт
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол улсын Аварга цолны хүндэтгэлийн Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /Дархан хотод/,
✅ 10.24 Бямба 13:00 цагт
Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

10-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.5 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, говийн бүс нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 4 градусаар дулаарч +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 3 градусаар дулаарч +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 5 градусаар дулаарч +16…+18 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзав.
Цар тахлын он жилүүдийг хохирол багатай даван туулж, олон мянган хүнийг эмчлэн, амь насыг нь аврахад эрүүл мэндийн салбарынхны хүчин зүтгэл их байсныг хэлж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зэрэгт оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндөр үнэлж, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарч байгааг хэлэв.
Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, ур чадвар, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Мөн тус эмнэлэгт шаардлагатай байсан аппарат, тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв.
хөв2
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг 400 гаруй эмч, сувилагч, ажилтантай. Өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 2,000 орчим хүнд мэс засал хийжээ.
Хими болон бай эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, орон нутагт анх удаа нүдний болор авах, нүдний даралт бууруулах мэс засал хийн, өвдөгний үе, түнх сольж, тархины судасны доплер шинжилгээ хийж байна.
хөв3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар хулгана өдөр

-Аргын тооллын 10 сарын 5. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Намрын дунд улаагчин тахиа сарын 25, жил өдөр хар хулгана, мэнгэ 1 цагаан, суудал гал, найралт эх-7, үхэх барилдлагат. Лусын буулттай өдөр.
–Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-18:24
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
–Билгийн өдрийн үр: Гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, арилжаа наймаа хийхэд сайн. Үс засуулах, ажилчин шүтүүлэхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Жил өдрийн үр: Шинэ барилгыг ашиглалтанд оруулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, гэрлэх, тустай үйлийг бүтээхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, мал гаргах, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уухад муу.
-Мэнгэний өдрийн үр: Угаалга үйлдэх, бурхан, луст залбирах, тахихад сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш явуулахад муу.
-Суудалын өдрийн үр: Гал тахих, чимэг зүүх, бурханд залбирах, төмрийн ба буяны үйлд сайн. Эвлүүлэх, бэрийн үйл, улайн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйлд муу.
-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан

10-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 2026 оны аравдугаар сарын 1-нээс орон даяар эхэлж байна.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг.

Энэ хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээтэй уялдуулан Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоолоор хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар үзлэг зохион байгуулах удирдамжийг баталж, хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн урьдчилан сэрийлэх үзлэгт цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай, ерөнхий боловсролын сургуулийн зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон цогц үзлэг, үнэлгээнд хамруулна.

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл, эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумж авна. Эцэг, эхчүүд асуумжийг үнэн, зөв бөглөн, үзлэгт хамруулахад идэвхтэй оролцож, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Эрүүл мэнд болон Боловсролын яамнаас уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

 02-ны өдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа