Author Archives: bobula boloroo bobula boloroo

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт төр засгийн тэргүүн нар аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

Монголын сайхан оронд Та бүхнийг тавтай морилон саатахыг хүсье. АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид – тус бүрийн зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл өргөе. Та бүхнийг манай улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Монголын ард түмэн, төр засаг нэн талархан хүлээн авч байна.

Монгол Улс бол Ази, Европ тивийн дунд нь оршдог өвөрмөц байршилтай орон. Бөмбөрцөгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс. Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Бас ийм хэлэлцүүлэг өрнөж буй нь олон зуунаас улбаатай юм.

Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан. Тэд хоёр тивийн улсуудын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, шашин хоорондыг ойлголцлыг бий болгох, худалдааны чөлөөт, аюулгүй байдлыг хангах, шинэ мэдлэг ололтоо солилцох, шуудан холбооны өртөө сүлжээ байгуулах талаар ярилцдаг байжээ. Энэ тухай түүхийн эх сурвалжуудад тодорхой өгүүлсэн байдаг.

Эрхэм нөхөд өө,

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авах нь Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрөгч 2 жилийн хугацаанд АСЕМ-ын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөц, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан улс орон, байгууллага, хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэхүү арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. Гишүүн орон, түнш байгууллагыг төлөөлсөн ажлын хэсэг, албаны хүмүүс дээрхийн бэлтгэлийг сайн хангаж ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе.

Ази Европын энэ удаагийн – 11 дэх уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох нь гарцаагүй. Мөн эндээс гарсан тодорхой шийдэл, хэлцлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон дараагийн ажлуудын дүр зургууд тодорно гэж итгэж байна. Талууд ч энэхүү уулзалтад хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгчээр оролцоно хэмээн найдаж байгаагаа Ази Европын дээд түвшний уулзалтыг даргалагчийн хувьд онцлон хэлье.

Эрхэм зочид оо,

Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа юм. Ази Европ тивийн дээд хэмжээний энэхүү 11 дэх удаагийн уулзалтын агуулга ч бидний хамтын байгууллага – АСЕМ-ын өнгөрсөн 20 жилээ дүгнэх, ирээдүйн 20 жилээ төсөөлөхөд чиглэж байна. Монгол Улсын хувьд ч энэ жил түүхт ойнууд тохиож байгаа. Монголын төр улс үүсэн байгуулагдсаны болон Их Монгол Улсыг тунхагласны тэгш ойг бид тэмдэглэж байна.

АСЕМ-ын уулзалт нь манай Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцаж, бас үргэлжлэл нь болон өрнөж байгаагаараа билэгдэлтэй юм. Монголчуудын баяр наадамтай цуг энх амгалан ирдэг гэж эрт цагт ярилцдаг байсан. Манай үндэсний наадам бол Монголчуудын их түүх, амар амгалан хосгүй өв соёл, уламжлал заншил, бахархал цэнгэл, өнөөгийн хөгжил цэцэглэлийн өвөрмөц хослол байдгаараа онцлог юм. Та бүхэнд бид наадам бэлдсэн байгаа. Тэнгэр болгоож таалалд тань нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид АСЕМ-ын энэхүү дээд түвшний уулзалтыг Монгол газар шороон дээр бүтэн зуунд тохиох чухал үйл явдал гэж үзэж байгаа. Бас Та бүхнийг хүсэн хүлээж хичээнгүйлэн бэлдсэн. Монгол бол хүн нь зочломтгой, байгаль нь тансаг, үндэснийхээ түүх ололтоор бахархдаг, өрнүүн хүсэл тэмүүлэлтэй, нээлттэй, найрсаг улс. Эрхэм дээд зочид гийчид Та бүхнийг Монгол Улсад тавтай морилон саатахыг дахин урья.

Ийнхүү Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэлж байгааг баяртайгаар тунхаглан зарлая.

Ази Европын түмэн олон амгалан найрсаг байг ээ!

Анхааран сонссонд талархал илэрхийлье.

2016 оны 7 дугаар сарын 15

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын бэсрэг наадмын бөхийн хоёрын даваа эхэллээ

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” цогцолборт эхлээд байна.

Бэсрэг наадмын нээлтэнд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлж төрийн есөн хөлт цагаан тугийг заллаа.

Ц.Элбэгдорж: Монголчуудын ялалт наадамтай холбоотой

Бэсрэг наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм.

“Эрхэм хүндэт зочид оо, эрхэмсэг хатагтай ноёд оо. Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд аугаа түүхээрээ бахархдаг, олон зууны турш бүтээж хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил дэвшлийн нууц нь монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол бахархал, цэнгэлийн дээдээс та бүхэнд толилуулж байна.

Монгол бол найрсаг нээлттэй улс. Ази, Европыг уулзуулж холбож байдаг орон. Манай улсыг зорьж ирсэн, байнга дэмжиж хамтран ажиллаж байдаг орон бүрийн төр засгийн тэргүүн, эрхэм дээд сайд, зочид албаны хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Бүтэн жил хүн бүр хүлээдэг манай үндэсний их баяр наадмын өдрүүд үргэлжилж байна.

Монгол наадмын их ёслол хүндэтгэл давтагдашгүй сайхныг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна. Эрхэм хүндэт зочид гийчид та бүхэн ч энэ бүхнийг нэг дороос харж сэтгэлийн таашаал авах азтай хүмүүс юм.

Монголчууд үндэсний баяр наадмаараа их сүлд тугаа залж, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морио уралдуулж, цэц мэргэнээ сорьж, соёл түүхээ тольдож, үгийн сайхныг хэлэлцдэг уламжлалтай.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ч 20 жилийн түүхэн ой ч бидний бахархалт уламжлалтай яв цав тохирч байна.

АСЕМ-ын 20 жилийн тэгш ой эрхэм зочдод зориулсан Монгол үндэсний наадам нээснийг мэдэгдье” хэмээлээ.

Бэсрэг наадмын ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын найруулагч Ганболд ажиллаж байна.

Одоогоор бөхийн барилдааны хоёрын даваа эхлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар олон улсын терроризмын асуудлаар мэдэгдэл гаргав

Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцож байгаа Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы ЕНБД нар Ази, Европ тив төдийгүй дэлхийн бусад өнцөгт террорист халдлага удаа дараа гарч байгаатай холбогдуулан терроризмын бүх хэлбэрийг буруушаан түүнтэй тууштай тэмцэхээ дуу хоолой нэгтэйгээр илэрхийлж,  7 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд террорист халдлага үйлдэгчдэд НҮБ-ын Дүрэм болон олон улсын бусад хууль тогтоомжийн дагуу хатуу шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох ёстойг мэдэгдэж, терроризмтэй хүчээ нэгтгэн тууштай тэмцэхээ цохон тэмдэглэсэн байна.

Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтаас хэдхэн цагийн өмнө Францын Нис хотноо гарсан террорист халдлагын улмаас олон хүний амь нас үрэгдэж, нөхөж баршгүй хохирол учирсанд хохирогсдын ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Люксембургийн Их гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттелийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарт хотноо болж буй АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад Люксембургийн Их Гүнт Улсаас өндөр түвшинд оролцож буйд талархал илэрхийлж, энэ онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаад баяр хүргэлээ.

Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттель Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргээд АСЕМ-ын уулзалтад оролцох үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай танилцана гэв. Тус улсаас алсын зайн оношилгооны чиглэлээр төсөл хэрэгжиж, энэ хүрээнд хоёр эмч ажиллаж байгааг тодотголоо.

23b6909424dac5cd406b431b4566fa47

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын банк, санхүү, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа тууштай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд эдгээр салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллах, хамтын ажиллагааг урт хугацаанд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадестай уулзав

600x600рхгамрМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадестай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд Кипр Улсын Ерөнхийлөгчийг АСЕМ-ийн уулзалтад амжилттай оролцож, Монгол оронд тавтай саатан морилохыг ерөөлөө.

Киприйн Ерөнхийлөгч  Никос Анастасиадес АСЕМ-ийн уулзалтын зохион байгуулалт сайн байгаад Монголын талд  талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг дурдлаа. Мөн хоёр талын хамтын ажиллагааны бусад асуудлуудаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг нүүдэлчдийн зан заншил, соёл, уламжлалыг харуулсан наадмыг үзэн сонирхохыг урьсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа

600x600Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцон ярилцсан юм. Энэ үеэр Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг шийдэх боломжийн талаар мөн хөндөж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай дотно сайн харилцаатай байдгаа дурдаж, эсгий туургатан, нүүдэлчин соёлтой ард түмнүүдийн хувьд ижил төстэй зүйлс байдгийг онцлов.

Мөн ирэх 2017 оны 6 дугаар сард Казахстанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгчтэй дахин уулзах боломж байгааг дурдацгааж байв. 2R3A8806

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа