Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, хойд болон зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын дунджаар ихэнх нутгаар дулаан байгаа хэдий ч гэнэтийн хүйтрэл ажиглагдах зэрэг температурын хэлбэлзэл өндөр, салхи шуурга ихтэй байх магадлалтай байна. Иймд малчид дулаан өдрүүдийг ашиглан хадлан тэжээл бэлтгэж, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг шуурхай хийж дуусгах, хураасан үр тариа, төмс хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн нойтон цас орох үед зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлийг тооцоолж, хол замд гарахын өмнө цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг авч ашиглахыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй. Мөн нэгдүгээр арав сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр оолон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх гэдгийг дурдаад, валютын ханшийг тогтвортой байлгахад Монголбанк сайн ажиллаж байгаа гэлээ. Харин цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байлаа.
Түүнчлэн төсөлд дөрвөн суурь өөрчлөлтийг бодлогын түвшинд тусгажээ. Тодруулбал, Төв банкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдалыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх замаар Төв банкны хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь сэргээх шийдлийг дэвшүүлэхийн зэрэгцээ инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор бус, төсвийн зарлагын хатуу хязгаартай уялдуулан, хамтын хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн шинэ тогтолцоог санал болгосон гэж төсөл санаачлагчид үзжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлогыг хамгаалах, Монголбанкнаас баримталж байгаа “2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” бүрэн хэрэгжихийн сацуу Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэл хийгдэх эхний алхам болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакциныг хэрэглэж байна. Тус вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирус болон томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.


