Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны 03-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +8…+13 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. +4…+6 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.
Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Үүнд Говь-Алтай аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр бий болох, байгаль орчныг хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ.
Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэсний дагуу Гэгээн нуураас ус татаж Алтай хотын оршин суугчдыг цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл, сумдад сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснийг тодотголоо.
Түүнчлэн уулзалтад ирсэн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Говь-Алтай аймаг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлэхийг зорьж байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 15 хувиар бууруулж чадсан. Цаашид хүний хөгжлөөр бусдыгаа манлайлж, дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт тавьжээ.
Говь-Алтай аймгийн 10 гаруй аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 аян”-д хамрагдаж 1,3 тэрбум төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлээд байна.
Орон нутаг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрсдөө хангадаг бөгөөд хүнсний бусад хэрэгцээг 100 хувь хангахыг зорьж байна.
Гэхдээ банкны шалгуур өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг учир “Хүнсний хувьсгал”-ын хоёрдугаар шатанд орон нутгийн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийг хүсэж байлаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Говь-Алтай аймгийнх юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан 8,5 сая заг 80 орчим хувийн ургалттай байна.
Өнгөрсөн жил Алтай хотод үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хотхон, Бигэр, Бугат суманд орон сууц барьсан бөгөөд “Тайшир” шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шинээр 200 орчим ажлын байр бий болжээ.
Одоо Алтай хотод 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж, 31 км хатуу хучилттай авто замын ажил өрнөж байна.
Энэ онд Есөнбулаг суманд Соёл амралтын хүрээлэн, сургуулийн спорт заал, ахмадын сувилал, Эрдэнэ суманд 320 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургууль, Цээл суманд сургуулийн дотуур байр, Алтай суманд хүүхдийн цэцэрлэг барьж, Дарви суманд “Харгана түрүү”-гийн услалтын систем байгуулна.
Аймгийн удирдлагууд хэдхэн хоногийн өмнө дотоод, гадаадын 400 гаруй хөрөнгө оруулагч, 15 орны Элчин сайдын яамны төлөөллийг оролцуулан “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-аа Улаанбаатар хотод зохиожээ.

Говь-Алтай аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хүүхэд, нярайн зөвлөх их эмч, клиникийн профессор Самбуугийн Жаргахсайханд Хүний гавьяат эмч, “Илч-Алтай” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан, нягтлан бодогч Бэгзийн Чандагт Гавьяат эдийн засагч, “Баян Алтайн Оргил” биеийн тамирын хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, мастер оёдолчин Бадарын Хандаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 338 өргөдөл, гомдлын 73-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд (2026.03.24) тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн.
Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх “100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа.
Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй. Монгол Улс 10 жилийн өмнө ямар байсныг, өнгөрсөн жилээс өнөөдрийн хооронд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг ярьдаггүй. Тиймээс оюутнууд Та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийг хөндлөнгөөс үнэлэн харж, өдөр тутмын хөгжил, өөрчлөлтийг анхаарч, ирээдүйд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бодож, хичээж суралцаарай” хэмээн захив.
Хувь хүний болон улс орны хөгжил нь тасралтгүй хөдөлгөөн гэдгийг онцлоод “10 жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 89.9 их наяд төгрөгт хүрсэн. Бүх аймаг, сум авто замаар холбогдож, аль ч суманд гар утас, интернэт хэрэглэж байна” гэв.
Мөн тэрбээр оюутан залуусын оюун санаа, мэдлэг боловсрол, эзэмшиж буй чадвар дээр Монголын ирээдүй оршин тогтнож байгаа хэмээгээд “Эцэг, эх, гэр бүл, улс орон чинь та бүгдийг ирээдүйгээ хэмээн харж, бүх боломжоороо дэмжиж байгаа. Техник, технологийн дэвшилд суурилсан мэдээ мэдээллийн дунд бид амьдарч байгаа учраас шүүмжлэлт сэтгэлгээ, эргэцүүлэх, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлж ирээдүйгээ, нийгмээ жолоодох болно. Мэдлэг, ур чадвараас илүүтэй хандлагыг чухалчилдаг цаг үе Та бүхнийг угтаж байна. Монголчууд оюун, сэтгэлгээний чадвар өндөр ч сахилга бат, тууштай байдлын үр дүнд хүрдэг мэдлэгээ хэрэглээ болгох чадвараа хөгжүүлэх шаардлагатай” гэдгийг уулзалтад оролцсон оюутнуудад Улсын Их Хурлын дарга захиж байв.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал төрийн үйлчилгээний цахимжилтын талаар, И-Монголиа-д оюутнуудын хэрэгцээт төрийн үйлчилгээг нэгтгэсэн “Оюутан” цэсний талаар мэдээлэл өгөв. Улмаар уг цэсэд гадаадад суралцаж буй оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг хялбарчлах, боловсрол, карьер, дадлага, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг нэгтгэсэн “E-Student 2.0” хөгжүүлэлт хийж байгааг танилцууллаа.
Түүнчлэн Улсын Их Хурлаас захиалан гүйцэтгүүлсэн бүх судалгааг parliament.mn сайтад нээлттэй байршуулсан, мөн sudalgaa.gov.mn цахим санд давхар байршуулсан болохыг дурдаад энэ нь гадаад улс орнуудад суралцаж буй оюутнууд мэдээллийн чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна гэв.
Мөн уулзалтын үеэр оюутан залуус Улсын Их Хурлын дарга Н.Учралаас асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх асуултад товч мэдээлэл өгч хариулаад “Эх орныхоо экспортолж буй бүтээгдэхүүн бүрд нэмүү өртөг шингээх, инновацлаг, үйлдвэрлэгч орон болох бодлыг тээж, суралцаж буй онолын мэдлэгээ ашиглан, эх орныхоо нөхцөлд дүн шинжилгээ хийж, шийдлийг гаргах чадвараа хөгжүүлээрэй” гэдгийг онцлон захиж байв. Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлж, үүнтэй холбогдуулан тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар саналаа хэлсэн. Мөн дотоодын олон төрлийн судалгааг нээлттэй болгосон нь чухал ач холбогдолтой хэмээгээд тогтмол баяжуулж байхыг хүссэн юм.
Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн төрийн үйлчилгээний шийдлийг санаачлан, хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлэв.
БНХАУ-д өдгөө 6300 монгол оюутан байгаагийн 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна.
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тиймээс иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг уриалж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 03-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -2…-7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +3…-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +4…+6 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар 150 ортой эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.
Өмнөх эмнэлгийн барилга ашиглалтын хугацаа дууссан, агааржуулалтын системгүй, тоног төхөөрөмжүүд хуучирсан, хагалгааны ганцхан өрөөтэй учир яаралтай, төлөвлөгөөт хагалгаанууд хойшлогдох, хугацаа алдах зэрэг тохиолдол олон гардаг байлаа.
Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил удааширсан ч 2020 онд 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн 50 ортой эмнэлгийг, өнөөдөр 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа.


Ингэснээр иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг орон нутагтаа авахаас гадна үе солих болон хавдрын мэс засал зэргийг хийлгэхээр Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.
Нэгдсэн эмнэлэг агааржуулалтын нэгдсэн системтэй, нэгдсэн хагалгааны вакуумжуулсан өрөөнүүдтэй болсноор яаралтай болон төлөвлөгөөт хагалгаануудаа зэрэг хийж, эмнэлгийн үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, хүртээмж нэмэгдэж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа эмнэлгийн удирдлага, хамт олон, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Морин сувд констракшн” компанид Ерөнхийлөгч ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн эмнэлэгт шаардлагатай компьютер томограф, ангиографын аппарат авах хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарна гэдгээ хэллээ.


Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1940 онд 15 ортойгоор “Докторын эмнэлэг” нэртэй байгуулагдсан түүхтэй. Өдгөө 447 ортой, 23 тасаг нэгж, 7 алба, 504 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Баян-Өлгий аймагт төр, хувийн хэвшлийн 130 эрүүл мэндийн байгууллагад 1,700 гаруй хүн ажилладаг юм.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ нийслэлийн 7 дүүрэг, 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа.
Нийт дуудлагын 80 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь шар усны үер, 7 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн А/02 тоот тушаалын дагуу бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ зохион байгуулж байна. Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 20-27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 20-23-ныг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 5126 ААН, байгууллага болон 477 төрийн байгууллагын 7534 албан хаагч, иргэд цэвэрлэгээнд оролцсон байна. Ингээд 7,392,708 ам метр талбайд цэвэрлэгээ хийж, 2086.6 тонн хог хаягдлыг 555 рейсээр, 351 техник тээвэрлэж ажиллажээ.
Мөн 651 автобусны буудал, 1421 хогийн сав, 4159 тэмдэг тэмдэглэгээ, 1211 сандал, 136,659 метр хайс хашлага, 39 хөшөө дурсгал, 5108 шонг угааж цэвэрлэн, 669 наасан зарыг хуулсан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
