Author Archives: baaska baaska

Онон, Улз, Хурх гол үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна

7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см дөхсөн байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Улз, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/ зэрэг голуудын усны түвшин өчигдрөөс 10-50 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / эх болон адаг хэсгээрээ/, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Хурх гол үерийн аюултай түвшинг 15 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10 см орчим давсан хэвээр байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 26-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 40-70 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 10-15 см нэмэгдэж, аюул түвшинг 5-15 см , Онон гол Дадал сум орчимд 20 см нэмэгдэж, үерийн түвшинг 20 см тус тус даван үерлэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна

Усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдрийг жил бүрийн 7-р сарын 25-ны өдөр тэмдэглэж байхаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас шийдвэрлэсэн юм.

Усанд живсний улмаас дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81720 хүн амь насаа алдаж байна.

Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна.

2024 он гарсаар 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 89 нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 42 суманд нийт 89 усны осол бүртгэгдэж, 74 иргэн /том хүн 60, хүүхэд 14/ осолдож амь насаа алдсан.

Онцгой байдлын алба хаагчид 16 хүн /том хүн 9, хүүхэд 7/-ний амь насыг авран хамгаалжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар аадар орж байна. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орно. Маргааш долоодугаар сарын 26-ний үдээс хойш зогсох төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 27-оос агаарын хэм дулаарч долоодугаар сарын 28, 29-ны өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй байна. Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай учир голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нийт 1698 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1363, гэмт хэргийн шинжтэй 91 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 59 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ.

25

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан бар өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 25. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын 19, цагаан бар, мэнгэ 2 хар, суудал мод, шувуун хошуут-24 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:36.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлдхананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан, сахиус тахих, бэрийн үйл, мод таслах, тангараг тавих, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, хурим хийх, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 26-27-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +31…+36 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр, маргааш бороо үргэлжлэн орно

Улаанбаатар хотод орж байгаа бороо өнөөдөр, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхрыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Франц Улс руу зорчих иргэдийн анхааралд!

Зуны олимпын “Парис-2024” наадам 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан Бүгд Найрамдах Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Ø  Бэлэн мөнгө: Франц Улс болон Европын Холбооны Улсад зорчиж буй зорчигч 10,000 евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл /алт, мөнгө, зоос г.м/, мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд /чек, үнэт цаас г.м/ авч яваа тохиолдолд энэ тухайгаа Франц Улсын гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй.

Мэдүүлээгүй тохиолдолд торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэл оногдуулахыг анхаарна уу.

Ø  Эм бэлдмэл: Франц Улс болон Европын Холбооны Улсад зорчих хугацаандаа өөрийн хувийн хэрэгцээний шаардлагатай эм, бэлдмэлийг авч явах боломжтой бөгөөд тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав боодолтой, холбогдох жор /3 сараас хэтрээгүй/ мэдээлэлтэй, харах боломжтой байх ёстой.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.

Ø  Тэжээвэр амьтан: Франц Улс болон Европын Холбооны холбогдох хууль журмын дагуу мал амьтдыг /гэрийн тэжээвэр амьтан/ Франц Улсын хилээр нэвтрүүлэхэд ЕХ-ны баталгаажсан гэрчилгээ бүхий мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээллийг Франц Улсын гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.

Ø  Архи, тамхины хязгаар: Согтууруулах ундаа болон тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ: Үүнд:

  • 22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 1 литр хүртэлх согтууруулах ундаа;
  • 22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 2 литр хүртэлх согтууруулах ундаа;
  • 10 ширхэгтэй 1 хайрцаг буюу 200 ширхэг янжуур тамхи;
  • 50 ширхэг навчин тамхи;
  • 250 грамм дүнсэн тамхи;
  • 20 мл электрон тамхины цэнэглэгч;
  • 100 грамм хамрын тамхи зэрэг болно.
  • ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
    КОНСУЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төсөлд хамтарсан Засгийн газрын зорьж буй шинэчлэлт, өөрчлөлтийг тусгасан байна. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх, тогтвортой хамтран ажиллах зорилгоор энэхүү гэрээний төслийг боловсруулж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулахдаа намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд туссан нийтлэг зорилт болон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаашид урагшлуулах зорилтууд, АН-ын мөрийн хөтөлбөрт туссан хувийн өмчийн эрхийн хамгаалалт, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгосон байна. Энэхүү гэрээг хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн гурван намын хооронд ойрын үед байгуулах юм.

Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдааг хангуулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт багтааж эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний тухай албан даалгаврыг сайд нарт танилцуулж, үүрэг чиглэл өгөв.

Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Засгийн газрын тухай хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар яамны зохион байгуулалтын бүтцийг холбогдох хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй байх, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Мөн хуралдаанаар “Хяналт үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “Алсын хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав.

Товч мэдээ

–       Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.    

–       Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Элсэлтийн шалгалтыг энэ оны долоодугаар сарын 04-07-ны өдрүүдэд 10 хичээлээр 46 шалгалтын төвд зохион байгуулсан байна. Шалгалтад нийт 33,414 шалгуулагч давхардсан тоогоор 99,294 шалгалт өгч, 93.4 хувийн ирцтэй оролцжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 7 дугаар сарын 8-19-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.7 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 149 дуудлага хүлээн авчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан билээ.

Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог байна.

Энэхүү олон улсын жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2024 онд 21 дүгээр тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зарласан.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт 2024 оны 07 дугаар сарын 16-ныг дуустал явагдсан байна.

Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцжээ.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас эдгээр бүтээлийг олон нийтэд танилцуулж санал авахад бэлэн болсон талаар мэдээлэл өгөв. Үүнд:

  1. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд буюу https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар олон нийтэд танилцуулж санал авах,
  2. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтээс санал авахаар төлөвлөжээ.

Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийх бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулах юм.

Тус сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нээлттэй сонгон шалгаруулж, АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор мэргэжилтэй шүүгчидтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулах тухай” зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.

“Шинэ Хархорум” хот байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

“Шинэ Хархорум” хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрч, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлэнгэ, Эг, Зэлтгэр голын усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгджээ

7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгдсэн бол Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/зэрэг голуудын усны түвшин 10-45 см нэмэгдэж, Туул /нийт уртын дагуудаа/, Хэрлэн /эх болон адаг хэсгээрээ/, Хурх, Үүр зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байна. Түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-15 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 25-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 40-55 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа