Author Archives: baaska baaska

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат багш цолоор:
  • Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан, “Хараацай төлөвшил” ТББ-ын тэргүүн Хабаны Доман,
  • Монгол Улсын Консерваторийн хөгжмийн ухааны тэнхимийн зөвлөх багш, доктор профессор Мусаханы Озила,
Гавьяат хуульч цолоор:
  • Прокурорын газрын ахмад ажилтан Хавдалын Мерейхан,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Сансар” эмнэлгийн ахмад эмч Касений Риза,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • “Фатиха” эмнэлгийн Хүний нөөц, чанарын албаны дарга Улихпаны Хуанган,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Ахмад жолооч Сүйенишийн Хазыбай,
Гавьяат тамирчин цолоор:
  • Хилийн дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ноокоогийн Жуков,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Бугат сумын сургуулийн зөвлөх багш Аязбайн Нуржамал,
  • Баян-Өлгий аймаг дахь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Сагайн Алтай,
  • Өлгий сумын 2 дугаар сургуулийн ахмад багш Пилжээгийн Цанхиа,
  • Толбо сумын ахмад малчин Боранбайн Махай,
  • “Алтыншах” ХХК-ийн менежер Авдикаримын Рота,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Хилийн дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Мукариягийн Ауез,
Алтан гадас одонгоор:
  • Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Хаукен Бахытгүл,
  • Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Батсүхийн Болормаа,
  • 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Закериягийн Алтынгүл,
  • Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хэлтсийн дарга Чойсүрэнгийн Өлзийтунгалаг,
  • Дэлүүн сумын 2 дугаар багийн Засаг дарга Хабдолдагийн Жанарбек,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Татварын газрын Захиргаа, хуулийн тасгийн дарга Хадылбекийн Ерболат,
  • “Өндөр цэнгэл хайрхан” ХХК-ийн ерөнхий технологич Мусагийн Хазиза,
  • Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Хуатханы Мейрамгүл,
  • 5 дугаар сургуулийн физикийн багш Сурауханы Нурбол,
Цэргийн хүндэт медалиар:
  • Хилийн цэргийн дугаар ангийн Хил хамгаалалтын удирдлагын төвийн ахлах ажилтан, хошууч Тарвагийн Тилекберген нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн казах түмний Хаврын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

ДАВАА ГАРАГ /2026.03.23/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 

1

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

 “Их засаг”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

УИХ-ын Тамгын газрын

1 дүгээр байр

3

УИХ-ын даргын 2026 оны 29 дүгээр  захирамжаар байгуулагдсан

Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

УИХ-ын даргын 2026 оны 03 дугаар захирамжаар байгуулагдсан

“Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

МЯГМАР ГАРАГ /2026.03.24/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 6 дугаар хавсралтаар байгуулагдсан

Хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 9 дүгээр хавсралтаар байгуулагдсан

Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 7 дугаар хавсралтаар байгуулагдсан

Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

6

УИХ-ын даргын 2025 оны 526 дугаар захирамжаар байгуулагдсан

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр бодлогын уялдааг ханган эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

ЛХАГВА ГАРАГ /2026.03.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

3

УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан

Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

5

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо

Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцах, салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох

11.00

“Их засаг”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·    Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

·     Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

13.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжилнэ

·     Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

–

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо

·     Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар  2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Нэмэгдсэн өртгийн албан татварынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 

ПҮРЭВ ГАРАГ /2026.03.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан

Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг” танхим

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2026 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их Эзэн

Чингис хаан”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·    Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·    Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·        Бусад

10.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2026.03.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Үндсэн

 хууль”

2

УИХ-ын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их Эзэн

Чингис хаан”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийн талаарх

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·     Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

·     Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар  2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·     Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·     Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120минут/

10.00

“Их хуралдай”

·      Улсын Их Хурлын асуулгын цаг

14.00

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 3 сарын 23. Даваа (Сумьяа) гараг (2026)
Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 5, өдөр улаан бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, од 1 эхтэй 6 хөвгүүн-2, үхэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:49-19:08.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
Үс засуулах, даллага авах, багш, шавь болох, ном унших, замд гарах, гүү барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан

                                               Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

                                  2026 оны 03-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, цас багатай газраар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +5…+7 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Нийслэлийн хэмжээнд 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байдаг. Гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд дүүрэг тус бүрд хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно.

Тодруулбал, Баянгол дүүргийн 1, 4, 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Улаанбаатар төмөр замын вокзалаас Төмөр замын их сургууль хүртэл үйл ажиллагаа явуулдаг 86 аж ахуйн нэгж байгууллагад хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартын шаардлагыг хүргүүлэн, жишиг гудамж болгохоор зорьж байна.

Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.

  • Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
  • Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
  • Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
  • Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
  • Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
  • Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
  • Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
  • Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.

Тус ажлыг УБЗАА, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба болон ЗДТГ нар хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин могой өдөр

Хаврын дунд цагаагчин туулай (бага) сар. 6 цагаан мэнгэ, ус суудалтай.
Аргын тооллын 3 сарын 20. Баасан (Сугар) гараг (2026)
Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 2, өдөр харагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, од дэлгэрүүлэгч-26, идэр барилдлагат. Модон хохимой өдөр. Хаврын хугас-22:41.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-19:04.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
Модон хохимой өдөр. Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2026 оны 03-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Завхан-Заг Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +3…+5 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэхээр бэлтгэж байна. Тус төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” компани ажиллаж байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэж байна. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 74 дүгээр тогтоолоор төсөл хэрэгжүүлэх талбайг батлуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газрын эзэмших эрхийг нийслэлд шилжүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны хогийн цэг орчимд үнсэн сангийн зориулалттай 39 га газрыг эзэмших эрх гарсан. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 22 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна.

Шинэ станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбох техникийн боломжийг Диспетчерийн үндэсний төв судалж, 2027-2028 оны түвшинд нэгдсэн сүлжээнд холбох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлүүдийн дагуу зургийн ажлууд хийгдэж байна. Станцын түлшний хангалтыг найдвартай болгох зорилгоор Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс салбар төмөр зам татах боломжийг судалж, шинэ салбар төмөр зам барих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэснээр нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй хангаж, станцын түлшний нөөцийг тогтвортой байлгах нөхцөл бүрдэх юм.

Технологийн хувьд ДЦС-5 нь агаарын хөргөлттэй конденсатортой мөн усаа дахин ашиглах системтэй тул усны хэрэглээ харьцангуй бага байх онцлогтой. Станц нь эргэлтэт буцламтгай үет шаталттай (CFB) зуух ашиглах тул хүхрийн болон азотын дутуу ислүүдийн ялгаралт буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц багасна гэсэн судалгаа гарсан. Дулааны тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үе үеийн эх орончид, ахмад дайчид, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Мөн тэдний найдвартай ар тал болдог гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг хэллээ.

Зэвсэгт хүчний нэгэн зууны хөгжил, шинэчлэл нь дайчин уламжлалаа дээдэлсэн үе үеийн алба хаагчдын хичээл зүтгэл, ур чадвар, төрийн батлан хамгаалах тогтвортой бодлого, цэрэг, ард түмний бат бөх итгэлцэлд тулгуурлаж ирснийг онцлов.

Орчин цагийн Зэвсэгт хүчин дайны жилүүдэд эх орноо хамгаалан тэмцэж, энх цагийн бүтээн байгуулалтад манлайлан, гамшиг, ослын голомтод хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж, ирээдүй хойчдоо эх оронч үзэл, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эх ундарга, аюулгүй байдлын баталгаа нь болж ирснийг төр, засаг, ард түмэн ямагт талархан дурсах учиртайг хэллээ.

Цаашид төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлаа байнга ханган, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, ахиц, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол цэрэг эрс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт оролцон “Дэлхийн цэрэг” болсныг онцлон тэмдэглэлээ.

23 мянга гаруй цэнхэр дуулгатан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг  гүйцэтгэж, хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр Улс дахь Цэргийн хүчний командлагчаар томилогдон ажилласан нь үүний нэг тод илрэл гэдгийг хэллээ.

Төрийн цэргийн байгууллагууд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшил, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байгааг тэмдэглэв.

Нийт бие бүрэлдэхүүн цаашид төрийн болон цэргийн албаны үнэлэмж, нэр хүндийг өндөрт өргөн, мэдлэг, боловсрол, ур чадвараараа манлайлан, аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлаа дээшлүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд оролцон эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Баярын хуралд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогчдын төлөөлөл оролцлоо.

No description available.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын хуралдаан болж байна

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан өглөө 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал:
✅Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
✅“Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
✅“Журам шинэчлэн батлах, шагналын хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам/
✅“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
✅“Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
✅“Төсвийн хөрөнгө оруулалтын цахим шинэчлэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
✅“Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
✅Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
✅Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагаас санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
✅Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
✅Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл
✅“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм шинэчлэн батлах тухай
-“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах талаар танилцуулга
✅Ойрх Дорнодод үүссэн асуудалтай холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнэ тарифын нөхцөл байдлын талаар болон бусад асуудлаар хэлэлцэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийт 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 686, гэмт хэргийн шинжтэй 180 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
77

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин туулай өдөр

Аргын тооллын 3 сарын 18. Лхагва (Буд) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 29, өдөр цагаагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал хий, од шувуун хошуут-24, үхэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:00-19:01.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-1:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, гахай, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
Дайсныг номхтгох, ад зэтгэр дарах, гүү барих, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Үс засуулах, хурим хийх, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, арилжаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна.

2026 оны 03-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -8…-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -1…-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа