Author Archives: baaska baaska

О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна

Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд зааснаар, бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Энэ талаар болон захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээс тодрууллаа.

–Захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан. Энэ хүрээнд есөн дүүрэгт захирамжийг хүргүүлж, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсүүд электрон тамхи худалдан борлуулж буй цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх анхааруулгыг байршуулсан. Мөн хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ-аар хэлэлцүүлж, өөрчлөлт оруулсан. Ингэснээр бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Одоогийн байдлаар тус журам ХЗДХЯ-нд захиргааны хэм хэмжээний акт болж бүртгэгдэх үе шатанд явж байна. Бүртгэгдсэний дараа нийслэлийн есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, УБЗАА, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байгаа.

-Хүүхдүүд сургууль дээрээ нууцаар хэрэглэх асуудал их байдаг. Боловсролын байгууллагууд үүнд хэрхэн анхаарч, ямар оролцоотой байгаа вэ?

-Боловсролын байгууллагууд энэ асуудалд олон жил анхаарч ирсэн ч хууль, эрх зүйн орчин дутмаг. Тиймээс сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулах нөлөөллийн аяныг жил бүр өрнүүлдэг. Гэвч багш, ажилчдын зүгээс нөлөөллийн аян энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг хэлдэг учраас хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Нийслэлээс өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч байгаа ч улсын хэмжээнд энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчинг бий болгох ёстой. ЭМЯ-нд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнд нийслэлийн зүгээс судалгаа болон санал хүргүүлэхээр ажиллаж байна.

-Согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах насны хязгаар 21 байдаг. Электрон тамхинд насны хязгаарыг яагаад 18 гэж заасан бэ?

-Электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүн гэж тооцогдохгүй, түүнийг зохицуулах хууль, эрх зүйн заалт байгаагүй учраас 21 нас гэж заагаагүй. Судлаад үзэхэд дэлхийн улс орнуудын хуульд электрон тамхитай холбоотой зохицуулалт байдаг бөгөөд насны хязгаар нь ихэвчлэн 18,19 байдаг. Улсын хэмжээнд бодлого, хуулийн зохицуулалт одоогоор байхгүй учраас нийслэлийн зүгээс нэн тэргүүнд сурагч буюу насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 18 гэж заасан. Хууль батлагдсан тохиолдолд насны хязгаар 18 байх уу, 21 байх уу гэдгийг ЭМЯ-наас тогтооно.

-Ерөнхий боловсролын сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн дунд ангиас сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Гэвч элетрон тамхи хэрэглэдэг ч хэрэглэдэггүй гэсэн хариулт өгсөн хүүхдүүд ч байгаа. Бид эргэн тойрноо харахад маш олон хүүхэд хэрэглэж байгаа харагддаг. Тиймээс дээрх тоог бодит тоо гэж үзэхгүй байгаа.

-Электрон тамхинаас гадна янжуур тамхины асуудал ч бас бий. Сурагчдын янжуур тамхины хэрэглээтэй холбоотой арга хэмжээ авч байгаа юу?

-Тамхины хяналтын хуульд сургууль орчмын 500 метр бүсэд тамхи зарахгүй гэсэн заалт бий. Гэвч энэ заалт хэрэгжихгүй, сургуультай ойрхон дэлгүүрүүд нууцаар зарж байна гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Тиймээс энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ хэрэгжүүлж болох талаар судалж байна. Судалгаанаас гарсан үр дүнг санал болгон ЭМЯ-нд хүргүүлнэ.

-Ер нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч, ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Нийслэлээс НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг боловсруулж байна. Хоолны шим тэжээлийг ярихаас өмнө амны хөндийн эрүүл мэндийг авч үзэх ёстой. Амны хөндийн эрүүл мэнд муу бол хэчнээн шим тэжээлтэй хүнс идээд тэжээлээ авч чадахгүй, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө. Тиймээс энэ онд улс даяар зарлаад буй “Шүд” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зүгээс шүдний эмнэлэг, байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзлэг хийх, энэ чиглэлийн боловсрол дэд хөтөлбөрийг боловсруулж байна. Мөн нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сургуулиудад хэрэгжүүлэх жишиг журам боловсруулж, нөлөөллийн аян хийхээр төлөвлөж байгаа юм хэмээлээ.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сураггүй алга болсон хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өгчээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.
Дээрх хүүхэд нь цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн, цахим тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нийт 1668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1274, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
40

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан луу өдөр

-Аргын тооллын 2 дугаар сарын 22. Пүрэв (Бархасвадь) гараг
–Билгийн тооллын шинийн 13, улаан луу, мэнгэ 3 хөх, суудал ус, найралт эх-7 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:47-18:24.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40)болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, бич, бар, туулайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
–Аливааүйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Маргааш өдөр (22-ны өдөр) Хангайн уулархаг нутаг болон Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2024 оны 02-р сарын 21-ний 20 цагаас 02-р сарын 22-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38…-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30…-35 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -25…-30 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38…-40 градус, бусад хэсгээр -30…-32 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб,  ХХААХҮЯ,  Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, “Хүнсний хувьсгал”  ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан “Зудыг хохирол багатай даван туулах шуурхай зөвлөгөөн” өнөөдөр боллоо.

Тус зөвлөгөөний үеэр өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас танилцуулж, оролцогчид цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, “Хүнсний хувьсгал” ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 42,918,745 баримтыг оролцуулсан байна.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,918
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,958
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 342
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 38
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
  • 8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Нийт 43,261 баримт орон таарлаа.

Сугалааны тохирлын дугаар: 79940194

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургууль жишиг гал тогоог тохижуулжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллав.

Зудын нөхцөл байдлаас үүдэн зам харгуй хаагдсантай холбоотой 31 сурагч сургуульдаа явах боломжгүй болжээ. Засгийн газрын Шуурхай штаб, аймгийн Онцгой комисс, сумын Шуурхай штаб хамтран зам нээх ажлыг эхлүүлээд байна. Сумаас малчдад хүрэх 15 чиглэлийн бүх зам хаагдсан байсан бөгөөд “Зил-131” машин нэг, трактор гурвыг ашиглан өнөөдрийн байдлаар 82 км замыг нээгээд байгаа юм. Ингэснээр сурагчид ойрын өдрүүдэд хичээлдээ ирэх боломжтой болно.

Салбарын сайд Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль 2010 онд “КОИКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр жишиг гал тогоотой болжээ. Төсөл хэрэгжиж дууссан хэдий ч төслийн үр дүнг өнөөдрийг хүртэл нутагшуулж, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэн сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа тухай сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

Сургуулийн захиргаа сүүлийн хоёр жил нөхөн хангалтын зардлаар багш нараа компьютерээр ханган Eduten, Pearson платформыг сургалтад нэвтрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь тодорхой үр дүнд хүрсэн гэнэ. Дөрөвдүгээр ангийн хоёр бүлэгт суралцах сурагчийн тоо ихэссэн тул Eduten платформыг группээр орох хэрэгцээ үүсэж байгааг хэлж байлаа.

Мөн “Итгэлтэй утас” ажиллуулж, хүүхдийн аюулгүй байдалд анхаарч байгаа, 150 хүүхэд хүлээн авах чадалтай сургуулийн дотуур байр баригдаж байгаа, ариун цэврийн байгууламжийн ажлыг дуусах шатандаа орсон талаар сургуулийн захирал танилцуулсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг Дашинчилэн суманд ажиллах үеэр цэцэрлэгийн байрыг их засварт оруулах, өргөтгөл барих төсвийг улсын төсөвт суулгаж өгөхийг цэцэрлэгийн эрхлэгч хүслээ. Сумын цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 150-160 хүүхэд бүртгэлтэй хүмүүжиж байна.

2024.02.21a

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлэжээ

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцав

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах, хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.
Шинээр томилогдсон гишүүд батлагдсан удирдамжийн хүрээнд бүх яамдад ажиллаж, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болон тухайн салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах уулзалтыг зохион байгуулах юм.
Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд уулзалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилт болон тус салбарын Хүүхэд хамгааллын бодлоготой танилцав.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр, Зөвлөлийн гишүүн Н.Нямдорж, П.Цэвээн болон холбогдох асуудал хариуцсан албан хаагчид оролцов.
Уулзалтаас гарсан тухайн салбарт тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллагад зөвлөмж, чиглэлийг хүргүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.
Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд тус бүр 15 шуудай тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эрүүл мэндийн тусламж хүргэлээ. Мөн Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл, шаардлагатай тусламжуудыг эхний ээлжинд шуурхай бүлэг хүргэж өглөө. Мөн Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олголоо. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан хоёрдугаар ээлжинд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг зохион байгуулна.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Бугын даваа, Цээл сумын Цагаан голын хөндий, Есөнбулаг сумын Дөтийн даваа, Цогт сумын Дөтийн даваа, Төгрөг сумын Мааньтын даваа, Эрдэнэ сумын Замтын даваа, Жаргалан сумын Дунд замын даваа, Дарви сумын Улаан сайрын даваа зэрэг хаагдсан зам давааг онгойлгохоор бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Гэвч их хэмжээний цас, цасан шуургын нөхцөл байдлаас үүдэн сум хоорондын зам хүндрэлтэй хэвээр байна.
Засгийн газраас Монгол банк болон арилжааны банкуудтай зөвшилцөж малчдын зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг зудын хүндэрсэн нөхцөл байдал дуустал түр хойшлуулахаар болсон. Өвлийн их хэмжээний цас нь мал, малчин хоёрыг тамирдуулж, зудын нэн хүнд нөхцөлд хаваржиж байгаа учир зээл төлөлтийг түр хугацаанд хойшлуулж байгаад талархалтай байгаагаа малчид илэрхийллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийт 1667 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1245, гэмт хэргийн шинжтэй 92 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 77 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
2024.02.20

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

-Аргын тооллын 2 дугаар сарын 21. Лхагва (Буд) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 12, хөхөгчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, өглөгт охин-6 од, үл зохилдох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:49-18:23.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, гахай, туулай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэлбэсний газар очих, нялхасыг гаргах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 19 градус хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна.

2024 оны 02-р сарын 20-ны 20 цагаас 02-р сарын 21-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38…-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -34…-39 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -28…-33 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39…-41 градус, бусад хэсгээр -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -39…-41 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа