Author Archives: baaska baaska

“Өмгөөлөгчийн нэг өдөр”сурвалжлага: Шүүх хурлаас, хурлын хооронд ихэнх цаг маань зарцуулагддаг

Өнөөдөр Монгол Улсад буюу Монголын Өмгөөлөгчдийн холбооны  харьяанд олон зуун өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй. Тэд  мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд арга барил, ур чадвар, харилцаа, хандлага, хариуцлага  жигдхэн бас чимээгүйхэн суусан нь талархмаар. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн  шударга ёсны эрэлчид  гэж ойлгож болно.

Ийм л ухаан бодлоор өмгөөлөгч нарын маань ажил хүн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, тулгараад байгаа асуудлынх нь гарц гаргалгааг олоход  туслах, боломжийг эрэлхийлэхэд өгч байгаа зөвлөгөө, үйл явдал, хэргийн нотлох баримт зэргээс ихээхэн хамаардаг аж. Зарим үед  өглөөнөөс үдэш хүртэл огтхон ч завгүй   байхад  заримдаа ачаалал багатай байх нь ч  бий. Гэвч энэ хугацаанд зүгээр суудаггүй, дараа, дараагийн ажлаа төлөвлөөд, холбогдох шүүх хуралдаа бэлтгэх, тухайн  хэргийг хэрхэн үйлчлүүлэгчдийнхээ талд шийдвэрлүүлж, ялалт байгуулах вэ гэдгээс эхлээд ухаанаа уралдуулах ажил  мунддаггүй билээ.

Энэ оффист залуу, дунд, ахмад үеийн ажил мэргэжилдээ эзэн болсон  төлөөллүүд ажиллаж бие биесээсээ суралцаж, харилцан зөвлөлдөж, эрхэлж буй ажилдаа нэгэн үзүүрт сэтгэлээр ханддаг гээд давуу тал ихтэй. Тиймээс бид өмгөөлөгчдийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг талаархи энэ удаагийнхаа “Өмгөөлөгчийн нэг өдөр” сурвалжлагаа ид ажиллаж, олон хүнд тус хүргэхээр түүчээлэн яваа  БГД-ийн өмгөөлөгчдөөс  бэлтгэлээ.  Амьдрал хүчит салхиараа олон юмыг элээн уусгадаг атал өмгөөлөгчдөд  нэг эхэлснийхээ ард тууштай гарч чаддаг, юунд хүрэх вэ гэдгээ мэддэг, мэдэрдэг тэмцэгч бадрангүй чанар олон бий.

0e7b6b76-5676-4b79-a966-b1607ef9d178Н.Нарангуа:Холбооныхоо ирээдүйг харсан үйл ажиллагаанд оролцохыг хичээдэг

Үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалаад нүднээс нь итгэлийн оч гэрэлтэхийг харах өмгөөллийн ажилдаа ээнэгшсэн Н.Нарангуа өмгөөлөгч 2008 оноос эхлэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна. Түүнийг эхний үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байхтай зэрэгцэн ийн яриа өрнүүллээ. Тэрбээр иргэний эрх зүйн чиглэлээр /гэрээний болон гэрээний бус маргаан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргаан, өвлөх эрхийн маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан, гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, компаний эрх зүйн маргаан, гэм хор учруулсанаас үүссэн хохирол барагдуулах зэрэг/, эрүүгийн эрх зүйн чиглэлээр /насанд хүрээгүй хохирогчийн, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр/, захиргааны эрх зүйн чиглэлээр /газрын маргаан, татварын маргаан/ өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа аж. “Бид тус тусын хуулийн этгээдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ч гэлээ мэргэжлийнхээ шугамаар  өдөр бүхэн бие биесээсээ суралцаж байдаг.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөл, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлтэй хамтарч ажилладаг. 2023 онд болсон Монголын Өмгөөлөгчдийн холбооны  95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалт Төрийн ордонд зохион байгуулагдахад ажлын хэсэгт  орсон. Мөн Өмгөөлөгчийн шалгалт 2023″-н салбар хорооны гишүүнээр ажилласан. Илүү ихийг сонсч мэдэхийн тулд холбооноос зохион байгуулж байгаа сургалт хэлэлцүүлэгт оролцож, бусдын туршлагаас хуваалцах, миний өмнө ямар асуудал тулгамдаж байна вэ гэдэг талаар санаа бодлоо солилцох дуртай. Холбооныхоо ирээдүйг харсан үйл ажиллагаанд ямар байдлаар оролцвол бид бүхэн эрх ашгаа хамгаалахын хэрээр бусдын эрх ашгийг  хамгаалж чадах вэ гэдэг дээр туршлага судалсаар ирсэн. Бахархууштай нь Монголын Өмгөөлөгчдийн  холбооноос  жил бүр хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулдаг юм. Энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож кредит цагийн алдагдалгүй явж байгаа. Урьдчилсан сургалтууд маш үр дүнтэй, оновчтой, өгөөжтэй байгаасай гэж маш их  хүсдэг. Өнөөдрийн хувьд эхний үйлчлүүлэгч маань олон жилийн өмнө хамт амьдарч  байсан эмэгтэйгээсээ ажлын хөлс болгож авч байсан мөнгийг өнөөдөр зээл гээд шаардлага гаргаад  байна гэдэг асуудлаар зөвлөгөө авлаа.

Нэг үйлчлүүлэгч маань тухайн үед хувь тэнцүүлсэн байдлаар тэтгэвэр тогтоолгосон юм. Гэтэл  өнөөдөр энэ мөнгө ахуй амьдралд маань хүрэлцэхгүй байна, малчин байсан он цаг маань тэтгэвэрт гарахад тооцогдоогүй юм гээд нэхэмжлэл бичүүлсэн. Мөн Япон улсаас тээврийн хэрэгсэл худалдаж авахаар захиалгын гэрээ хийсэн. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн хэдий ч уг тээврийн хэрэгсэл өнөөдөр Монгол Улсад орж ирээгүй байна, урьдчилгаа мөнгөө яаж авах вэ, мөн компанийн эд хөрөнгийн асуудлаар хандлаа” хэмээсэн юм.

afaa3bef-1f3a-4919-bcbd-b90f2b969e55Н.Энхтуяа: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзаж болдог

Миний хувьд өнгөрсөн 3 дугаар 25-наас эхлээд Шүүх хуралтай байсан. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхэд Хариуцагчийг төлөөлж  зээлийн гэрээний маргаанд оролцож 60 сая төгрөг нэхэмжилсэн байсныг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож 30 сая төгрөгийг нь хэрэгсэхгүй болголоо. Гэхдээ Давж заалдах шатны шүүхэд хандая гэсэн хүсэлтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзаж болдог. Энэ хуулийн зохицуулалтаар тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. 3 сарын 26-ны өдөр  иргэний хэргийн шүүх хуралд оролцогчоор гэрч асуусан. 3 сарын 27-ны  өдөр гэм хорын нэхэмжлэлийн шаардлагатай  хуралд оролцёон ба манай зүгээс гэрч асуух хүсэлт тавьж уг гэрч хөдөө орон нутагт амьдардаг учраас шүүхийн асуухаар болж хэрэг түдгэлзэх шийдвэр гарсан. Үдээс хойш дараа дараагийн хуралдаа бэлтгэхийн хажуугаар  үйлчлүүлэгчдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн. 3 сарын 28-ны өдөр  хоёр хуралтай байсан. Энэ хуралд хамтарч ажилладаг компанийнхаа эрх ашгийг 100 хувь хамгаалаад, нэхэмжлэлийн шаардлагаа хангуулж шийдвэрлүүлсэн. Мөн энэ өдрүүдэд дараа   7 хоногт зарласан таван шүүх хуралд бэлтгэхийн хажуугаар үйлчлүүлэгчдээс  шалтгаалах бичиг баримтыг шаардаж тэдэнд мөн зөвлөгөө өглөө. Яг өнөөдрийн байдлаар хамтарч ажилладаг компанийнхаа хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх хуралд бэлтгэж байна.

c4b21996-55d6-4f14-b476-f9ad8401366bХ.Ундрах- Оргил: Үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёрын итгэлцлийн асуудал хамгийн чухал

Миний бие Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульчаар найм дахь  жилдээ ажиллаж байна. Ихэвчлэн эрүүгийн эрх зүй, эрүүгийн шинжтэй, хэрэг маргаан, хааяа захиргааны хэрэг маргаанд оролцдог. Өмгөөлөгчдийн өмнө тулгамдаж байгаа зүйл гэвэл үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёрын итгэлцлийн асуудал юм. Итгэлцлийг өмгөөлөгч хүн яаж олж авах вэ, бидэнд итгэлээ өгөөд ирж байгаа үйлчлүүлэгчдийнхээ нүдэнд хэрхэн гал асаах вэ, зовж шаналсан асуудалд нь хэрхэн их бага хэмжээгээр тус нэмэр болох вэ гэдэг үүднээс өмгөөлөгч хүн чин  сэтгэлээсээ  ажиллах үүрэгтэй. Үүнд: ажлын арга барил, туршлага, мэдлэг боловсрол, харилцаа хандлагаасаа хамааран харилцан адилгүй байдаг.

Uuganbayar      С.Ууганбаяр: Татвар, компанийн эрх зүй, гэрээний эрх зүйгээр ихэнхдээ ажилласан

 ОУИЗИС-ийн Хууль зүйн ухааны магистр, өмгөөлөгч тэрбээр ШУТИС КТМС-ийн Санхүүгийн менежмент,Отгон тэнгэр их сургуулийн Япон хэлний ангийг дүүргэж мэдпэг мэргэжлээ зузаатгасан өсч яваа залуу өмгөөлөгч билээ. Улмаар  Баянгол дүүргийн татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар ажиллаж, татвар санхүүгийн чиглэлээр багагүй туршлагажсан байна. Эдүгээ иргэн, эрүү, захиргааны хэрэг маргааны чиглэлээр өмгөөлөл хийж байна. Нөгөө талаар Татвар, компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн нь түүний ажил мэргэжлийн  онцлог давуу тал аж. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэв.

9274f3a5-7e29-4a92-8394-a44787448d57 (1)Эдгээр  өмгөөлөгчдийн дунд  Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, МӨХ-ны тэргүүний өмгөөлөгч, Хөдөлмөрийн хүндэт медальт Б.Оюунбилэг, МӨХ-ны тэргүүний өмгөөлөгч, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан,“Хөдөлмөрийн хүндэт медальт, мэргэжлээрээ 18 жил ажиллаж байгаа  өмгөөлөгч Жаргал нарын хийж бүтээх зорилго тэмүүлэл дүүрэн  өмгөөлөгчид ажилладаг. Д.Жаргал өмгөөлөгчийн хувьд эрүү иргэн, захиргааны чиглэлээр 17 жил өмгөөлөл хийж буй. Ийнхүү ажлынхаа үнэ цэнэ, үр шимийг өдрөөс өдөрт хүртэж яваа эрхэм өмгөөлөгч та бүхэндээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд нь  өндөр амжилт хүсье.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан морь өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 12. Баасан (Сугар) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 4, улаан морь, мэнгэ 7 улаан, суудал мод, чөлөөт эх-3 од, шид барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:08-19:38.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин хулгана, бар, туулай, нохой, гахайжилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, морь, бич, хонь, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтмүй. Муу нь: Улайны үйл, хиншүү хярвас, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 11-ний 20 цагаас 04-р сарын 12-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -4…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны  хуваарийг хүргэж байна.
12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
13-нд 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
14-нд 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Монголын Үндэсний бөхийн холбооны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ найман багийн барилдаанууд:
15-нд 19:45 цагаас Архангай – Төв
16-нд 19:45 цагаас Өвөрхангай -Өмнөговь,
18-нд 19:45 цагаас Увс – Говьсүмбэр
19-нд 19:45 цагаас Ховд – Баян Өлгий
20-нд 13:00 цагаас Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
21-нд 13:00 цагаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
26-нд 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, “Гандангийн бүрхэг” хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ

Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байна. Аливаа асуудлаас тойрч зугтах биш, нүүр тулж шийдэх хэрэгтэй. Бид “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ улам хялбар, шуурхай болно. Мөн жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартад өөрчлөлт оруулж, хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээг 51-ээс 41 ам метр болгон өөрчлөх хүсэлтийг төрийн дээд шатны холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Бүхий л салбарт ажиллах хүч, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байна. Төлөвлөгдсөн даацаасаа хэд дахин олон хүн амтай болсон Улаанбаатар хотод цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтоос эхлээд олон асуудал ундарч байна. Тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнууд ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд орчны 50 метр талбайн цас мөс, хог шороо, гадна фасадын угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг хийх хэрэгтэй. Мөн стандартаа мөрдөж, хаягжилт, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу шат, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, авто зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэх учиртай” хэмээн онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Өдгөө цахим бүртгэлийн хуудастай 11,888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган иргэн ажиллаж байна. Цаашид цахим зөвшөөрлийн системийг илүү сайжруулж, ойлгомжтой, шуурхай болгох юм.

Уулзалт худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, асуулт хариултаар үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлж байлаа. Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.

Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг тохижилт үйлчилгээний ажилчид онцолж байв. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 Салхи дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нийт 1916 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1527, гэмт хэргийн шинжтэй 108 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
435690785_740463361580408_625348548025769439_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин могой өдөр

-Аргын тооллын 4 дугаар сарын 11. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 3, хөхөгчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:10-19:36.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, могой, бар, туулайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
–Аливаа үйлд мууболой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 10-ны 20 цагаас 04-р сарын 11-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -3…-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай горимоорхэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.
Энэ оны өвөлжилт, хаваржилтын  хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Энэ нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байна.

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна
“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих явдал гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэлээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байна.

Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно
Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
Тус тогтоолоор хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэх,  тухайн жилийн улаанбуудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлаж, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаанбуудайн бодит үнийг  наймдугаар сард багтаан тооцож байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо худалдан авсан үнийн дүнгийн 30 хүртэл хувиар, 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлэлээ.
 
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгажээ
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна.

Товч мэдээ
·      УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална.
·      Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанд танилцууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлтэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
·      Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
·      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо.
·      Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай С.Элбэрэл 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон талаарх гомдол мэдээллийн дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Алга болсон бага насны хүүхэд нь 158 см орчим өндөртэй, туранхай, давхраатай том нүдтэй, цагаан зууван царайтай, урт бор шар үстэй.
 Гэрээсээ гарахдаа ягаан куртик, цэнхэр жийнс, саарал өнгийн цүнх, хар арьсан гуталтай явж байсан тул хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 94945413, 94140880, 80368822 дугаарын утсанд ирүүлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ой, хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр, Булган, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар эрсдэл их гарсан байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд:

Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,

Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа