Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол-Оросын сэтгүүлчдийн форум зохион байгуулна
Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Евсиков Алексей Николаевичтай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун, ФМ радио хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Ариунаа нар уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага хоорондын харилцааг дараагийн шатанд гаргахаар ярилцав.
Тухайлбал МСНЭ болон Оросын Холбооны улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэх. Энэ хүрээнд 2024 онд багтаан хоёр улсын медиа форумыг зохион байгуулна. Орост жил бүр 600 гаруй оюутныг Монгол улсаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулдаг. Уг квотод сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулах, богино хугацааны дамжаанд Монголын сэтгүүлчдийг Орост суралцуулах яриаг хийлээ.
Мөн хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга, туршлага судлах аяллыг зохион байгуулахаар тогтов.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Төв аймгийн хэмжээнд 325 ээж “Алдарт эх”-ийн одон гарджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр “3×3” сагсан бөмбөгийн тэмцээн болно
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээн энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг медаль, дурсгалын зүйлээр урамшуулна.
Хүүхэд, багачууд та бүхэн эцэг, эх асран хамгаалагчийн хамт хүрэлцэн ирж, тэмцээндээ идэвхтэй оролцоорой.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр харагчин могой өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 05-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталсан билээ.
Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг чиглэлээр зарим ахиц дэвшил гарсан.
Гэвч дөрвөн жилийн дараа тус хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн зарим зохицуулалт зорилгодоо хүрч чадаагүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаагүйгээс төсөв хөрөнгө дутагдалтай, хүний нөөц, чадавх сул байна. Түүнчлэн хуулийн давхардал, хийдэгдэл, хууль хоорондын зөрчил их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тодруулбал, хуулийн нийт зохицуулалтын 24,4 хувь нь давхардсан, 35,5 хувь нь тодорхой хэмжээгээр бусад хуультай зөрчилдсөн шинжтэй байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Тэрбээр, эдгээр давхардал, хийдэгдэл, зөрчлийг арилгах, НҮБ-ын Конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэхэд хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байсан учир Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд шинээр дөрвөн зүйл нэмсэн гэв.
Үүнд:
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсрол эзэмших, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг үйлчилгээнд хамрагдахад тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарим шинэ төрлийн зохицуулалтыг нэмсэн.
– Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хүний нөөцийн хомсдол бий болсон бөгөөд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхээс гадна одоо энэ салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг нийгмийн баталгааны дэмжлэгтэй уялдуулах зайлшгүй хэрэгцээ бий болсон байна. Иймд уг асуудлыг хуулийн төсөлд шинээр оруулсан.
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг дэмжих, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох шинэ арга зүйг нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгасан.
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадавхжуулах, магадлан итгэмжлэх замаар мэргэшсэн чиглэлээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахыг дэмжих зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан аж.
Хуулийн давхцал, хийдэгдэл, зөрчлийг арилгах зорилгоор нийт 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна
“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгуулахаас гадна хамт ирсэн ээж аав, ах эгч, асран хамгаалагч нарт нь жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх юм.
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг энэ оны 05 сарын 30-ны өдрийн 09:00-14:00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд болох тул эцэг, эх, хүүхэд багачууд та бүхэн хүрэлцэн ирж цагдаа, дотоодын цэргийн ах, эгч нартайгаа нэг өдрийг дурсамж бүтээн өнгөрүүлээрэй.
Амар тайван амьдралын төлөө хамтдаа!
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт болно
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.
“Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын таеквондогийн холбоо, Монголын дрифтын холбоо, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний бөхийн барилдааныг MNC телевизийн Хуйрнан шуугигч нэвтрүүлэгтэй хамтран зохион байгуулна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр NTV, МNC, MNB телевиз хамтран ажиллаж байна. Арга хэмжээг 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулна.
“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв.
Тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарна гэж үзэж байна.
Тогтоолын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД:
- Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр,
- Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр,
- Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.
Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөсөн байна.
Манай улс жилд дунджаар 49.8 мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй.
Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг.
Ноос, ноолуураа дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэн, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Арьс, ширний салбарын хувьд жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь хаяж байна.
Дотоодын үйлдвэрүүд 2023 онд 3.3 сая ширхэг арьс, ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс, ширэнд гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэгийг боловсруулж, 12.5 саяыг нь боловсруулж чадаагүй гэсэн тоо гарчээ.
Үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гадны худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоогүй, хууль, эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ бүрэн боловсруулж чадалгүй, боломжит орлогоо алдсаар байна.
Мөн үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилтан дутмаг, тогтвор суурьшилтай ажиллах нь ч бага байгаа юм.
Энэ бүхнийг цогцоор нь шийдэх зорилгоор Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн “Н”-г албадан авчирлаа
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.05.28/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх этгээд нь 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байсан юм.
Иргэн “Н” нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан ба түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаа сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж, хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж, баталгаат гүүр, гармаар зорчих,
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,
Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,
Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хар луу өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
