Author Archives: baaska baaska

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн даргатай Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын  санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Хаягдал ус боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байлаа.

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо.

Тэрбээр Монгол Улс, АНУ-ын ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг болсон энэ бүтээн байгуулалтад оролцсон дотоод, гадаадын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, эрдэмтэн судлаач, хамт олонд төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Сангийн сайд,  Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар товчлуур дарж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 24 орчим хувийг газрын доорх усны эх үүсвэрээс авдаг. Үүний 18 сая шоо метр усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг юм.

Тэгвэл энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ.

Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх юм.

Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг.

Цаашид үйлдвэрийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, үр өгөөжийг дээшлүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнэ, тариф тогтоох, үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр  Засгийн газар, яамд, Зохицуулах хороод болон нийслэл хот анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.

Мөн уул уурхай, автозам, дэд бүтцийн томоохон төслүүд, хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам, талбайн угаалга зэрэгт дахин боловсруулсан ус ашиглахыг уриаллаа.

АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, “Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломж олголоо. Дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэр нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах таатай хөрс, дэд бүтэц болж байна. Олон сорилттой тулгарсан ч манай хоёр улсын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэлээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани боловсруулжээ.

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд ирэх тавдугаар сард Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн ашиглалтад оруулна.Хаягдал ус боловсруулах болон Ус гүн цэвэршүүлэх хоёр үйлдвэр  нийслэлийн ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж, газрын гүний цэвэр усны нөөцийг хэмнэх, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ.

Мөн Улаанбаатар хот өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болоход чухал ач холбогдолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 03 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд зарим төрлийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн юм.
Та жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ өдрүүдэд очсноор дараах үйлчилгээг авна. Үүнд,
• Хугацаат цэргийн алба хаагчдын ар тал хангалтын үзэсгэлэн
• Батлан хамгаалах төв архив – лавлах үйлчилгээ
• Цэргийн төв эмнэлэг – урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг
• Цэргийн штабын байгууллагууд – цэргийн бүртгэл, гэрээт албанд элсүүлэх бүртгэл
• Алдар спорт хороо – спортын тэмцээн, уралдаан
• Монгол цэргийн музей – Зэвсэгт хүчний 105 жилийн түүхэн үзэсгэлэн
• Төрөл мэргэжлийн цэргийн үзэсгэлэнгүүд
• Цэргийн урлагийн тоглолт
• Хип хоп дууны уралдаан болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:06 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 хэмжээтэй сендвичен барилгад гал гарч байсан бөгөөд галын тархалтыг 11:27 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

МЯГМАР ГАРАГ /2026.03.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Өргөдлийн байнгын хороо

· Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох

·    Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээлэл сонсох

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·   Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

·     Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэх

14.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Хууль зүйн байнгын хороо

·    Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2026.03.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

334 тоот

3

Улсын Их Хурлын даргын 2026 оны 21 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·       Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсох

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·      Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

11.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·         Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга

·           Бусад

14.00

“Их хуралдай”

 

ПҮРЭВ ГАРАГ /2026.03.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

2

Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·     Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

10.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2026.03.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

10.00

“Их хуралдай”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нийт 1915 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 625, гэмт хэргийн шинжтэй 131 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
55

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан бар өдөр

Аргын тооллын 3 сарын 17. Мягмар (Ангараг) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 28, өдөр цагаан бар, мэнгэ 5 шар, суудал мод, од чөдөр-23, түлэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:02-19:00.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Гал тахих, эрхшээх үйлд сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2026 оны 03-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -8…-10 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 3 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 962 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 934 хэрэг шалгагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй. Тус чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо.

Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн орны хэлээр 24 цагийн турш хурдан, шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

Мөн зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 дугаарт холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох бөгөөд ажлын өдрүүдэд 08:15–16:00 цагийн хооронд зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Харин ажлын бус цагаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудан, immigration.gov.mn цахим сайт сайт болон AI чатботоор хандах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) нээлтээ хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог үйл явдал болсон юм.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байгааг тодотгоод тухайлбал, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон тул үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг, мөн дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг,  шударга ёс дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе нэхэж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг мэдэгдээд Үндсэн хуульд заасан хүний заяагдмал жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, хийе бүтээе гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж, саадыг чөлөөлөхийг монгол хүн бүхэн нэхэн шаардаж буйг тодотгосон юм.

Мөн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд Улсын Их Хурлын хаврын чуулганаар тодорхой асуудал, шийдэлд онцгой анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж буй хуулийн төслүүд, татварын багц хуулийн төсөл болон Банкны тухай хууль болон Төвбанкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болох, үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлуулах шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, даатгалын сангийн бие даасан, хяналт, хариуцлагын тогтолцоотой, ил тод болгох, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй зохицуулалтыг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл амьдрах соёл, хандлагыг түгээхийг тэргүүлэх чиглэл болгох, анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай байна гэлээ.

Өнөөдөр эхэлж буй Улсын Их Хурлын хаврын чуулганыг авлигын эсрэг эрх зүйн эрүүл хөрс орчныг бүрдүүлж, хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах хаврын тариалалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэхийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд уриалав.

Улсын Их Хурлын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралдаад байгаа энэ үед хурал, чуулгандаа сууж, сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлын цагийнхаа 81 хувийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд, итгэл, дархлаа суларна гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгов. Улмаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, цаас биш цахим, баримжаа сураг биш баримт нотолгоонд үндэслэн хөгжүүлэх зорилгоор чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газраас e.parliament.mn платформ нэвтрүүлснийг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүдийн ирц, санал хураалт, хурлын тов, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, ажлын хэсгийн оролцоо, идэвх зэргийг бодит цагийн горимоор нээлттэй мэдээлж, эдийн засаг, нийгмийн дөрвөн үндсэн салбарын 12 дэд бүлгийн 160 гаруй үзүүлэлт бүхий их өгөгдөл, статистикийн дашбоард (хяналтын самбар) ажиллаж эхэлсэн гэж байлаа.

Улсын Их Хурлын дарга  Н.Учрал хэлсэн үгийнхээ төгсгөлд, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг парламентад дахь улс төрийн нам, эвслийн бүлгийн гишүүдээсээ хүслээ.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгэндээ, монголчууд өвлийг өнтэй давж урин хавартай золгон учирч буй энэ сайхан цагт Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байгааг дурдаад дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед монголчууд үндэсний эв нэгдлээ улам бэхжүүлж, нэгдсэн бодлого, сахилга хариуцлагатай байж, ээдрээтэй цаг үеийг  даван туулах учиртайг онцолсон юм.

Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах, түлш эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, үйлдвэр аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээлийг нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах татварын орчныг сайжруулахад чиглүүлэх нь нэн чухал байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч төр засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх Улсын Их Хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ дурдлаа.

Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдогийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд, сонсогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй гэлээ. Энэхүү хуулийг баталснаар иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго шаардлага өндөрсөх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Монголчууд 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр, засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой хэмээн Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Үүгээр Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, Их шавь дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбаярын Баасанжав түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб, “Таван Хан” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, АПУ ХК, Чиглэл ХХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
П.Сүхбат гардийн нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх” шагналыг аймгийн арслан М.Баасанжавт гардуулсан юм.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 21-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.09-2026.03.15/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 85 нь обьектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, нийгэм, эдийн засаг болон бусад асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм зочид оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд бид өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгож буй энэ цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна.

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөн, дайн тулаантай дэлхий ертөнцөд амьдарч байна.

Олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй могой жил монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалуудыг амжилттай зохион байгуулж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гарч, ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, манай баялаг бүтээгчид 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн амжилтыг гаргалаа.

Мөн буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар хангаж, татвараа төлж, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрхэм нөхөд өө,

Дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, худалдаа, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ  цаг үед бид үндэсний эв нэгдлээ улам бэхжүүлж, нэгдсэн бодлого, сахилга, хариуцлагатай байж энэ ээдрээтэй цаг үеийг даван туулах учиртай.

Цаашид дэлхий нийтэд түүхий эд, хүнс, шатахууны үнэ өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн сүлжээ доголдох, инфляц нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах зэрэг бодит эрсдэл байгааг олон улсын байгууллага, судлаачид анхааруулсаар байна.

УИХ, Засгийн газар тулгамдсан асуудлуудыг урьдчилан тооцож, төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчлан, эрсдэлийг сөрсөн зөв, оновчтой бодлогын арга хэмжээ авч нягт хамтран ажиллах нь зүйтэй.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах, түлш, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээл нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах, татварын орчныг сайжруулахад чиглэсэн байх нь нэн чухал байна.

Мөн дэлхийн болон улс орны нөхцөл байдал, цаг үеийн үнэн бодит мэдээ, мэдээллийг иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч байх шаардлагатай юм.

Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд нь манай улсын ирэх он жилүүдийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх болно.

Тиймээс хууль бүрийн цаана хүний эрх, эрх чөлөө, үндэсний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн асуудал яригдаж байдгийг ямагт санаж, улс төржилтөөс ангид, судалгаа тооцоотой, шинжлэх ухаанч, ирээдүйг харсан шийдвэр гарган ажиллах ёстой.

Геополитик, геостратегийн ээдрээтэй нөхцөл байдалд бид, тэр тусмаа эрхэм төрийн түшээд Та бүхэн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээж, үндэсний эв нэгдлийг улам бататган бэхжүүлэх нь урьд урьдаас илүү чухал болоод байна.

Бурхны сургаалд нэг сайхан үг байдаг юм. “Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж. Тэгвэл бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа юм. Жишээ нь, улсын төсвийг батлахад ямар хариуцлагагүй ханддагийг та бид мэдэж байгаа. Төрийн тэргүүн хориг тавьж байсныг ч та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлалтай төрийн албыг бэхжүүлэх нь нэн шаардлагатай байна.

Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтанд зохих хариуцлага тооцдог зарчим барьж ажиллах нь зүйтэй.

Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай.

Ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь хууль тогтоохын зэрэгцээ хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм оршин тогтнох суурь баталгаа болдог.

Харин парламентын оршин тогтнох эх үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүйн манлайлал, сахилга хариуцлага, үлгэр дуурайллаас шууд хамаарч байдаг.

“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж эрдэмтэн мэргэд сургаж ирсэн.

Тиймээс УИХ-ын гишүүд өндөр ёс зүй, сахилга, хариуцлагатай байж, хууль дээдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, ардчилсан засаглал батжин бэхжих үндэс суурь болно.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс эхтэй байдаг. Парламент бол ард түмний хураангуй, Та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм.

УИХ-ын танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай.

Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишиг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой.

Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олны итгэл, хүндлэлийг хүлээдэг жамтай.

Та бүхэн төр, түмнийхээ итгэлийг авч, Төрийн сүлдэндээ тангараг өргөхдөө “Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн андгайлдаг билээ.

Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл, өргөн дэмжлэг дор УИХ-ын  гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг умартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцах аваас Үндсэн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд, сонгогч олон төр, засгаасаа шахаж шаардаж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх.

Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч гишүүний дархан эрхээр халхавчилж, хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байx Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн бухимдсаар байна.

УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм.

Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.

Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

Хууль бол парламентад халдашгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентад оршихуйн дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Үүнийг зарим хүн “парламентын дархлаанд халдаж байна” гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжлол байгааг ч хүндэтгэн ойлгож байна.

Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.

Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. “Итгэл эзэнтэйгээ үхдэг” гэж үг ч байдаг.

Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.

Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй.

Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй.

Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй.

Манай ард түмэн “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөж, төрт ёсоо дээдэлдэг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Эрхэм төрийн түшээд Та бүхэн энэ хуулийг баталснаар ард иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, УИХ-ын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр, засагтаа итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж хэлье.

Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай.

Тиймээс энэхүү хууль нь парламентын гишүүдийг аливаа гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэр төрийг нь хамгаалах эрх зүйн баталгаа болох ёстой.

Төрийн түшээд та бүхэн “Түмний төлөө төр оршдог” гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэж, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, парламентын дархлааг бататган бэхжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг хэлэлцэн батална гэдэгт төрийн тэргүүн итгэл дүүрэн байна.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Эрхэм нөхөд өө, 

Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл бол төрийн бодлогын цөмд ямагт орших учиртай.

Бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч тул улс орны язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх ашиг, хүсэл тэмүүллийг нэгдүгээрт тавина.

Өнөөдөр ард түмнийг бухимдуулж, сэтгэл санааг нь зовоож буй асуудал бол нийгмийн шударга ёсны хүсэмжлэл юм.

Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол монгол төр.

Хууль, шүүхийн байгууллага гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж огт болохгүй.

УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг гэмт хэрэг, хууль цаазаас бултах, гэмт хэргээ хаацайлах бамбай болгож хэрхэвч болохгүй.

Эрхэм төрийн түшээд Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шигээ, эгүүлэн татаж чадах хүчтэй гэдгийг онцгойлон сануулж байна.

Төрийн түшээд Та бүхний хэлсэн үг, хийсэн үйлдэл олны өмнө ямагт ил байдгийг санаж, олон түмэн, залуу үе, хүүхэд багачуудад ёс зүйн манлайлал үзүүлэн, зөв үлгэр дуурайллаар нийгмээ манлайлж, ард түмнийхээ эв нэгдлийг ямагт хамгаалж байх учиртай.

Бидний сонгож авсан парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа болдог.

Улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам бататган бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй.

Монголчууд бид 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр, засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой.

Тиймээс түмэн олныхоо итгэлийг хүлээсэн төр, засагтай улс орон хүчирхэгжин мандаж, хөгжин дэвшдэгийг санаж, төрийн түшээд нь ёс зүйтэй, төрийн албан хаагчид нь сахилга хариуцлагатай, төр, засаг нь тогтвортой, түмэн олон маань эв нэгдэлтэй, ирээдүйдээ итгэлтэй байж, улс орноо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе.

Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна.

Нэгдүгээрт, 2024 оны сонгуулиар улс төрийн таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна.

Хоёрдугаарт, дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдаж, хүчний туйл нь өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг төрийн ээдрээ, геополитикийн зөрчил мөргөлдөөн, дайн байлдаан, тээвэр логистикийн хямрал, эрчим хүч, энергийн хомсдолын шинэ сорилтуудтай дэлхийн Монгол Улс тулгарч байна. Далайд гарцгүй, цөөн түүхий эдээс хамаарсан экспорт, түлш шатахууны хараат байдалтай орны хувьд уулын цаана уул, улсын цаана улс буйг харж, үндэстний эв нэгдэл, язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, сөрөн тэсвэрлэх чадавхаа бататган, тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлахыг хувиран өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг, шударга ёсон дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе Та биднээс шаардаж байна.

Гуравдугаарт, ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай. Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна. Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өв сургаалыг санаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг ардчилсан төрийн жинхэнэ эзэд, эх булаг нь болсон ард түмэн Та биднээс шаардаж байна. Иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг эвдэхгүй, сэтгэлийг нь сэвтээхгүй, ямагт ёс зүйн өндөрлөг дээрээ ажиллаж, парламентын дархлаагаа хадгалан хамгаалах нь цаг үеийн шаардлага, цадиг түүхийн сургамж юм.

Дөрөвдүгээрт, нийгмийн хэрэгцээ шаардлага, нийт олны хүсэл хүлээлт дагуулсан, хурж овоорсон асуудал бэрхшээлийг тууштай, оновчтой тулж шийдэхийг Та биднээс амьдрал өөрөө шаардаж байна. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн эрүүл агаар билээ. Эрх чөлөө бол иргэн ба төрийн итгэлцлийн гагнаас юм. Үндсэн хуульд заасан хүний заяагдмал, жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон төрийн хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж “Хийе, бүтээе, хөдөлмөрлөе” гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж саадыг чөлөөлөхийг хүслээ хясуулсан монгол хүн бүхэн Та биднээс нэхэн шаардаж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагаанаар миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамт зүүн, төв, хангайн болон хойд бүсэд ажиллаж, 8200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй харилцан ярилцлаа. Ажил, амьдралд нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрээ хэрэгжиж буйтай танилцаж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, шийдвэрийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь нээлттэй сонслоо. Малчид Малчны тухай, ахмадууд Ахмад настны тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай тухай, эмч багш нар, соёлын салбарынхан цалин хөлсний нэмэгдэл, эцэг, эхчүүд, олон нийт Хүүхэд хамгааллын тухай хуулийн биелэлтийг нэхэж, шуурхай, нэг мөр хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Очсон аймаг, сум, уулзсан хүн бүр шахам улс орон даяар гал алдсан эрчим хүчний доголдлыг хөндөж, арван аймагт хөнгөлөлттэй зээлээр дулааны станц барих ажил царцаж, гацсанд харамсан бухимдаж, аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй өвөлжлөө.

Аймаг орон нутагт ард иргэд бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, бусдаас үл хамааран бие даан бүтээж босгох, ажиллаж хөдөлмөрлөх, төвлөрсөн эрх мэдэл, төсвийн хэт хамаарал, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байна. Энэ бол хийж бүтээх санаа шийдэл, эдийн засгийн бие даасан байдал, эрх чөлөөгөө эдлэх эрүүл хүчтэй хүсэл шаардлага юм. Аймаг, сумандаа АМНАТ-өө ахиу үлдээвэл хамгийн их хэрэгцээ шаардлагатай, бүх хүнд илүү өгөөжтэй, хүртээмжтэй, хурж овоорсон, хүсэл хүлээлт дагуулсан асуудлаа өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ гэдгийг тэд хэлж байна. Засгийн газар байгалийн баялгаа ашиглуулж байгаа аймаг, сумдад АМНАТ-ийг илүү хуваарилах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь цаг хугацааны шалгуур болон хувирчээ.

Хөдөөгийнхөн хөдөөдөө хүний дайтай амьдрах орчин нөхцөл нь байвал хот руу олуулаа нүүхгүй ээ. Зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барих, малын арьс шир, түүхий эдэд илүү үнэ цэн, өртөг, ашиг нэмэх үйлдвэрүүдийн үүдийг нээх, залуу ажиллах боловсон хүчин, малчдын залгамж халааг бэлтгэхэд төр, төсвөөс онцгойлон анхаарах шаардлагатайг онцолж байна.

Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Эмч, багш нар цалингийн нэмэгдлийн бодит биелэлт, соёл урлагийн салбарын ажилтнууд, цаг уурын албан хаагчид эзнээ, хүнээ олоогүй цомхотголын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноо ярьж байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан, чиг үүргийн шинжилгээг дахин хийж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна. Монголд дарга нарын тоо нь олдож, ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна. Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж, түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Олон улсын байдал улам ээдрээтэй болж, зэвсэг зөрүүлсэн халуун цэгүүд улам олширч байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дотоод эв нэгдэл, бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоогоо улам сайжруулж, тулаад ирэх ямар ч саад бэрхшээлийг туулж гарах үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхаа өсгөн бэхжүүлэх шаардлагатай байна. Ойрх Дорнодод дэгдсэн дайн байлдаан, Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт татарч, энергийн эх үүсвэрийн хомсдол үүслээ. Арав гаруйхан хоногт байгалийн хийн үнэ бараг хоёр дахин, газрын тосны үнэ 40 гаруй хувь өслөө.

Дэлхийн Монгол Улсад дэлхийгээс ангид эдийн засаг, дэлхийгээс хамаарахгүй үнэ ханш гэж байхгүй ээ. Ийм хурцадмал байдал сунжирч үргэлжлэх болон өсөн нэмэгдэх аваас түлш шатахууны үнэ өсөх магадлал өндөр байна. Түлш, шатахууны үнэ бүх юмны үнэ болж, хоол хүнс, бараа үйлчилгээ бүгдэд шингэдэг. Олон улсын тээвэр, логистикийн тогтолцоо алдагдах, хямрах эрсдэлүүд манай улсын импорт, экспортын өртөг зардал өсөх, эдийн засагт ирэх дарамтыг нэмж болзошгүй байна. Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилсэн хэвээр байвал хөрөнгө оруулалт саарч, эдийн засгийн орчинд “сүүдрээ” тусгаж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн эрэлт, үнэ буурахад хүргэж мэдэхээр байна.

Улсын Их Хурал, Засгийн газар, банк, санхүүгийн байгууллагууд энэ бүх эрсдэлийг нарийн тооцоолж, үр дагаврыг нь бууруулахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, оновчтой бөгөөд шуурхай шийдвэр гаргаж, арга хэмжээ авах нэн шаардлагатай байна.

Тухайлбал, стратегийн бүтээгдэхүүн болох түлш шатахууны 3-6 сарын хэрэгцээгээ үүцлэн нөөцлөх, нэг улсын хамаарлыг бололцооныхоо хэрээр багасгах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хурд нэмэхэд онцлон анхаарч ажиллахаас өөр арга байхгүй. Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөцөө ашиглан, нарны илч, салхины хүчийг хүртэл журамлан хясаж, өөрсдийнхөө гэрэл гэгээг хааж, тушсан гацаанаас өөрсдийгөө чөлөөлөх нь эрсдэлийг дунд хугацаанд бууруулахын төлөө хийх ажил, шийдэх асуудал болоод байна.

Зээлээс зээл, өрөөс өрийн хоорондох гинжин хэлхээг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль, журмын түгжээг тайлж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнгээр өндөр хүүгийн дарамтаас өөрсдийгөө чөлөөлөх хууль, эрх зүйн шинэчлэл хамгийн ихээр хүлээгдэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Олон улсын ээдрээтэй нөхцөлд бид улсынхаа эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаа эргэн харж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн зарлагын хэмнэлт, экспортыг дэмжсэн бодлогын үр дүнд эдийн засаг эргэн сэргэж байна. Эдийн засгийн өсөлт 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувь гарлаа. Хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааны салбарын өсөлт удааширсан нь өсөлтийг сааруулсан ч уул уурхайн салбарт газрын тосноос бусад бүтээгдэхүүний олборлолт өссөнөөр салбарын өсөлт сэргэж 10.6 хувьд хүрсэн байна. Харин сүүлийн хоёр жил дараалан зудын хүндрэлийн улмаас агшсан байсан хөдөө аж ахуйн салбар 2025 онд сэргэж 33.2 хувиар өслөө. Орон сууц, эмнэлэг, сургууль, Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт барилгын салбар өсөлтийг дэмжиж 15 хувиар эдийн засаг өслөө.

Экспорт 2026 оны нэгдүгээр сард 1.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 71.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмалын экспорт голлон нөлөөлсөн байна.

Инфляц хоёрдугаар сарын эцсийн байдлаар 6.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар, өмнөх сараас 1.0 нэгж хувиар буурсан байна.

Цаашид бид эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж, хүндээ хүртээмжтэй болгох шаардлагатай байгааг онцлон сануулъя.

Төсвийн орлого ч, зарлага ч экспорт, нүүрсний экспортоо даган тэлж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тогтвортой нэмэгдэж 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрсэн бол нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгдсэн. Харин 2025 онд анх удаа 31.3 их наяд төгрөг болж буурсан нь Засгийн газрын хэрэгжүүлж буй зөв бодлого юм.

Сүүлийн жилүүдийн төсвийн хэт тэлэлтийг даган төсвийн урсгал зардлын хэмжээ өнөөдөр 24 их наяд төгрөгт хүрч, улмаар “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг төсвийн бүх төрлийн урсгал зардал хамгийн багадаа хоёр дахин нэмэгдсэн байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 208 хуулийн 1024 заалтаар Монгол Улсын төсвийн урсгал зардлыг хуульчилсан байдаг. Энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, урсгал зардлыг хуулиар тогтоосон байдлыг өөрчилж байж, төсвийн дорвитой өөрчлөлт хийж чадахыг хууль тогтоогчид бид анхаарах хэрэгтэй.

Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн нийт зардлын эдийн засаг дахь харьцааг 2026 онд 32.2 хувь, 2027 онд 30 хувь, 2028 онд 28.6 хувь байхаар үе шаттай бууруулахаар хуулийн төсөлд тусгасан нь дэвшил байлаа. Төсвийн зардлын өсөлтийг ийнхүү хязгаарлаж байгаа нь төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлах замаар мөнгөний бодлоготой уялдуулж, дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинд тогтворжуулахад хувь нэмэр оруулах болно. Үүний үр дүнд дунд хугацаанд зээлийн хүү буурах, Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтвортой нэмэгдэх, төсвийн бодлогын орон зай бэхжих зэрэг ач холбогдлууд бий болно.

Эрхэм гишүүд ээ,

Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын энэ бүх хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар дараах асуудал, шийдэлд онцгой анхаарлаа хандуулахыг Та бүхнээс хүсье.

  1. Улсын Их Хурлын даргын хувьд эдийн засаг дахь төрийн хэт оролцооны буруу зуршлыг хумьж, хувийн хэвшлээ дэмжих, иргэнээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн. Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлаач чөлөөлье. Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя. Ээлжит чуулганы завсарлагаанаар Дашцэрэнгийн Энхтүвшин гишүүний ахалсан Ажлын хэсэг бүтээлчээр ажиллаж, иргэд, бизнес эрхлэгчид, төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн олон талын оролцоотой цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж Зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдах 90 гаруй хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Хориглоогүй л бол зөвшөөрдөг байхаас татгалзах, олон төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл хөөцөлдөн хүлээхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болох, зөвшөөрлийн тоо, төрлийг эрс цөөлөх, шинээр олгох, сунгахад тавьдаг шаардлага нөхцөл, бичиг баримт, шат дамжлагыг багасгахыг хөдөлмөрч, ажилсаг хүмүүс санал нэгтэй дэмжиж байна. Бизнес эрхлэхэд учруулдаг захиргааны дарамтыг бууруулах, тогтвортой байдлыг нь хамгаалах, зөвшөөрлийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим төрлийн энгийн зөвшөөрөл, мэдэгдлийг төрөөс салгаж, мэргэжлийн холбоодод шилжүүлэх энэ хууль төрийн хүнд суртлыг бууруулах хандлагын дорвитой өөрчлөлтийн эхлэл болно гэдэгт итгэл төгс байна.
  2. Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Арилжааны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Нийтийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, татварын багц хуулийг цогцоор нь шинэчилж, хөрөнгө оруулалтад тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, өөрийнхөө хөлс, хүчээр ахуй амьдралаа өөд татах хүсэлтэй хэн бүхэн хүсэжбайгааг анхааран авч үзэх ёстой.
  3. Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, гэнэт эргэж буцаж, орон зай, зах зээл, бизнес төлөвлөгөө, зорилтыг нь нураадаггүй, хөрөнгө оруулагчдыг урьж авч ирчхээд хөөж явуулдаггүй байхыг хуульчлан, хөгжил дэвшлийн түлш болсон хөрөнгө оруулалтыг дуудаж, дэмжих нэн шаардлагатай байна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглож, төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь хөрөнгө оруулалтыг урин дуудах үндэс суурь юм. Иймд хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдэдээ ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатай байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж хуулийн төслүүдийг боловсруулахаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Чулуунбилэгийн Лодойсамбуу нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллалаа. Ажлын хэсэг Одонгийн Цогтгэрэл даргатай Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, улс төрийн намуудын зөвшилцлийн дор хамтран боловсруулж, хэлэлцэн, батлах шаардлагатай гэж үзэж байна.
  4. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа дарамт болсон татварын ачааллыг бууруулах Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд төгрөг, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наяд төгрөгөөр ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг 1 хувиар тооцон төлөх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг тусгасан байна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын Ажлын хэсгүүд хамтран ажиллаж иргэд, аж ахуйн нэгжүүдийн шаардлагад нийцсэн татварын багц хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй батлан гаргая. Татварын багц хуулийн төсөлд санал, дүгнэлт боловсруулах Лхагвасүрэнгийн Соронзонболд, Батбаярын Жаргалан нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.
  5. Өнөөдөр жирийн иргэдийн амьдрал зээлээс зээл, өрөөс өрийн хооронд өнгөрч байна. Арван жилийн өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь байсан бол өнөөдөр ч хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь бага, эдийн засгийн эрсдэл их, эрх зүйн орчин тогтворгүйн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд улс орноороо оржээ. Европ, Азийн банкнуудыг Монголд урьж дуудсан нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно гэж үзэж байна. Зөвхөн зээлийн хүү төдий бус хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн, бизнесийн санхүүжилтийн боломж, иргэдэд очих хүртээмж, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал юм. Зээлийн хүү буулгах нь зөвхөн гадаадын банк оруулж ирээд шийдчих зүйл биш ээ. Ойрын жилүүдэд эдийн засагт эзлэх төсвийн нөлөөг бууруулж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч, халамжаас хөдөлмөрт, импортлогчоос экспортлогч улс болж байж зээлийн хүү бага түвшиндээ хүрнэ. Харин богино хугацаанд иргэд, үйлдвэрлэгчдэдээ илүү боломж нээхийн тулд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь гадаадын банк орж ирж, санхүүгийн нөу-хау, шинэ стандарт, эрсдэлийн удирдлагын соёл, технологийн шинэчлэл, үр ашигтай банкны салбарын шинэ хөгжлийг эхлүүлэх болно. Санжаагийн Наранцогт Ерөнхийлөгчтэй Төв банкны бүрэлдэхүүн санаачилгатай ажиллаж, Төв банкны бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, даргын тоог цөөлж, 700 хүрээд байсан орон тоог 500 болгож оновчилж, банкны хуримтлагдсан алдагдлыг бууруулах, гадаадын банк оруулж ирэх, зээлийн хүүг бууруулах цогц судалгаа хийж, нөхцөл байдалдаа бодитой үнэлэлт дүгнэлт хийж ажилласанд талархалтай байна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай Улсын Их Хурлаас батлан гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Ганзоригийн Тэмүүлэн, Банзрагчийн Түвшин, Нанзадын Наранбаатар нарын Ажлын хэсэг ээлжит чуулганы завсарлагаанаар ажилласны үр дүнд Банкны тухай хууль болон Төв банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна.
  1. Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарна. Улсын Их Хурал гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах шийдвэр гаргасан билээ. 2026 оны нэгдүгээр сард шүүгчид нь томилогдсон дагнасан шүүх үйл ажиллагаандаа хэрэглэх Хүрэлбаатарын Баасанжаргал, Оюунсайханы Алтангэрэл нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийн төслийг тогтоогчдын хувьд ч, өөрсдөө үр хүүхэдтэй ээж, аавуудын ч хувьд эн тэргүүнд шуурхай хэлэлцэн батлах шаардлагатай байна. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох баримтыг хэрэгжүүлдэг хуультай болно. Үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон нийгмийг цочроосон олон гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог эргэн сэргээж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг цаг алдалгүй хэлэлцэн баталж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалцгаая.
  2. Тэтгэврийн тогтолцооны нөхцөл байдал, тулгамдсан асуудал бэрхшээлийг санхүүгийн салбарыг хөгжүүлэхтэй хамтатган авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр дан ганц улсын Нийгмийн даатгалын сан шийдэл гарц, шинэ шатанд хүргэж чадахгүй нь тодорхой боллоо. Ахуй амьдралыг тэтгэж чадахгүй, хүн амын насжилт, өсөж буй хурдыг гүйцэхгүй, гал унтраах маягаар аргацаасаар нөхцөл байдлаа бид бүрэн дүүрэн дүгнэх хэрэгтэй.  Иймд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дахин боловсруулж, хэлэлцэн батлуулах шаардлагатай байна. Улсын Нийгмийн даатгалын сан даатгадаг биш, өөрөө даатгуулдаг, тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарч, тэтгүүлдэг болсон нөхцөл байдлыг өөрчлөх хуулийг нэн яаралтай хэлэлцэн баталъя. Иргэн ирээдүйгээ дан ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Мэндбаярын Мандхай, Гончигдоржийн Уянгахишиг нараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Нийгмийн бодлого өөрөө зорилтот бүлгүүддээ хүрч байх нь нэн чухал юм. Иймээс Отгоны Саранчулуун, Жадамбаагийн Баясгалан гишүүдээр ахлуулсан хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг ч үүний тод илэрхийлэл байх болно.
  3. 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын багц хуулиудыг шинэчлэн батлах шаардлага үүслээ. Эрүүл мэндийн тухай хуульд салбарын нэгдсэн бодлого, засаглалын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах тогтолцоо бүрдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, даатгалын сангийн бие даасан, хяналт, хариуцлагын тогтолцоотой, ил тод болгох, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй зохицуулалтыг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл амьдрах соёл, хандлагыг түгээхийг тэргүүлэх чиглэл болгох, анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход бид анхаарах шаардлагатай байна. Иймээс Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Даваасамбуугийн Ганмаа, Тогтмолын Мөнхсайхан, Буланы Бейсэн нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.
  4. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар хойшилж, 182 орноос 124 дүгээр байрт орлоо. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантайгаа мартах учиргүй. Өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдан маргалдаад юуг ч өөрчлөхгүй, зөвхөн засаж залруулж өөрчлөх болно. Үүнд олон шалтгаан бий ч онцлон авч үзвэл

-Байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, шийдвэр гаргахтай үйл явц өөрөө ил тод бус, хариуцлага хангалтгүй байна.

-Төсвийн зарцуулалт, төрийн өмчит компаниудын засаглал сул, хаалттай нуугдмал байна.

-Шүгэл үлээгчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байна.

-Авлигын эсрэг ард түмний шууд хараа хяналт хязгаарлагдмал байна.

-Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна.

Энэ удаагийн Улсын Их Хурлын онцгой зорилт, даалгавар бол олон улсын авлигын төсөөллийн индексээр арагшлах биш урагшилж, ахиц амжилт гаргах явдал юм. Өнөөдөр эхэлж буй хаврын ээлжит чуулганыг авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчин, хөрс бүрдүүлж, хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах хаврын тариалалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэхийг уриалж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол Улсын иргэд юм.  Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл, алдарсан итгэлцэл юм. Энэ хаврын ээлжит чуулганаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураан авах, нөхөн төлүүлэх илүү ил тод, илүү хариуцлагатай, үр дүнтэй хуульчлахад бид анхаарах болно.

Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон  орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй эрүүл мэнд, боловсролд зориулж эмнэлэг, сургууль барихад зарцуулдаг болох хуулийг энэ хаврын ээлжит чуулганаар хуульчлан шийдвэрлэх хүсэл зоригтой байна. Энэ хуулийг боловсруулах ажлыг Нийтийг албан тушаалтны хөрөнгө хураах хуулийг санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Оюунсайханы Алтангэрэлд хариуцуулан ахлуулан ажиллуулах болно.

Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжингээр ахлуулсан Ажлын хэсгээс боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Доржсүрэнгийн Үүрийнтуяагаар ахлуулсан Нийтийн өмчийн болон төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг батлах болно.

Улсын Их Хурлын гишүүн Болдын Уянга нарын боловсруулсан Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах нь ч авлигын төсөөллийн индексийг бууруулахад чухал алхам болно хэмээн үзэж байна.

Улсын Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачилга, “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын дагуу Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Энхцэцэг, Саруулсайханы Цэнгүүн нарын Ажлын хэсэг идэвх, санаачилгатай ажиллаж, 20 кВт-аас доош үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд холбоход хүлээдэг 6-12 сарыг ажлын 11 хоног, 9-15 шат дамжлагыг 3 болгон цөөлж, техникийн нөхцөл шаардахгүй болгон, нарны илч, гэрлийг хүртэл халхалсан хүнд суртлаас чөлөөлж чадлаа. Аймгийн төвүүдэд нарны хавтан, хураагуур станцад барихад хөндөлсөн зөвшөөрөл, газар олгохыг хөнгөвчилж, хөрөнгө санхүү босгох бэлтгэл орчин бүрдээд байна.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлыг цогцоор нь харж, хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгахаар Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяа, Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нарын Ажлын хэсгийн үр дүнд ногоон хөгжлийг чөдөрлөсөн эрх зүйн зохицуулалтыг чөлөөлөх хуулийн шинэчлэлийг хийх Ажлын хэсэг ажиллаж байна. Байгаль орчны салбарыг усгүйгээр төсөөлөхийн аргагүй. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ч хариуцлагатай ажиллаж байгааг Та бүхэнд онцлон тэмдэглэе.

Хөдөө орон нутагт 8200 гаруй иргэнтэй уулзахад олон удаа дахин давтагдаж байгаа асуудлуудад онцгойлон анхаарч, боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох Улсын Их Хурлын гишүүн Жанчивын Галбадрах,  Ахмад настны тухай хуулийн Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат, Малчны тухай хуулиудын биелэлтийг шалгах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Очирбатын Амгаланбаатар, Цагаанхүүгийн Идэрбат нараар ахлуулж шалган судалж, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх хувилбарыг тодорхойлох, шаардлагатай шийдвэрийн төслийг боловсруулахаар ажиллаж байгааг Та бүхэндээ онцгойлж хэлье.

Төрийн албан хаагчид сар тутам, улирал тутам, хагас жил тутам, бүтэн жилээр, бодлогын баримт бичгийн төрөл тус бүрээр гэхчлэн хамгийн багадаа 14-18 төрлийн тайлан бичиж байна. Төрийн албан хаагчдын нийт үйл ажиллагааны 70 хувь нь урьдаас төлөвлөөгүй, гэнэтийн шинжтэй, тухай бүр удирдлагын заавраар хийгддэг, тайлан, мэдээлэл бэлтгэх ажлууд багтаж байна.

Ийм учраас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн бүтээмж, үндсэн ажилдаа зарцуулах цагийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн улс орнуудад баримталж байгаа “Once-Only” зарчим буюу “Ижил агуулга бүхий тайланг нэг удаа авч”, дараа нь бусад байгууллага хэрэглэх хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан цахим системд байгаа тайлан, мэдээллийг төрийн албан хаагчаас давхардуулан шаардах, цаасан хэлбэрээр гаргуулан авахыг бүр мөсөн хориглоно. Цаашид Улсын Их Хурал баримт бичгийг олшруулан тараадаг биш цахим хэлбэрээр танилцаж, цаасны зардлыг бууруулна. Иймд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Цэндийн Сандаг-Очир нарын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газар дахь хяналтын тухай хуулиар эдгээр асуудлыг нэг мөр шийдэх болно.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралдаад байгаа энэ үед ердөө 19 хувьд нь оролцсон гишүүн ч байна. Хурал чуулгандаа сууж, сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлынхаа 81 хувийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд, итгэл, дархлаа суларна.

Нээлттэй парламентыг бүрдүүлж, иргэдийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү ил тод, нээлттэй, цаас биш цахим, баримжаа сураг биш баримт нотолгоонд үндэслэн хөгжүүлэх зорилгоор ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газраас e.parliament.mn платформ нэвтрүүллээ. Улсын Их Хурлын гишүүдийн ирц, санал хураалт, хурлын тов, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ажлын хэсгийн оролцоо, идэвх зэргийг бодит цагийн горимоор нээлттэй мэдээлж, эдийн засаг, нийгмийн 4 үндсэн салбарын 12 дэд бүлгийн 160 гаруй үзүүлэлт бүхий их өгөгдөл, статистикийн дашбоард (хяналтын самбар)-ыг Улсын Их Хурлын гишүүн Та бүхэнд тарааж, хэрэглүүлж эхэллээ. Энэхүү дашбоард Улсын Их Хурлын гишүүдийн ирц, оролцоо, идэвхийг нээлттэйгээр харах боломжийг бүрдүүлэх бөгөөд  иргэд сонгогчид ч гэсэн тэр сонгосон гишүүнийхээ ажлын тайлан, ирц болон идэвх оролцоог цаг тухайд нь хардаг шинэ соёл бүрдэх болно.

Энэхүү дашбоардыг амилуулах зорилгоор хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, парламентын үйл ажиллагаанд ашиглах, их өгөгдөл, судалгаа, мэдээлэл боловсруулахад ашиглаж эхлээд байгааг эрхэм гишүүд Та бүхэндээ хэлье.

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 1000 гаруй заалт нь хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан, шууд зөрчиж байна гэсэн дүн гарсан. Эрх чөлөөт Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг тушсан 1000 чөдөр, 1000 гох дэгээ байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл бүрийн хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан эсэхийг хэн бүхэн нь d.parliament-ад зочилж, хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийдэг болсон нь эрх зүйн чөлөөлөлтөнд технологийн дэвшил ашиглаж эхэлсний үр дүн юм.

Цаашид хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжуудын давхардал хийдлийг арилгахаар Сүхбаатарын Эрдэнэболд, Хүрэлбаатарын Баасанжаргал нарын гишүүдийн Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Чинбатын Анар гишүүний ахалдаг Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны санаачилгаар парламентын нээлттэй өгөгдлийн (Open Data) сан байгуулах ажлыг ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд хэрэгжүүлж эхлэлээ.

Хуулийн төсөл, нэмэлт, өөрчлөлтийн текстийг онлайнаар нээлттэй байршуулж гишүүн бүрийн санал хураалтын дүнг ил тод харуулах, хуулийн төслийн явцыг эрхэм гишүүд Та бүхэн өөрсдийн IPad дээрээ нээлттэй харах бололцоог бүрдүүлсэн юм.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Ардчилсан орны, ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж, иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг Та бүхнээс хүсье.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Улаанбаатар хот

2026.03.16

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа