Author Archives: baaska baaska

Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тн шатахуун олгохоор шийдвэрлэлээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл (2024.05.07) Сүхбаатар аймагт ажиллалаа.

Өвөлжилт хамгийн их хүндэрсэн Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны тавдугаар сарын 06-ны байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алдсан байна.

Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж хоёр тонн шатахууныг олгохоор болсон юм.

Түүнчлэн Засгийн газар, улсын Онцгой комиссоос аймгийн Онцгой байдлын газарт хоёр ковш, “Ланд 76”, Эрдэнэцагаан сум дахь Гал унтраах аврах ангид “Ланд 78” автоамашиныг тус тус хүлээлгэн өгөөд байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна.” гэдгийг онцолсон.

Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аас Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар байгуулсан.

Тус ажлын хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэлээ.

“Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хотын дарга Х.Нямбаатар хүүхдүүдийг сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалтыг зохион байгуулж, хүүхдүүдийг сургахаар боллоо” гэдгийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 6 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Мөн Өмнөговь аймагтаа 1.5 сая мод тарьж, ургуулах амлалт өгснөөр нийт 7.5 сая мод тарихаар үндсэн гурван зорилтын хүрээнд ажиллаж байна. Үүнд:

  • Мод тарих урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах:

“Тавантолгой” ХК нь Монгол Улсын их сургууль(МУИС)-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаар МУИС, ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Өмнөговь аймгийн Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад сумдад хээрийн судалгаа хийжээ.

Сургалт, судалгааны төв болон байнгын мод үржүүлгийн талбай байгуулах:

Тус зорилтынхоо хүрээнд 2022-2023 онд Даланзадгад суманд 6 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, өнөөдрийн байдлаар 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

Мөн 2022 онд Номгон суманд “Мод үржүүлэг, сургалт, судалгаа, инновац” төвийг байгуулахаар 20 га талбайд бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 4 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, говийн бүсийн ургамлуудыг бортогоноос үржүүлэх юм.

Хамгаалалтын ойн зурвас байгуулах, байгалийн заган ойн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах, нөхөн сэргээх:

Тус компани нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нөхөн тарилт болон ойжуулалтаар нийт 12 мянган мод тарьж, terbummod.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байна.

Нийт тарих модны 50 гаруй хувь нь говийн бүсийн ойн санг бүрдүүлж буй заг мод байх бөгөөд Номгон, Булган сумдын нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн 2022-2023 онд Цогтцэций сумын нутагт 40 га талбайд хашаа, усалгааны систем, гүний худаг худалдан авалтыг хийж ойжуулалтын бэлтгэл ажлыг хангаад байгаа талаар Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

“Тавантолгой” ХК нь өөрийн мод үржүүлгийн газарт бортогонд үржүүлсэн, гарал үүсэл нь тодорхой тарьц, суулгацыг тарьж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр сумын байршилд мод үржүүлгийн газар байгуулснаар компанийн дотоодын хэрэгцээний тарьц, суулгацыг хангаад зогсохгүй орон нутагт нийлүүлэх, цаашлаад амлалтаа давуулан биелүүлж 2030 он гэхэд 15 сая мод тарих боломжтой гэдгийг “Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн захирал Б.Содномцэрэн энэ үеэр онцолж байв.

Талбайд гаргахад бэлэн 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж чадсан боловч ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг энэ үеэр хэллээ.

2024 онд тус компани нь Өмнөговь аймгийн Булган суманд 100 га талбайд ойжуулалт хийх, Номгон суманд 100 га талбайд навчит модоор хамгаалалтын зурвас байгуулах, Цогтцэций суманд 40 га талбайд навчит модоор ойн зурвас байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийт 2182 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1677, гэмт хэргийн шинжтэй 116 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 81 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 25 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
60

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бич өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 8. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 30, хар бич, мэнгэ 8 цагаан, суудал гал, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:23-20:14.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

8-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж,

нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2024 оны 05-р сарын 07-ны 20 цагаас 05-р сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 грудус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, /Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг
2024 оны 05 сарын 10-ны өдрийн 23:00 цагаас
2024 оны 05 сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд: Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
zz

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа.

Тус хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнөөдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүллээ. Уг замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус замыг ашиглалтад оруулснаар Нарны замын болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Мөн Улаанбаатар хотын нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэлд орж, стандарт хангахгүй болсон учраас шат дараатай засаж, шинэчилж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгана. ААН-үүдэд хандаж хэлэхэд нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, мөн шүүхийн шийдвэрийг хүндэлж ажиллах хэрэгтэй. Бид хууль бусаар хувийн өмчид халдаагүй гэдгийг дахин хэлье” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

“E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд өгдөг болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн, нэгдсэн бүх хүнд талархал илэрхийлээд, “E-Mongolia” систем төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Үүний үр дүнд тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наядад хүрч, нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль саяхан батлагдлаа. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож байна. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг цогцоор нь шийдэх “20 минутын хот” концепцийг боловсруулж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Нийслэлийн төв дэх эрх мэдэл, төрийн үйлчилгээний төвлөрлийг задлахад “E-Mongolia” системийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард “E-Mongolia” нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд  86 байгууллагын 1233 үйлчилгээ нэвтэрчээ. “E-Mongolia”  жилийн өмнө 3.0 хувилбараа танилцуулж байсан бол өнөөдөр илүү дэвшилтэт 4.0 хувилбараа нээж хэрэглээнд нэвтрүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Магсаржавын гудамжны авто замыг хааж, засварлана

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тодруулбал, хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх юм байна.
Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна.
Иймд иргэд, жолооч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна. 
haah

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм. Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын сайд болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажил, дүгнэлтийн талаар танилцуулав.

Ийнхүү ослын дүгнэлттэй холбоотойгоор нарийвчлан тодруулах шаардлага бүхий мэдээллийг цуглуулан, энэ долоо хоногийн баасан гарагт буюу тавдугаар сарын 10-ны өдөр ахин хуралдахаар болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, “Ажигана” ХХК-д ажиллалаа.

“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байна.

Хамгийн сүүлд буюу 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод, 1,000 бог төхөөрөх хүчин чадалтай, 5,000 тн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрээ  ашиглалтад оруулжээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зээл авсан байна.

Үүний дүнд энэ онд борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ  жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа танилцууллаа.

Үйл ажиллагаагаа өргөтгөн “Траст групп” ХХК болсон тус компани ирэх жил  мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болж, 2030 он гэхэд бүтээмж, инновацаар олон улсын байгууллагуудын жишигт хүрэх зорилт тавьжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлж байна. Энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.

Үүний үр дүнд 2023 онд  олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХҮРЭЭНД ТАХИАНЫ МАХНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Ажигана” ХХК-д ажиллалаа. Компанийн удирдлагууд “Оргио” тахианы үйлдвэр, эх сүргийн байр, өндөг дарж дэгдээхэй болгох инкубатор болон тахиа өсгөх бройлер цехээ танилцуулав.

Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.

“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа.

“Анжигана” ХХК-ийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.

Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гал түймрийг бүрэн унтраалаа

Өнөөдөр 14:05 цагт СБД-ийн 16-р хороонд хашаанд шар өвс шатаж байна дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 0.5га газарт шар өвс шатаж байсныг 14:19 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 14:27 цагт бүрэн унтраалаа.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт нэмэгдэж байгаа тул хашааны шар өвс шатаахгүй байхыг иргэдэд анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа