Author Archives: bobula boloroo bobula boloroo

Грэйс Там: Монгол эмэгтэйчүүд хүчирхэг, тэд юу хийж байгаагаа маш сайн мэддэг, ажилсаг хүмүүс

Эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг маш олон төрийн болон төрийн бус байгууллага байдаг бол, бага насны болон залуу охидод голлон чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тийм ч олон байдаггүй. Тэгвэл зөвхөн Монголд төдийгүй дэлхийн 146 оронд үйл ажиллагаа явуулдаг охидод зориулсан албан бус боловсролын хөтөлбөрөөр ирээдүйн манлайлагчдыг бэлтгэдэг дэлхий дээрх 10 сая охидыг хамруулсан дэлхий дээрх  хамгийн том охидын байгууллага болох Дэлхийн Эмэгтэй Скаутын Холбоо байдаг юм байна. Тус байгууллагын Харилцаа Хамтын Ажиллагааны Менежер Грэйс Тамтай Монголд зочилсон байх үеэр нь хэдхэн хором хуучилсан яриагаа та бүхэндээ хүргэе.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Грэйс Там гэдэг.  Би Малайзаас ирсэн. Би Дэлхийн Эмэгтэй Гайди, Эмэгтэй Скаутын Холбоонд (ДЭГЭСХ) Харилцаа Хамтын Ажиллагааны Менежерээр ажилладаг. Миний ажлын үүрэг гэвэл гишүүн байгууллага, гишүүн орнуудынхаа хамтын ажиллагаан дээр төвлөрч Ази Номхон Далайн бүсээс 17 улс, Африкаас 17 улсыг хариуцаж ажилладаг.

10259145_10152597714608343_483366620203839833_o

Дэлхийн Эмэгтэй Гайди Эмэгтэй Скаутын Холбоо гэж ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

Бид охид, залуу эмэгтэйчүүдийг дэлхийн чадварлаг иргэн болгон хөгжүүлэх хөтөлбөрүүд боловсруулж гишүүн улс орныхоо эмэгтэй скаутын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхийн Эмэгтэй Гайди Эмэгтэй Скаутын Холбоо  1910 онд байгуулагдсан. Одоо 108 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн охидын хамарсан хамгийн том төрийн бус байгууллага.

15732243_10154856558308343_432202704183320904_o

Скаутын байгууллага гэж нэг байгууллага гэж ойлгож байсан юм. Таны ярианаас 2 тусдаа байгууллага гэж ойлгогдож байна, ямар учиртай юм бэ?

Тиймээ, бие даасан тусдаа байгууллага, анх Дэлхийн Скаутын Хөдөлгөөнийг Баден Паул Англид үүсгэсэн байдаг ба хөтөлбөр нь хамт байсан ч эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдэд зориулсан хөтөлбөр тусдаа байх хэрэгтэй гэж тэрээр үзсэнээс түүний дүү Агнес Баден Паулд зөвхөн охидод чиглэсэн байгууллага болох ДЭГЭСХолбоог үүсгэсэн. Хөтөлбөрийн хувьд ихээхэн төстэй байдаг ч эмэгтэй скаутын хөтөлбөр нь охидын хөгжил, манлайлалд  илүү анхаардаг. Дэлхийн Скаутын Хөдөлгөөн, ДЭГЭСХолбоо нь дэлхий дээрх хүүхэд залуучуудын хамгийн том байгууллагууд юм.

14434910_10154555883113343_761944965276198913_o

Монголд  Эмэгтэй Скаутын Холбоо хэзээ байгуулагдсан бэ, ямар үйл ажиллагаануудыг явуулдаг вэ?

Монголын Эмэгтэй Скаутын Холбоо нь 1996 онд байгуулагдаж 2014 онд ДЭГЭСХолбооны бүрэн гишүүнчлэлтэй улс болсон. Монголын Эмэгтэй Скаут бүх насны охид, залуу эмэгтэйчүүд, насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагаагаа маш сайн хийж байгаа ч тэдэнд дэмжлэг хэрэгтэй байгаа гэж харагдаж байгаа.  Скаутын үйл ажиллагааг сургууль дээр суурилж явуулдаг маш олон орон байдгийн нэг нь Монголын Эмэгтэй Скаутын Холбоо юм.

Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Үнэндээ би Монголд 3 дах удаадаа ирж байна. Улаанбаатар маш их барилгатай болсон байна. Мөн Улаанбаатарын зарим уулархаг хэсгүүдэд байсан гэр хороолол байхгүй болсон байна.892744_10151618917138343_2121154151_o

Энэ удаа ямар зорилгоор Монголд ирсэн бэ?

Бид энэ удаа Монголын Эмэгтэй Скаутын залуу лидерүүдэд  сургалт явуулахаар ирсэн. Сургалт удирдагч, чиглүүлэгчдийг сургах 2 өдрийн, залуу охидыг сургах 3 өдрийн гээд  нийт 5 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар МЭСХолбооны сургалтын хорооны үйл ажиллагаа сайжирч, дараа дараагийн охидтой ажиллах сургагч багш нарыг чадавхжуулахад оршино. Бидний явуулсан сургалтаар лидер багш нарт Сургалтанд хамрагдсан нас насны лидерүүд маань маш идэвхитэй оролцож, сэтгэл дүүрэн байгааг нь харахад таатай байна.

Монгол дахь Эмэгтэй Скаутын байгууллагатай дараагийн удаагийн хамтран хийх ажил юу вэ?

Бид маш чиглэлийн ажлаар хамтран ажиллах болно. Энэ удаагийн сургалтаар МЭСХолбоо охидод зориулсан сургалтын хөтөлбөрөө сайжруулахаас гадна, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрөө сайжруулах тал дээр ажиллахаар байгаа.

tytytgg

Монгол орны талаар та юу гэж боддог вэ?

Би энэ газарт дуртай, маш энгийн амьдралтай, хүмүүс нь маш найрсаг, хоол нь ч бас гоё. Би Монголын сайхан тал, байгаль, хөх тэнгэр нь үнэхээр үзэсгэлэнтэй.

Та маш олон улсын охид, залуу эмэгтэйчүүдтэй ажилладаг байх. Тэр дундаас Монголын охид эмэгтэйчүүдтэй харьцуулвал ялгаа байдаг уу?

Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг, тэд юу хийж байгаагаа маш сайн мэддэг, ажилсаг. Маш их сорилтуудтай тулгардаг ч тэд маш ухаалгаар зохицуулж нэгдэж чаддаг.

ДЭГЭСХолбоо охидод ямар боломж олгодог тухай илүү дэлгэрэнгүй танилцуулвал?

ДЭГЭСХолбооны гишүүн орнуудын охидуудад  олон улсын болон Ази Номхон Далайн Бүсийн  хурал, цуглаан, зуслант цугларалтад хамрагдаж өөр өөр улсын олон найз нөхөдтэй болж, өөрсдийгөө бүх талаар хөгжүүлэх боломжийг хамгийн түрүүнд олгодог, мөн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөхүйц чадвартай манлайлах чадвартай болоход нь тусладаг. Энэ хөтөлбөрүүд манай гишүүн орнуудын хөтөлбөрт тусгагдсан байдаг ба МЭСХолбооны үйл ажиллагаанд ч мөн адил тусгагдсан байдаг.

20785745_10155634713908343_1655296668845673781_o

Би Монголд 2013 онд ирж байхад нэгэн зүйл дээр их сэтгэл эмзэглэж байсан. Тэр үед Төв аймгийн нэгэн сумын сургуульд 5 юмуу 6 настай бяцхан охин гэрээсээ хол сургуульд сурах гээд сургуулийнхаа дотуур байранд амьдарч байсан. Зөвхөн боловсрол эзэмшихийн тулд гэрээсээ тэр хол, амьдарч бие дааж байгааг нь харахад Монголчууд үнэхээр үр хүүхдээ боловсрол эзэмшүүлэхийг их эрмэлздэг ард түмэн юм байнаа гэж бодогдож байсан.  Ариун цэврийн халдваргүйжүүлэлт сайн биш, харанхуй шөнө ариун цэврийн өрөө ороход асуудалтай, зарим үед цахилгааны асуудалтай, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц биш зэрэг олон асуудлуудтай байгааг олж харсан. Гэхдээ Монгол хүүхдүүд багаасаа их сорил дунд амьдарч, түүнийгээ даван туулсаар ирсэн нь миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. Бид ийм нөхцөл байдлыг төрийн бус байгууллагын үүднээс сурагчдын амьдарч байгаа орчныг сайжруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг МЭСХолбооны үйл ажиллагаа улам өргөжиж олон олон охидуудад скау    т болох боломжийг нь олгоосой гэж хүсэж байна.19390916_10155453274483343_531896667283752180_o

Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тусгай сонирхлын аяллын хөтөч, тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт явагдана

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

Танд ч энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б. Юмжирмаа гэдэг. Монголын шувуу судлалын нийгэмлэгийн ерөнхий менежерээр ажилдаг.

Монголын шувуу судлалын нийгэмлэг гэдэг байгууллагын талаар зарим хүмүүс мэдээлэл бага байгаа байх. Та байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулвал.

Манай байгууллага шувуу судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, хамгааллын үйл ажиллагаа зохион байгуулдаг, манай улсын шувуу судлалын анхдагч ТББ-уудын нэг бөгөөд гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг мэргэжлийн байгууллага. Нийгэмлэг маань 1999 онд байгуулагдсанаас хойш Монгол улсад шинэ үеийн шувуу судлаач, байгаль хамгаалагчдыг бэлтгэж ирсэн. Мөн МУИС-тай хамтран бакалавр, магистр, докторын олон ажлыг удирдан хамгаалуулж, үндэсний болон олон улсын хэмжээний 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд шувуу ажиглах аялалыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх зорилгоор 10 орчим ажлыг үндэсний түвшинд зохион байгуулаад байна.

17797238_1414648915239024_1466118938_oҮндсэн үйл ажиллагаа:

– Шувуу хамгаалах ба судлах

– Шувуу ажиглах, гэрэл болон кино зураг авах аялал зохион байгуулах

-Үндэсний болон олон улсын түвшинд шувуу хамгаалах, судлах, шувуудын талаарх зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэх гэсэн чиглэлээр ажилладаг. Мөн манай байгууллага “Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт” жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

17797125_1414649118572337_3826689_o

“Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт 4 дэх жилдээ зохион байгуулж байна гэж ярьлаа. Бусад хөтөч бэлтгэх сургалтаас юугаараа ялгаатай вэ? Ямар онцлог, давуу талтай сургалт вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл.

Монгол  улсад  1990 оноос хойш аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, гадаад, дотоодын зах зээлд нэр хүнд өсч байгаа билээ. Гэсэн хэдий ч аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүний ялгарал муу, боловсон хүчний чадвар, чадавхиас хамааран тусгай сонирхлын аялал жуулчлал дорвитой хөгжиж чадахгүй байна. Ялангуяа дэлхийд нилээд онцлогт тооцогдох амьд байгальд түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж чадахгүй байна хэмээж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам (хуучин нэрээр), одоогийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар бодлогоор дэмжиж энэ чиглэлийн сургалтыг эхлүүлсэн. Үүний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монгол улсын их сургуулийн хамтран зохион байгуулдаг “Шувуу, хөхтөн, цэцэгт ургамал, загас, хоёр нутагтан, мөлхөгчид зэрэг чиглэлээр аяллын хөтөч, тайлбарлагчаар мэргэшин ажиллах, түүнчлэн дээрх чиглэлээр аяллын бүтээгдэхүүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх сонирхолтой хувь хүн болон албан байгууллагад зориулан “Тусгай сонирхлын аяллын хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт”-ыг жил бүр зохион байгуулдаг.

17792465_1414642058573043_2033605561_n

Энэхүү сургалтыг зохион байгуулах нь Монгол орон олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц чадвартай тусгай сонирхлын бүтээгдэхүүн гаргах, боловсон хүчний хангалттай  нөөцтэй болоход чухал ач холбогдолтой юм. Энэхүү сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн чиглэлээр тэргүүний судлаач, сургагч, МУИС-ийн багш нар хичээлийг удирдан явуулдаг онцлогтой.  Мөн зохион байгууллагч байгууллагуудын зүгээс сургалтыг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх, тусгай сонирхлын мэргэжлийн хөтөч тайлбарлагчийг эх орондоо бэлтгэхийн тулд суралцагч бүрээс санал асуулга авдаг бөгөөд түүнд үндэслэн дараа жилийн сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг, энэ нь ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжийг дээшлүүлдэг.

17792318_1414642028573046_1406840832_n

Тус сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байгаа болон суухаар төлөвлөж байгаа хүмүүс байвал та бүхэнтэй хэрхэн холбоо барих боломжтой вэ? Мөн сургалт хэзээнээс эхлэх гэж байгаа вэ?

            Одоогоор бүртгэлийн шатандаа явж байгаа буюу бүртгэл  2017.04.07-нд дуусна.  Сургалт 2017.04.12-05.02 өдрүүдэд явагдана. Ихэвчлэн ажлынхаа хажуугаар, эсвэл хичээлийнхээ хажуугаар хүмүүс суралцдаг учраас сургалтын цагийг 18:00-20:30 хооронд хичээллэхээр зохицуулсан. Мөн энэ жилийн сургалтын нэг давуу тал нь 2+1 урамшууллыг зарлаж байгаа бөгөөд албан байгууллагууд 2 ажилтнаа бүртгүүлсэн тохиолдолд 3 дахь ажилтан үнэгүй суралцах боломжтой юм. Мөн 3 найз ирвэл нэгийг нь үнэгүй суух эрхээр шагнана. Илүү дэлгэрэнгүй мэдээлийг 98100148, 88092306, 77460148 гэсэн дугааруудаас лавлах боломжтой.

17692623_1413916221978960_931260450_o

Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхний байгаль хамгаалах гэгээн үйлсэд өндөр амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Трамп: Хятадын тусламжгүйгээр Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд бэлэн

        Доналд Трамп хэлэхдээ Хятад улсын тусламжтай, тусламжгүй Америк улс Хойд Солонгосын цөмийн зэвсэгийн асуудлыг шийдвэрлэж чадна гэжээ.

          Тэрээр “Хэрвээ Хятад улс Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол бид хийнэ гэж”, Английн нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа дурджээ. Сурвалжлагч Америк улс дангаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадах уу гэсэн асуултанд “Мэдээж” хэмээн хариулжээ.

_95430222_feb6b423-1a43-405f-98b6-79b952942f4c.png

          Тэрээр явуулах гэж буй үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

            Трампын товчхон хариулт нь БНХАУ-ын ерөнхийлөгч Ши ЖиньПинтэй уулзахаас хэдхэн өдрийн өмнө хэвлэгдэж Хойд Солонгосын цөмийн асуудлын цуврал сануулгын сүүлийнх нь болж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ШИЛЖИЛТ” МУСК: Үхэл ч үл салгах нөхөрлөлийг Үг төдийхнөөр нурааж болдог…

“ШИЛЖИЛТ” МУСК 02.10-ны өдөр  Тэнгис кино театрын дэлгэцнээ нээлтээ хийсэн билээ. Гарсан цагаасаа хойш үзэгчдийн таашаалыг ихэд хүлээгээд байгаа уг бүтээлийг кино урлагт шинээр хөл тавьж буй залуу уран бүтээлчид  болох “Airkreativ” & “Бид хэд нэгдэл” хамтран бүтээсэн ба ерөнхий продюсерээр П. Цэцгээ, Ц. Пүрэвдорж нар ажилласан бол, найруулагчаар  Б. Нямдаваа ажиллажээ.

9aaa324c5b95e9eca84a0efac116c3b8

Өсвөр насныхны сургуулийн амьдрал, тэдний нөхөрлөл, хайр дурлал, хоорондын зөрчил, эцэг эхийн эсэргүүцэл зэрэг хүүхэд насны гэгээхэн дурсамжийг харуулснаараа, мөн кинонд тоглосон залуу уран бүтээлчид нь чадварлагаар дор бүрнээ дүрээ амилуулж чадсан нь үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн байна.

Гол дүрийн жүжигчин болох Д. Баттогтох нь Солонгосын KYUNG HEE их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаад ирсэн бөгөөд эх орондоо ирээд жил хагасын дотор “Шуугиан таригч”, “Би ээж болмоор байна”, “Замбуулин дуусах болоогүй”, “Улаанбаатар би чамд хайртай” гэх кинонуудад туслах дүрүүдийг бүтээгээд амжсан байна.

16715960_2001565260070608_1699768841455134104_o  Уг киноны найруулагчаар ажилласан Б. Нямдаваагийн хувьд түүний анхны бүрэн хэмжээний кино аж. Тэрээр өмнө нь хэд хэдэн богино хэмжээний кино хийсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээлүүд болж байсан ба УБ кино академийн /Шилдэг эрэгтэй жүжигчин/“Жүр үр-Аз жаргалын дуран”“Шилдэг найруулагч”-ын шагнал авч байсан байна. Одоо дөнгөж 21 настай ба Монголын хамгийн залуу кино найруулагч болж байгаа юм.

Тус кино нь хоёр ангиас бүрдэх бөгөөд хоёрдугаар ангийн зураг авалтандаа энэ оны хавраас орох төлөвтэй байгаа гэнэ.

Кино театруудад гарсан цагаасаа хойш хамгийн их эрэлттэй байгаа кинонуудын нэгт зүй ёсоор орж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

10-р сарын 11-нд Олон Улсын Охидын Өдөр болно

           Маргааш буюу 10-р сарын 11-нд Олон Улсын Охидын Өдрийг дэлхий даяар 4 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Дэлхийн Эмэгтэй Скаутын Холбооноос санаачилсан жилд нэг өдрийг охидын асуудалд анхаарлаа хандуулсан тэмдэглэлт өдөр болгох санааг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2011 оны 12-р сарын 20-нд албан ёсоор “Олон Улсын Охидын Өдөр”-ийг жил бүрийн 10-р сарын 11-нд тэмдэглэж байхыг тунхагласан байна.

weather

             Энх тайвны нобелын шагналт Лемах Бовий (Либер) хэлэхдээ..”Бидэнд охидын асуудлуудад анхаарлаа хандуулдаг өдөр зайлшгүй байх хэрэгтэй, учир нь охид бол дэлхийн ирээдүй.” гэж байжээ. Энэ ч утгаараа охид бол бие физиологийн хөгжил, сэтгэхүй, сонирхол, хоббигоороо хөвгүүдээс ялгаатай гэдгийг онцолсон байна.

Large group of girl scouts of all ages

            Энэ өдөр дэлхий нийтээрээ охидын эрхийг хамгаалж, тэдний төлөө дуу хоолойг сонсох, охид өөрсдийгөө илэрхийлэх өргөх өдөр юм. Манай улсад Монголын охид, Эмэгтэй Скаутын Холбоо энэ өдрийг анх тэмдэглэж эхэлсэн үеэс хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ өдрийн гол зорилгыг охид залуу эмэгтэйчүүдэд тулгарч байгаа хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, охид болон залуу эмэгтэйчүүдүүд  хэрхэн өөрийн нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах зэрэг эерэг ач холбогдолтой гэж дүгнэжээ.

teamgirl11

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Болдбаатар: Скаут хүүхдүүдтэй ажиллах насанд хүрэгчдийг бэлтгэх шаардлагатай байна

Өнгөрөгч долдугаар сард Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгуулагдсан Скаутын зуслан цугларалт болох Олон Улсын Хоёрдугаар Жемборийн талаар манай сайтад мэдээлэл тавигдсаны дараагаас уншигчдаас скаутын талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөх хүсэлтүүд удаа дараа ирсэн учраас Монголын Скаутын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, одоогоор Монголын Скаутын Холбооны сургалтын дарга, Монголын боловсролын системд хүүхэд хөгжлийн асуудалд, хойч үеийнхээ боловсролын төлөө ухамсарт амьдралаа зориулан ажиллаж буй нэгэн эрхэм багш  Д.Болдбаатартай уулзаж ярилцлаа.


13055604_10154089518618328_124866299244262184_n-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

      – Намайг Болдбаатар гэдэг. Монголын Скаутын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, одоогоор Монголын Скаутын Холбооны сургалтын даргаар ажиллаж байна. Үндсэн мэргэжил түүхийн багш,  хүмүүжлийн арга зүйч, Комсомолын дээд сургуулийг төгссөн.

11121229_1681629992060815_5693457686118754548_o

– Скаутын хөдөлгөөн анх хаана яаж эхэлсэн бэ?

         – Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Лорд Баден Паулын санаачилгаар  1907 оны 08-р сарын 1-8-ны хооронд 20 хүүхдийг Лондонгийн ойролцоох Браунси арал дээр майхант зусланг зохион байгуулснаар анх эхэлсэн. Энэ үйл ажиллагаан дээр үндэслээд хүүхдүүдийг зургаатын системээр хүүхдүүд өөрсдөө зохион байгуулалтанд орж өөрсдийгөө хөгжүүлэх талаар тэр оныхоо намар нь сонин, хэвлэлүүдэд мэдээлэл өгөөд удаагүй байхад хүүхдүүд маш түргэн хугацаанд олноороо нэгдэн одоо бид юу хийхүү гэдэг асуултуудыг тавьж байсан гэдэг. Ингэснээр энэ зүйлийг зохицуулах товчоог 1908 онд байгуулж, үйл ажиллагааг нэгтгэж, 1910 онд Английн засгийн газар албан ёсны хүүхэд, залуучуудын хөдөлгөөн гэдгийг хүлээн зөвшөөрч энэ хөдөлгөөн үүссэн түүхтэй.

– Монгол улсад скаутын хөдөлгөөн хэзээнээс хэрхэн хөгжиж  эхэлсэн бэ?

        – 1990 онд Залуучуудын Дээд Сургууль, Комсомолын дээд сургуульд скаут залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулагдаж байх үед тэнд сурч байсан Есөнмөнх уг уулзалтанд оролцож,  сонирхсоноор Монголд энэ хөдөлгөөнийг эхлүүлэх талаар судалж, Швейцарын Женевт очиж сургалтанд хамрагдаж ирснээр Монголд Скаутын хөдөлгөөн үүсэж байсан.

1236235_10153817934018328_281666501511868763_n

1991 оны 2 сарын 20-3-р сарын 20-ны хооронд Найрамдал лагер дээр Түвшин багштай ярьж байгаад 40 хүүхдийн эрх аваад Эрдэнэт, Сэлэнгэ, Дарханд, Дорнод, Улаанбаатарын оролцогчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Найрамдалын өвлийн байрны Мичид бүлэгт сургалтанд хамрагдаж 1990 оны 3-р сарын 17-нд тэр хүүхдүүд андгай өргөснөөр Монголд скаутын үйл ажиллагаа эхэлсэн.

“Энэ хугацаанд 80000 хүүхэд скаутын хөдөлгөөнийг дамжин гарсан байдаг. Ер нь жилдээ бол орчим тогтмол үйл ажиллагаанд оролцож явдаг 8000-9000 гишүүнтэй”

-Скаутын андгай өргөнө гэж юу гэсэн үг вэ?

13902797_1349398001745001_7924762369405969412_n

         – Скаутын хөдөлгөөнд нэгдэж байгаа хүнд 3 зарчим байдаг. Үүнд, бурхны өмнө хүлээх үүрэг буюу, оюун санааны итгэл үнэмшил, өөрөө ямар зүйлийг итгэж үнэмшиж байна, түүнээс урган гарах үүрэг даалгавар, хариуцлагыг хүлээх ёстой, хоёрдугаарт нь, бусдын өмнө хүлээх үүрэг буюу  бид нар нийгэмд хамт олныхоо дунд заавал үүрэг хүлээх ёстой гэдэг талаас нь, нийгмийн үүрэг хариуцлага, хууль дүрмийг чанд сахиж байх ёстой гэсэн утгатай, гуравдугаарт, өөрийн өмнө хүлээх үүрэг, энэ нь скаутын хөдөлгөөний гол мөн чанар нь байдаг, би скаутын хууль дүрмийг дагаж, сахиж чаднаа, өөрийгөө хөгжүүлэхэд би бэлэн гэснээ илтгэж андгай өргөж 3 зарчмыг биелүүлж эхэлдэг.

– Монголын Скаутын  Холбоо үүсч хөгжөөд 25-н жилийг нүүрийг үзлээ. Энэ хугацаанд скаутын хөдөлгөөний хамрах хүрээ ямар түвшинд явж байна вэ?

       – 1991 онд Скаутын 39 хүүхэдтэй, 2 багш андгай өргөөд, Есөнмөнхийн өгсөн даалгавраар орон нутагтаа очиж скаутын хөдөлгөөнийг хөгжүүлж эхэлж, 1992 оны 4-р сарын 16-нд зохион байгуулах их хурлаа хийж байгууллага болон өргөжиж хүүхдийн байгууллага гэдэг нэртэй болсон. 1993 оны үед 18 аймгийг тойрч скаутын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх ажил идэвхтэй явагдаж байсан.

10953369_10153245795963328_2503330572340327474_o

25 жилийн түүхтэй, байгууллага болоод 24 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 80000 хүүхэд скаутын хөдөлгөөнийг дамжин гарсан байдаг. Одоогоор ер нь жилдээ тогтмол үйл ажиллагаанд оролцож явдаг 8000-9000 гишүүнтэй.

– Скаутын хөдөлгөөнд нэгдсэнээр хүүхдүүд юу олж авдаг вэ, давуу тал нь юу вэ?

    – Хүүхдүүд бие дааж амьдарахад юу сурах хэрэгтэй, юуг мэдэж авах хэрэгтэй гэдэг зүйлсүүдэд чиглүүлж өгдөг ба хамт олноороо ажиллах, скаутын хөдөлгөөнд нэгдсэн хүүхэд болгон салааны гишүүн байж тодорхой үүрэг хүлээж байдаг. Энэ нь хүүхэд тухайн бичил хамт олныхоо өмнө өөрийнхөө санааг илэрхийлж сурах бөгөөд  тэр үүргийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлж, бусаддаа зааж сургах зэргээр хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бусадтай харьцах, тэсвэр хатуужил, байгаль орчныг хайрлан хамгаалах зэрэг зүйлсүүдийг скаут болсноороо сурч байна. Аялал зугаалга гэдэг нь хүүхдүүд өөрсдөө хэрхэн  яаж дасан зохицож амьдрах,  зөв боловсон авч явахад суралцаж байдаг. Энэ бүхнийг сурахад нь скаутын хөдөлгөөнд ажиллаж буй насанд хүрэгчид бид нар туслах үүрэгтэй. Энд нэг зүйлийг онцлоход скаутын бүлгүүд заавал насанд хүрэгчид байж тэр бүлгийг удирдаж явж, зарчим, аргын дагуу үйл ажиллагааг зохион байгуулдаг.

“Скаутын хөдөлгөөний зорилго бол хүүхэд, өсвөр үеийнхэн  тал бүрийн мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, хамт олныхоо дунд биеэ авч явах чадвартай, иргэн хүн болж төлөвшихөд нь туслахад оршдог.”

-Скаут болохыг хүссэн хүүхэд, эцэг эхчүүд хэрхэн скаут болох талаар, насны ангилал, үйл ажиллагааны талаар  дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг биднээс хүссэн билээ. Эцэг эхчүүд төдийлөн сайн ойлголтгүй байдаг юм байна.

     – Скаутын хөдөлгөөн насны үндсэн гурван ангилалтай, 6-11 насны каб, 12-17 насны скаут хүүхдүүд, 18-25 буюу ровер насны ангилалтай бөгөөд тус тусын хөтөлбөр, ном гарын авлагатай байдаг. Кабын хувьд бар каб, бамбар каб, чоно каб, буга каб, баавгай каб гэх мэт, скаутуудын хувьд зэрэглэлээрээ  алт, мөнгө, хүрэл, роверуудын хувьд шонхор гэсэн зэрэглэлүүдтэй байдаг. Бид иймэрхүү зүйл сурах ёстой гэсэн чиглэл өгөхөөс гадна хүүхдүүд өөрсдөө юу хийх гэж байна тэдний хүсэл сонирхлыг нэгдүгээрт хардаг. Хүүхдүүд ямар нэг зүйл хийж байвал, ямар нэг зүйл сурч байнаа гэсэн үг, тийм учраас скаутын аргын нэг элемент нь үйл ажиллагааны явцдаа суралцах арга байдаг. Тийм учраас хүүхэд үйл ажиллагаанд тогтмол оролцож байх ёстой байдаг. Үүнийг бүлгийн цуглаан гэж нэрлэдэг. 7 юмуу 14 хоногтоо  нэг удаа цугладаг.

12802827_1663260623933766_2256021023507391744_n

Кабуудын хувьд аав ээжтэй хамтдаа ажиллах ёстой. Скаутуудын хувьд хоёр жилийн цуглааны хөтөлбөр гарсан байгаа бөгөөд тэрнийхээ дагуу явна. Хамгийн чухал нь тэр хүүхдүүд тогтмол цуглаж өөрсдөө хүүхдүүтэйгээ харьцаж, хамт олонч байх, өөрсдийгөө илэрхийлэх тэр чадварт өөрсдөө суралцах  ёстой. Нэг зүйлийг хийж байна, хүмүүст ярьж байна гэдэг нь тэр чадварыг эзэмишиж байна гэсэн үг. Хүүхэд өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг хийж байна гэдэг нь тухайн зүйлийг хийж байхдаа аюулгүй байдлыг яаж хангах,  энэ зүйлийг хийхийн тулд би ямар зүйлийг хийх ёстой, бэлтгэх ёстой, гэх мэтчилэн  өөрсдийгөө амьдралд бэлтгэх амьдрах ухаанд суралцах үйл ажиллагаа байдаг. Гэхдээ бид үйл ажиллагаанд зөвхөн чиглүүлж өгдөг. Эх орныхоо тухай мэдэх ёстой, болж байгаа үйл явдлын талаар тодорхой мэдээлэлтэй байх ёстой, хүүхдийн эрх үүрэг нь ямар байх ёстой юм зэргийг мэдэж байх ёстой зэрэг заавал мэдэж байх зүйлсийн чиглэлийг ч бид өгдөг. Түүнчлэн бид сүүлийн үед аюулгүй ажиллагаа талаасаа хүүхдүүд их анхаарч, мэдэж байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэддэг байх талаар анхаарч ажиллаж байгаа. Тэрнээс биш скаут ийм, тийм зүйлийг сургачихлаа гэдэг талаасаа биш, тэр зүйлийг сурахад нь бид нар ийм зүйлүүдийг хийх ёстой, хамт олны дунд ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа, хариуцаж авсан зүйлээ хийхгүй, дутуу дулимаг хийх үед бид бүгдийн хийж байгаа зүйл чанартай болох уу эсэх асуудлыг ухамсарт нь ойлгуулах зэрэг нь хүүхдүүдэд амьдрах ухаанд суралцахад л тусалдаг. Скаутын хөдөлгөөний зорилго бол хүүхэд, өсвөр үеийнхэн  тал бүрийн мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, хамт олныхоо дунд биеэ авч явах чадвартай, иргэн хүн болж төлөвшихөд нь туслахад оршдог.

12645265_10153861489743328_2842960082371135134_n

          Бид орж ирсэн хүүхэд болгоныг ийм болгоно тийм болгоно гэдэггүй. Хэрвээ тэр хүүхэд андгайгаа, хамт олныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол өөрөө л явдаг, скаутаас хүнийг хөөдөггүй.

        Эцэг эхчүүд хүүхдээ скаут болгохыг хүсвэл, хамт олноороо орж ирвэл их сайн, ганц хүүхэд дангаараа скаутын хөдөлгөөнд орно гэхэд хүндрэлтэй, учир нь салаан системээр үйл ажиллагаа явагддаг учраас. Харин ах дүү хамаатан саднаараа нийлээд нэг ижил насны хүүхдүүдийг  5-7 хүүхдүүдийг  нийлүүлээд бид нар салаа болчихлоо гэвэл бид нар скаут роверуудаас багш гаргаж өгч, юуг яаж хийх вэ гэдгийг заалгаж, тэр хүүхдүүдтэй 14 хоногт нэг удаа уулзаад  байх боломжтой.

 – Албан ёсны харъяалалтай скаутад бүртгэлтэй сургуулиуд байдаг уу?

       – Тэр сургууль бол скаут сургууль гэж ярьдаггүй, тэр сургуульд скаутын салаа байгаа сургууль гэж 39, 12, 52, 24 ч гэдэг юмуу сургуулиуд  дээр скаутын бүлгүүд бол байдаг. Сургуулиуд дээр багш нар л ажиллаж  байвал скаутын үйл ажиллагаа тэнд явагдаж л байна. Жишээ аваад ярихад 52-р сургуулийн Оюунчулуун багштай анги, Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн Мөнхцэцэг багштай анги, 69-р сургуулийн Болормаа багштай анги зэрэг эдгээр скаут нэртэй хүүхдүүдийн анги маань сургуульдаа дандаа тэргүүний ангиуд болсон байдаг. Хамт олноороо юмаа хийдэг, өөрсдийнхөө дүрэмт хувцсаа дүрэмт хувцсаа долоон хоногт нэг удаа өмсдөг, үйл ажиллааагаа явуулдаг гэх мэтчилэн скаутад нэгдсэн багш нь дэмжээд явж байгаа ангиудыг харахад дандаа хамт олонч, нийтэч,  олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог тэргүүний ангиуд нь сургууль дээрээ болсон байдаг.

12120142_890926187648673_6692197390550551691_o

– Боловсролын системийн зорилго нь багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалт руу чиглэгдээд тодорхой хугацаа өнгөрч байна.  Энэхүү зорилготой скаутын сургалт уялдаж байна гэж харж байна лдаа. Та Монголын ерөнхий боловсролын системд үнэлэлт хийж, скаутын сургалтыг сургуулийн боловсролын хөтөлбөртэй харьцуулж судалж үзсэн үү?

      – Бид нарын хийж байгаа гол үйл ажиллагаа чинь л тэр шүү дээ. Авъяас хөтөлбөр бол хичээлээс гадуурхи зүйл гэж яриад байгаа тэр зүйлийг бол скаутын үйл ажиллага явуулаад хөгжүүлэх, Цөм хөтөлбөрийн тухайд амьдрах ур чадвар, иргэний боловсрол, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэсэн гурван зүйл нь  скаутын үйл ажиллагаатай маш сайн уялдаж байгаа юм. Тал бүрийн мэдлэг боловсролтой байх нь амьдрах ухаанд суралцах, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэг нь скаутын цуглаанууд, хамт олныхоо дунд биеэ авч явах иргэн хүн болно гэж байгаа энэ нь иргэний боловсролын зорилгуудтай ян цав нийцэж байгаа юм. Эдгээр хөтөлбөрүүдийг хичээлээр заахдаа манай хөтөлбөрүүдээс авах боломжтой. Цаашид энэ хөтөлбөрүүд хэрэгжихээр бол бид боловсролын “Авъяас” хөтөлбөр, “Цөм” хөтөлбөртэй хамтарч ажиллахыг Боловсролын яаманд тавьж байгаа.

“Скаутад захирах, захирагдах ёс гэж заавал байдаг. Бид нар хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай байдаг. Хүүхдүүд өөрсдөө буруу зүйл хийсэн бол, тэрнийхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой.”

– Мэдлэг дадал чадварын тэмдэг  гэдэг нь юу вэ?

        – Мэдлэг дадал чадварын тэмдгийн талаар удирдагч багш нар чиглүүлж өгдөг. Манайд мэдлэг дадал чадварын 60 гаруй тэмдэг байгаа.  Тодорхой сэдвийн хүрээнд сурч, эзэмшиж болзол хангаснаар тэмдэг авдаг.  Алтан сумтай скаут  зэрэглэлтэй боллоо гэхэд тэр хүүхэд 12, мөнгөн  сумтай скаут бол 6 ширхэг дадал чадварын  тэмдэгийг авсан байх зэрэг мөн зэрэглэлүүд байдаг. Заавал 12 биш эдгээрээс илүүг олон тэмдэгт цуглуулж өөрийгөө хөгжүүлж болно. 20, 30-ийг ч авч болно.  Нэг тэмдэг авсан  ч тухайн тэмдгийг чиглэлээр мэддэг, чаддаг, бусдад заах чадвартай д болсон байна гэсэн үг. Хүнээс мэдлэгийг булаааж авна гэж байхгүй, сурсан зүйлээ заавал өөрийн болгосон байх ёстой. Багш бол тухайн хүүхдийн хувцсан дээрх тэмдгийг хараад тэр чиглэлээр нь хүүхдэд даалгавар өгөхөд хүүхэд маань тэр даалгаврын биелүүлэхдээ урамтай байдаг.

13679895_1349389178412550_7654280924359605959_o

    – Скаут хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог нь юу байдаг вэ? 

        – Скаутад захирах, захирагдах ёс гэж заавал байдаг. Бид нар хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай. Хүүхдүүд өөрсдөө буруу зүйл хийсэн бол, тэрнийхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой. Тэр хүүхэд өөрийгөө хөгжүүлж, гавъяа байгуулсан бол тэр хүүхдийг урамшуулах ёстой. Тэрийг цаг тухайд нь хийж байх ёстой ба энэ нь  багш нарын ур чадвараас ихээхэн хамаардаг. Хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар хүртэл хүүхдүүдтэй адилхан сэтгэхүйд орчихсон, загнуулахдаа загнуулж, урамшихпаа урамшиж баярлаад ягл хүүхдүүдтэйгээ адилхан байдаг. Хүүхдүүдэд чиглэл өгч, хөгжихөд нь тусалж байна гэдэг нь багшийн хувьд ч хөгжиж байгаа нэг хэлбэр. Скаутуудад орсон хүмүүс, захирах, захирагдах ёсыг маш сайн биелүүлэхэд, хоёрдугаарт өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байхад суралцдаг. Мөн скаут хүүхдүүд маань бусад хүүхдүүдийг бодвол илүү нээлттэй, өөрийгөө хөгжүүлэх арга барилаа олж чаддаг.

“Миний хувь Монголын маань өсвөр үеийнхний нэг хэсэг хүүхдүүд нь ч гэсэн сайн хүмүүс болоосой, бусдад нөлөөлөхүйц чадвартай хүмүүс болоосой гэсэн энэ хүсэл нь миний эх орныхоо ирээдүйд оруулж буй хувь нэмэр юмуу даа.”

– Монголын Скаутын Холбооны ойрын төлөвлөгөө юу байна вэ?

     – Бид нарын гол зорилго бол чадварлаг скаут мастерууд буюу насанд хүрэгчдийг бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Хүүхдүүдэд энэ талын хөтөлбөр үйл ажиллагаа их дутагдаж байгаа ч бид хүүхдүүдтэй ажиллах насанд хүрэгчид үнэхээр хомс байна. Энэ тал дээр багш нар ачаалал их ирж байна гэж үзээд байгаа ч уг нь энэ зүйлийг зохицуулна гэдгийг багш нар маань сайн ойлгохгүй л байна лдаа. Хамгийн гол нь зохион байгуулалт, хүүхдүүдэд, салаан дарга нарт үүрэг өгөх, чиглэлийг нь зааж өгөөд байхад хүүхдүүд биеэ даагаад хөгжих боломжтой байдаг.  Хөтөлбөрүүд нь бэлэн болчихсон ийм нөхцөлд багш нар хөгжүүлээд өөрсдийнхөө боломжид тулгуурлаад ажиллахад болохгүй зүйл байхгүй.

12565639_155268621514804_9196614678120945282_n

– Насанд хүрэгчдийг бэлтгэхэд тулгардаг бэрхшээл нь юу вэ?

          – Санхүүгийн асуудал байдаг. Та юм сурч мэдэх гэж байгаа бол та төлбөрөө төл гэдэг скаутад нэг гол зарчим байдаг. Хааяа нэг  сонсоход скаутад мөнгөө төлөөд зугаалж байдаг дандаа баячуудын хүүхдүүд байдаг гэж яриа гарсан байсан. Харин хүүхдүүдийн хувьд би төлбөрөө төлөөд энд ирсэн юм чинь ямар нэг зүйлийг сураад явах ёстой гэсэн зорилгууд байж байх ёстой. Одоо нийгэмд багш нарын амжиргаа ямар байгаа билээ, цалингаас цалингийн хооронд ажиллаж байгаа энэ үед төлбөрөө төлөөд сургалтанд хамрагдах боломж тэд нарт хэр байх уу, энийг ойлгоод дэмжиж ажилладаг удирдлагуудад маш их баярлалаа гэж хэлмээр байдаг. Сүхбаатар аймаг, сумын засаг дарга нар, сургуулийн захиргаанаас зохиогдоод өнгөрсөн Жемборийд оролцож буй хүүхдүүдийн унааны асуудалд тодорхой хэмжээгээр тусалсан байсан. Скаутад ажилласныхаа төлөө бид цалин авдаггүй. Монголын Скаутын Холбоонд сайн дураар ажиллаж буй үе үеийн удирдагч багш нарын дийлэнх нь Монгол улсын хойч үеийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой, өөрсдийн итгэл үнэмшил, сэтгэл зүтгэлээрээ ажилладаг. Миний хувьд Монголын маань өсвөр үеийнхний нэг хэсэг хүүхдүүд нь ч гэсэн сайн хүмүүс болоосой, бусдад нөлөөлөхүйуц чадвартай хүмүүс болоосой гэсэн энэ хүсэл нь миний эх орныхоо ирээдүйд оруулж буй хувь нэмэр юмуу даа. Дунд сургуулийн багш нарын хувьд ч ангиа сайн хамт олон болоосой, хүүхдүүдээ хөгжүүлэх юм сан гэсэн тэр сэтгэлийн үүднээс ажиллаж ханддаг олон багш нар байдаг.

1930094_1111990842178616_3300863127538404486_n

      Насанд хүрэгчдийг бүлгийн удирдагчдыг бэлтгэх анхан шатны сургалтанд заавал хамруулдаг, энэний дараа мэргэшсэн сургалт хоёр модон тэмдэгтийн сургалт, хоёр модон тэмдэгтийн сургалт гээд цаашлаад сургагч бэлтгэх сургалтууд байдаг.

   “Дэлхийн 216 улсад скаутын хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж байна.”

– Олон улсад скаутын үйл ажиллагаа яаж явагддаг вэ? Зарим улсын боловсролын системд орсон байдаг талаар уншиж байсан юм байна.

150151_10150991800963200_128239784_n

       – Дэлхийн 216 улсад скаутын хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж байна. Германд бол төрийн байгууллагын зарим үйл ажиллагааг төрийн бус байгууллагууд ажиллах гэдэг утгаараа жилийнх нь төсөвт сууж өгдөг бол Европт бол шашны байгууллагуудын нөлөө бол харьцангуй бага, Америкт бол боё скаут бол шашны байгууллагаа түшсэн, скаутын хөдөлгөөн үүссэнээс хойш скаутын үйл ажиллагаа нь үе, удам дамжсан байгууллагууд болж байна. Эцэг эхчүүд нь скаут бол хүүхдүүдээ скаут болгосон, өвөө эмээ ач гучаараа скаут болсон гэр бүлүүд байна. Америкийн кинон дээр ч их гардаг. Долоон хоногийн скаутын үйл ажиллагааагаа нэгнийхээ гэрт кабуудын цугларалтыг их хийдэг. Эцэг эхчүүд нь скаут мастерууд байх жишээний. Эсвэл долоо долоо хоногоор нэг нэгнийдээ ээлжилж цугларахаас гадна, цэцэрлэгт хүрээлэнгүүд дээр очиж бусдад туслах, өөрсдийнхөө  үйл ажиллагаа явуулдаг гэх мэт үйл ажиллагаа нь их өргөн хүрээтэй. Манай улсад үүсч хөгжөөд дөнгөж 25 жил болж байгаа. Үүнээс цаашлаад ирэхээрээ гэр бүлээрээ скаут байх боломж бүрдэнэ гэж итгэж байна. Энэ бол  боловсролын байгууллага-сурагч-эцэг эх гэсэн гурвалсан харилцаа холбоо скаутын үйл ажиллагаан дээр сайн харагдаж байгаагийн тод жишээ юм.

       Тайланд, Филлипин, Индонез зэрэг Азийн улс орнуудын сургуулийн захирлууд нь өөрсдөө скаут мастерууд байдаг учраас тэр сургууль тэр аяараа багш сурагчгүй бүгд скаутууд байдаг.

– Манайд скаутын байгууллагат улс төрийн шашны нөлөө байдаг уу?

         – Скаут бол улс төртэй ямар ч хамаагүй, скаутын гишүүн байсан  хувь хүн улс төрд орох нь чөлөөтэй, харин тэр хүн улс төрийг скаутад оруулж ирж болохгүй. Миний өмнө нь дурдсан бурхны өмнө хүлээсэн үүрэг гэдэг нь оюун санааны итгэл үнэмшил. Тэр өөрийнхөө итгэл үнэмшлээр, тухайн улс төрийн хүчинд ороод явж байна гэдэг нь одоо Эрдэнэжамъяан байж байна. Энэ хүн бол багаасаа скаут байсан, ровер, скаут мастер байсан, үндэсний нарийн бичгийн дарга байсан, ерөнхийлөгч хийж байсан, энэ хүн бол скаутад улс төрийн нөлөө ерөөсөө үзүүлдэггүй, скаутынхаа талаар л бид нарт тусалж хамтарч ажиллаж болно. Манай дүрэмд ч улс төрөөс ангид гэсэн заалт байдаг. Шашны үйл ажиллагааг бол үгүйсгэхгүй, тухайн хүний итгэл үнэмшлийн асуудал. Харин скаутаар шашныг сурталчилах гэсэн ойлголт байх ёсгүй.

11990631_814839541958879_490460020237787779_n

     Нэмж хэлэхэд сургуулийн удирдлагууд ойлгож ажиллъя гэсэн багш нарыг дэмжээсэй, анги хамт олноо сайн, хамт олонч хүүхдүүдтэй анги болгоё гэж бодож байгаа багш нар скаутын хөдөлгөөнд  нэгдээрэй, эцэг эхчүүд ах дүү нараараа нийлж байгаад ижил насны хүүхдүүдээ нийлүүлээд салаа бүрдүүлээд  бид нараас ровер удирдагчдыг авч ажиллуулаарай гэж хүсмээр байна.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Баярлалаа.

Б.Болор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Отгонцэцэгийг Казахстан улс 75 мянган доллараар шагнана

Энэ жил 23 настай жүдоч бүсгүй өнгөрсөн оноос иргэншлээ сольж, Казахстаны нэр дээр барилдах болсон билээ. Тэрбээр богино хугацаанд өндөр амжилт үзүүлж, Риогийн олимпоос хүрэл медаль хүртээд байна. Риогийн олимпын эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн монгол жүдоч Г.Отгонцэцэгийг Казахстан улс 75 мянган доллараар шагнаж, нэг өрөө байраар урамшуулах болжээ. Казахстанчууд Төв Азийн бүс нутагтаа хамгийн өндөр бай шагналыг олимпын медальтнууддаа өгч буй юм.

Тус улс олимпын аваргадаа 250 мянган доллар, гурван өрөө байр, мөнгөн медалийг 150 мянган доллар, хоёр өрөө байр, хүрлийг 75 мянган ногоон, нэг өрөө  байраар мялааж байна гэнэ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Усан сэлэлтийн төрөлд дэлхийн хоёр рекордыг шинэчилжээ

Энэ үдэж эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн төрөлд дэлхийн хоёр рекордыг шинэчлэн тогтооожээ.

13902550_1221074441260766_7956970049874544331_n

Унгерын тамирчин Катинка Хоссзү эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан төрөлд өмнөх рекордоосоо 2 секундаар буюу 4 минут 26,36 секундаар дэлхийн рекордыг шинэчилсэн бол Австрали улсын тамирчид Эмма Мскеон, Британни Элмслье, Бронтэ Кампбел нар 4×100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3 минут 30,65 секундээр рекорд тогтоожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүрвэгсдийн багийн 18 настай тамирчин 20 хүний амийг аварчээ

 

Олимпт оролцож байгаа тамирчин бүрийн цаана сонирхолтой түүх байдаг бөгөөд Юсра Мардини хэмээх Сири охины түүх үнэхээр баатарлаг юм.

syrian

Мардини бол ОУОХ-ны далбаан дор оролцож байгаа дүрвэгсдийн  багийн усан сэлэлтийн тамирчин  билээ. Хэдий тэрээр 18-хан настай боловч живж буй усан онгоцноос өөртэйгээ нийлүүлээд 20 хүний амийг аварчээ. Туркээс хөдлөөд 30 минут орчим явсны дараа сууж явсан моторт усан онгоц нь задгай далайд осолджээ. Тэрээр энэ тухай ярихдаа:

“Тэнд байсан хүмүүсээс дөрвөн хүн л сэлж чаддаг байсан. Би нэг гараараа онгоцны олсноос бариад  хоёр хөл, нэг гараараа л сэлж байсан. Гурван цаг гаруй хүйтэн усанд байхад хамаг бие үнэхээр.. Би энийг дүрсэлж хэлж чадахгүй байна” …

Мардини одоогоор Берлинд амьдардаг бөгөөд эмэгтэйчүүдийн 100 метрийн усан сэлэлтэд хүч сорих юм байна. Ажиглагчдын зүгээс түүнд их найдвар тавьж байгаа гэнэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

Бразилийн Рио де Жанейро хотноо 8-р сарын 5-21-нд зохион байгуулагдах Зуны Олимпийн XXXI наадамд манай тамирчид спортын есөн төрөлд өрсөлдөх билээ. 

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь:

НАЙМДУГААР САРЫН 5-НД:

Байт харваа

Ж. ГАНТӨГС -Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.

НАЙМДУГААР САРЫН 6-НД:

Бокс 

17:00-19:15/Риогийн цагаар/ 48 кг жинд Г. ГАН-ЭРДЭНЭ,
11:00-13:15/Риогийн цагаар/ 60 кг-ийн жинд Д.ОТГОНДАЛАЙ нар тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь тодорхой болно.

Буудлага 

08:30-16:30/Риогийн цагаар/ хийн урт бууны дасгалд Г.НАНДИНЗАЯА буудна. Медалийн эзэд тодорно.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.ЦОГТБААТАР, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүүр Олимпийн аваргынхаа тоог нэмэх боломжтой.

НАЙМДУГААР САРЫН 7-НД:

Бокс 

11:00-13:30/Риогийн цагаар/ 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ,
17:00-19:30/Риогийн цагаар/ 69 кг-д Б.ТҮВШИНБАТ

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад /Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.ТӨМӨРХҮЛЭГ, А.ЦОЛМОН нар барилдах юм.

Буудлага

09:00-16:30 цагт/Риогийн цагаар/ эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Хүндийг өргөлт

19:00-20:40, 20:50-21:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд У.ЧАГНААДОРЖ хүч үзнэ. Энэ жингийн медалийн эзэд тодорно.

НАЙМДУГААР САРЫН 8-НД:

Бокс

11:00-14:00/Риогийн цагаар/ 49 кг-ийн жинд Г.ГАН-ЭРДЭНЭ,
17:00-20:00/Риогийн цагаар/ 69 кг-ийн жинд Б.ТҮВШИНБАТ нар хүч үзнэ.

Жүдо 

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.ОДБАЯР, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.СУМЬЯА нар барилдана.

Байт харваа

09:00-12:55/Риогийн цагаар/ Ж.ГАНТӨГС ганцаарчилсан харвааны хасагдах шат үргэлжилнэ.

НАЙМДУГААР САРЫН 9-НД:

Бокс 

11:00-13:15, 17:00-19:15 цагуудад/Риогийн цагаар/ 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ өрсөлдөнө.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 81 кг-д О.УУГАНБААТАР, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.МӨНХЗАЯА нар барилдана.

Буудлага

09:00-16:45/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Байт харваа

Ж.ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат үргэлжилнэ.

НАЙМДУГААР САРЫН 10-НД:

Бокс

11:00-14:00, 17:00-20:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар тулалдана.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.ОТГОНБААТАР, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.НАРАНЖАРГАЛ нар барилдана.

Байт харваа 

Ж.ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат.

Хүндийг өргөлт

15:30-17:10, 17:20-17:30 цагуудад/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд М.АНХЦЭЦЭГ “А” группт хүч сорих бөгөөд медалийн эзэд тодорно.

НАЙМДУГААР САРЫН 11-НД:

Бокс

11:00-14:00, 17:00-20:00 цагуудад/Риогийн цагаар/ 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар хүч үзнэ.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД нар барилдана.

Буудлага

09:00/Риогийн цагаар/ эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.НАНДИНЗАЯА оролцоно.

Усанд сэлэлт

13:00-16:00/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ДӨЛГӨӨН оролцоно.

НАЙМДУГААР САРЫН 12-НД:

Бокс

11:00-13:45, 17:00-19:45 цагуудад 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ нар өрсөлдөнө.

Жүдо

10:00-13:00, 15:30-18:00 цагуудад/Риогийн цагаар/ +100 кг-д Б.ТЭМҮҮЛЭН барилдана.

Байт харваа

Ж:ГАНТӨГС Эрэгтэй ганцаарчилсан харвааны шилдэг 16-д шалгарсан тохиолдолд шөвгийн найм, хагас болон шигшээ харваанд өрсөлдөх боломжтой.

Усанд сэлэлт 

13:00-15:35/Риогийн цагаар/ Эмэгтэй 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ЕСҮЙ оролцоно.

НАЙМДУГААР САРЫН 13-НД:

Бокс

11:00-14:00, 17:00-20:00 цагуудад/Риогийн цагаар/ 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар тулалдана.

НАЙМДУГААР САРЫН 14-НД:

Бокс

11:00-14:45, 17:00-20:15 цагуудад/Риогийн цагаар/ Г.ГАН-ЭРДЭНЭ өрсөлдөж буй 49 кг-ийн жингийн финал, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ нар хүч үзнэ.

Хөнгөн атлетик 

09:00-12:45/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн марафонд Л.ОТГОНБАЯР, Б.МӨНХЗАЯА нар хурд сорино.

НАЙМДУГААР САРЫН 15-НД:

Бокс

11:00-13:15, 17:00-19:45 цагуудад/Риогийн цагаар/ 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ нар тулалдана.

НАЙМДУГААР САРЫН 16:

Бокс

11:00-13:15, 17:00-19:45 цагуудад/Риогийн цагаар/ Д.ОТГОНДАЛАЙГИЙН өрсөлдөж буй 60 кг-ийн финал, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ нар тулалдана.

НАЙМДУГААР САРЫН 17-НД:

Бокс

14:00-17:00/Риогийн цагаар/ Б.ТҮВШИНБАТЫН 69 кг-ийн жингийн финал, 52 кг-д Х.ЭНХ-АМАР нар хүч үзнэ.

Тэквондо

Эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.ТЭМҮҮЖИН өрсөлдөх бөгөөд тус жингийн медалийн эзэд тодорно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эмэгтэйчүүдийн 58 кг, 69 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Манай П.ОРХОН, О.НАСАНБУРМАА нар хүч үзэх юм.

НАЙМДУГААР САРЫН 18-НД:

Бокс

14:00-16:00/Риогийн цагаар/ 56 кг-д Э.ЦЭНДБААТАР хүч үзнэ.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Манай Э.СУМЬЯА, С.БАТЦЭЦЭГ нар барилдана.

Таеквондо

09:00-13:00 цагт урьдчилсан тоглолт, 15:00-18:00 цагт хагас шигшээ, 20:00-23:05 цагт шигшээ тоглолт болох бөгөөд 68 кг-ийн жинд П.Тэмүүжин оролцоно.

НАЙМДУГААР САРЫН 19-НД:

Бокс

14:00-16:30/Риогийн цагаар/ 52, 64 кг-ийн жингийн хагас шигшээ тоглолтууд болно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг-ийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Э.БЭХБАЯР, П.ӨНӨРБАТ нар барилдах юм.

НАЙМДУГААР САРЫН 20-НД:

Бокс

14:00-15:30 цагт/Риогийн цагаар/ Э.ЦЭНДБААТАРЫН тоглож буй 56 кг-ийн жингийн шигшээ тоглолт болно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэй 86 кг-д О.ҮЙТҮМЭН, +125 кг-ийн жинд Ж.ЧУЛУУНБАТ нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

НАЙМДУГААР САРЫН 21-НД:

Бокс

14:00-16:00 цагт/Риогийн цагаар/ Х.ЭНХ-АМАР, Б.ЧИНЗОРИГ нарын тоглож буй 52 кг, 64 кг-ийн жингийн шигшээ тоглолт болно.

Чөлөөт бөх

10:00-13:00, 16:00-19:00 цагуудад/Риогийн цагаар/ Эрэгтэй 65 кг-д Г.МАНДАХНАРАН, 97 кг-д Д.ХҮДЭРБУЛГА нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

Хөнгөн атлетик

09:00-12:25 цагт/Риогийн цагаар/ Эрэгтэй марафон гүйлтэд Б.СЭР-ОД, Д.ГАНТУЛГА, Ц.БЯМБАЖАВ нар хурд сорино.

16 хоног үргэлжлэх Олимпийн наадмын дэвжээнд Монголын 43 тамирчин  оролцох бөгөөд наймдугаар сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21-ний өдрүүдэд буюу 14 өдөр нь медалийн төлөө өрсөлдөх боломжтой юм.

Рио де Жанейро хот нь Улаанбаатараас 12 цагийн зөрүүтэй цагийн бүслүүрт оршдог тул та тэмцээн үзэх цагаа 12 цагаар урагшлуулж тооцоорой.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

А.Билгүүн: 2017 онд Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жембори Монгол улсад зохион байгуулагдана

Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд 2016.07.25-08.01 ны хооронд Олон улсын II Жембори зохион байгуулагдсан билээ. Энэ талаар Монголын Скаутын Холбооны Үндэсний  Зөвлөлийн Товчооны гишүүн, залуучуудын хөтөлбөрийн дарга, энэ удаагийн Олон улсын      II Жемборигийн үйл ажиллагаанд зохион байгуулах хорооны дэд даргаар ажилласан, 2017 онд болох Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборигийн зохион байгуулах хорооны хөтөлбөрийг хариуцаж ажиллах А.Билгүүнтэй ярилцлаа.

хмаххаолл

Олон улсын  II Жембори үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Монголын Скаутын Холбооны хамт олонд баяр хүргэе! Уншигчиддаа  ойлгомжтой байх үүднээс Жембори гэдэг үгийг тайлбарлавал, ямар утгатай үг вэ?

Баярлалаа. Скаутын хөдөлгөөнийг үндэслэгч Баден Паул хэлэхдээ “Африкийн индиан омгийн хамгийн шилдэг ахлагч нарын нэгдсэн чуулганыг Жембори” гэж нэрлэдэг байсан тухай дурдсан байдаг. 1920 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа улс орнуудын хоорондын итгэлцэл сэргэж амжаагүй байхад скаутын хөдөлгөөн хамгийн анхны санаачлагыг гаргаж дэлхийн 20-иод орны 8000 орчим скаут хүүхдүүдийг цуглуулж дэлхийн скаутуудын Жембориг Англи улсад зохион байгуулж байсан. Жембори гэдэг нь хамгийн шилдэг скаутуудын цугларалт бөгөөд улс орон бүр хамгийн шилдэг скаутуудаа оролцуулдаг зуслант цугларалт юм.

Манай улсад Жембори зохион байгуулагдаж байсан түүхээс дурдвал?

Улс орон бүр үндэсний скаутуудын үйл ажиллагааг сурталчилж, тэдгээрийн эв нэгдлийг хангах зорилготой үндэсний Жембори зохион байгуулдаг. Монгол улсын хувьд 1996 оноос 2014 оны хооронд дөрвөн жилд нэг удаагаар таван удаагийн Үндэсний Жембори Монголд зохион байгуулагдсан. Манай улсад Олон Улсын Анхдугаар Жембори 2012 онд зохион байгуулагдаж байсан бол яг одоо дөрвөн жилийн дараа Олон Улсын Хоёрдугаар Жембори зохион байгуулагдаж байна. Олон улсын Жемборийн онцлог нь өөрийн улс орны скаутуудын үйл ажиллагааг гадны  олон улсын скаутуудад таниулах зорилгоороо үндэсний Жемборигээс ялгаатай байдаг.

рхморт

Энэ удаагийн олон улсын хоёрдугаар Жембори зуслант цугларалтын онцлог нь юу байсан бэ?

Маш том нэг онцлог байгаа. Энэ нь 2017 онд манай улсад зохион байгуулагдах Ази Номхон Далайн бүсийн 31-р Жембори бэлтгэл ажил, туршилт болон хийгдэж байгаа түүнчлэн Монголын Скаутын Холбоо олон жилийн дараа Олон Улсын Хүүхдийн  Найрамдал Төвтэй хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой байлаа. 2010 оноос хойш Монголын Скаутын Холбоо Батсүмбэрт байрлах өөрийн “Скаут – Эко зуслан” дээрээ скаутуудын зуслан цугларалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Ирэх жилийн Жембори ч гэсэн ОУХНТөв дээр зохион байгуулагдахаар байгаа.

Жембори зуслан цугларалтын үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

Жемборийн зуслан цугларалтаар хамгийн гол нь хүүхдүүд олон олон шинэ зүйлүүдийг суралцаж байдаг.  Аймаг, нийслэл, дүүрэг болон гадаад улс орнуудаас ирсэн скаутууд нь мэдлэг, соёл, өөрсдийн скаутуудын үйл ажиллагааны туршлага солилцох зэрэг шинэ зүйлсийг сурч авдаг. Скаутуудын бусад үйл ажиллагаа, зуслан цугларалтын үеэр мэдлэг дадал, чадварын тэмдэг хамгаалдаг бол үндэсний болон олон улсын Жемборийн үйл ажиллагаа нь илүү глобалчлагдсан үйл ажиллагаатай байдаг.

13884562_1336926796325455_120183823_n

Сургалтын ямар хөтөлбөрүүдийг хүүхэд, залуучуудад яаж хүргэдэг вэ?

Скаутуудын үйл ажиллагааны гол зарчим бол хийнгээ суралцах байдаг. Оролцогч хүүхдүүд өөрийн биеэр аливаа үйл ажиллагаанд оролцож, хийж, бүтээж сурах үйл ажиллагааг хангах үндсэн төвүүд ажилладаг.

Энэ жилийн хувьд Олон улсын II Жембори дээр скаут цогцолбор төв буюу скаутын арга барилаар хүүхдүүд амьдралдаа хэрэг болохуйц зүйлүүдийг сурч авах скаутын цогцолбор төв байсан бол, баг хамт олны эв нэгдэл, авхаалж самбаа тэсвэр хатуужлыг шалгасан адал явдалт үйл ажиллагааны төв байсан. Мөн тухайн скаутууд нийгэмд оролцох оролцоогоо сайжруулах, дуу хоолойгоо нэгтгэх, энх тайвныг өөрсдөө түгээн дэлгэрүүлэх зорилготой  нийгмийн хөгжлийн хотхоны үйл ажиллагааны төв, хүүхэд залуучуудын хэрэгцээ шаардлагад тохирсон, дэлхий дахины шинжлэх ухаан, техник, технологи яаж хурдан хөгжиж байгаа зэргийг  мэдэх эзэмших зорилготой шинжлэх ухаан танин мэдэхүйн нийт дөрвөн үндсэн цогцолбор төвүүд ажилласан. Жемборийн үйл ажиллагааны үеэр оролцогч скаутууд эдгээр төвүүд дээр очиж, өөрсдөө оролцож, өөрсдөө туршин хийж, суралцаж байсан бол наадмын өдрөөр нүүдэлчин соёлын үйл ажиллагааны төв ажилласан. Энэхүү төв нь гадаадаас оролцож буй скаутуудад Монголын үндэсний нүүдэлчин соёл, ахуй, зан заншил, түүх соёлыг сурталчилах гол зорилготой байлаа.

13933505_1336958369655631_97100337_n

Энэ удаагийн Жемборийн хамрах хүрээг тодорхойлвол?

Монгол улсын 13 аймаг,  Улаанбаатар хотын гурван дүүргийн төлөөлөл скаутууд, мөн Англи, Тайван улсын скаутууд нийт 650 скаутууд оролцсон. Мөн Жемборийн үйл ажиллагааг сонирхолтой, мэргэжлийн түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  АНУ, Швед, Сингапур улсуудаас Жембори зохион байгуулах хорооны IST буюу олон улсын үйлчилгээний байгууллагуудаас скаутуудаас ирж ажилласан.

13900825_1336958379655630_1020198021_n

Олон хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талыг хариуцаж ажиллахад хүндрэлтэй зүйл гарч байв уу?

Скаутуудын үйл ажиллагааны онцлог нь нэгдүгээрт, хагас цэрэгжилттэй, хоёрдугаарт,  зохион байгуулалтын хувьд харьцангуй боловсронгуй  буюу салаа, бүлэг, бүлгэмүүдэд хуваагдаж ажилладаг байгаа. Скаут хүүхдүүд энгийн хүүхдүүдээс ялгаатай нь нэг хүн шиг бүгдийг нь жагсаагаад, нэг командаар үйл ажиллагаанд оролцуулдаг онцлогтой учраас аюулгүй ажиллагаа, зохион байгуулалт аль аль талаасаа ажиллахад хүндрэл багатай байдаг. Энэ ч скаутын үйл ажиллагааны өөрийнх нь давуу тал болдог. Үүнээс гадна энэ үйл ажиллагааг зохион байгуулахад 10 хүүхэд тутам нэг удирдагч багш байсан бөгөөд  аймаг, дүүрэг, нийслэлийн 70 орчим насанд хүрсэн багш нар ажилласан.  Үйл ажиллагааны цогцолбор төвүүдийг ажиллуулахаар манай скаутын 100 гаруй сайн дурын залуучууд зохион байгуулалтанд орж ажилласан зэрэг насанд хүрэгчид, сайн дураар ажилласан эдгээр залуучуудын хүч, оролцооны тусламжтайгаар бид  оролцогч хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангаж амжилттай ажилласан гэдгийг хэлэхэд таатай байна.

13900875_1336925149658953_1118048812_nЯмарч үйл ажиллагаа давуу талтайгаас гадна сул талтай байдаг.  Энэ удаагийн Жемборийн үйл ажиллагааны дутагдалтай тал нь юу байсан бэ, цаашид анхаарах зүйлийг юу гэж харж байна вэ?

Хангалттай хэмжээний насанд хүрэгчдийн тоог гүйцэд бүрдүүлж ажиллаж чадаагүй нь зохион байгуулах хорооны дутагдалтай тал байсан. Яагаад гэвэл өнөөдөр Монголд сайн дураараа цаг гаргаад, хичээл зүтгэл гаргаж  скаут хүүхдүүдтэй ажиллах насанд хүрэгчид маш цөөхөн байна.  Скаутын хөдөлгөөн нь хүүхэд залуучуудад өөрийн үйл ажиллагаагаараа тусалдаг ч тэрийг хэрэгжүүлж, амьдруулахын тулд хангалттай хэмжээний скаут хүүхдүүдтэй ажиллах насанд хүрэгчид хэрэгтэй байна. Энэ удаагийн Жемборид зохион байгуулалтын тал дээр ч гэсэн насанд хүрэгчдийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байсан. Тиймээс дараа жилийн үйл ажиллагаанд сайн дураар ажиллах насанд хүрэгчидийг өргөнөөр хамруулж ажиллуулахыг зорьж байгаа, мөн төлөвлөж байгаа.

2017 онд зохион байгуулагдах Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жемборийн төлөв ямар байна вэ?

Гадны улс орноос 2000 гаруй оролцогч оролцох тооцоотой байгаа бөгөөд манайхны хувьд шийдвэрээ тулгаж гаргадаг учраас Монгол улсаас оролцох оролцогчдыг төлөвлөхөд хүндрэлтэй байгаа гэсэн хэдий ч урьдчилсан байдлаар 5000-6000 орчим оролцогчид хамрагдана гэсэн тооцоотой  байна. Түүнчлэн энэ удаагийн Жемборитэй зэрэгцээд ирэх жилийн үйл ажиллагааны эргэн тойрон дах асуудлын хүрээнд Ази Номхон Далайн Бүсийн Жембориг Зохион Байгуулах Хорооны III хурал, Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жемборид оролцох гадна, дотны оролцогчдыг ахалж ирэх төлөөлөгчдийн уулзалт зэрэг хурлууд болж өнгөрсөн.

раөхр

Скаутын үйл ажиллагааг сонирхож байгаа, хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд хандаж хэлэх зүйл байна уу?

Скаутуудын үйл ажиллагаанд зөвхөн скаутууд оролцох ёстой гэж хүмүүс боддог. Энэ бол буруу ойлголт. Скаутын үйл ажиллагааг сонирхож байгаа хүүхэд, залуучууд болон эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд үйл ажиллагаанд ирээд оролцоод үзэхэд л хангалттай. Өмнө нь Монголын Скаутын түүхэнд, ер нь хүүхдийн байгууллагын түүхэнд ийм том статустай үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Та бүхэн скаут мөн ч бай биш  ч бай та бүхэн өөрийгөө таньж мэдэж авахыг, өөрийгөө сорьж үзэхийг хүсвэл та манай жемборид оролцоорой.2017 оны Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жемборид  та бүхнийг маш гайхалтай зүйлүүдийг хүлээж байгаа гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.

Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье! 

Баярлалаа.

13941007_1336950726323062_122091746_n

Б.Болор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хиймэл бөөр хийдэг болно

Хүн болгоны хэзээ ч боломжгүй гэгдэж байсан зүйлийг хэн нэгэн хийх нь бий, хийсэн тэр зүйл нь  хүн төрөлхтний байнгын хэрэглээ болох нь ч бий. Ялангуяа өнөө үед боломжгүй гэгдэх зүйл байхгүй болсон гэхэд бараг л хилсдэхгүй. Тэгвэл АНУ-ын Колорадо мужийн Их Сургуулийн эрдэмтэд олон жилийн турш яригдаж байгаа,  21-р зууны бас нэгэн гайхалтай туршилтыг эхлүүлээд байна. Уг туршилт амжилттай болвол хүний элэг, бөөрийг хиймлээр хийдэг болох юм байна. Элэг бөөрний донор мөн шилжүүлэн суулгах гэсэн ойлголтууд бүр мөсөн алга болно гэсэн үг. Эрдэмтэд  сайн дурын 30 хүн дээр туршилтыг эхлүүлсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь Монгол хүн сайн дурынхны дунд байгаа аж. Туршилтын хугацаа 2017 оны 6 дугаар сард дуусах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон улсын II Жембори амжилттай үргэлжилж байна

 

Монголын Олон Улсын 2-р Жембори нь 2016 оны 7-р сарын 25 наас эхлэн 5 дахь өдрөө амжилттай үргэлжлэн явагдаж байна. Жемборид 21 аймаг, 9 дүүрэг, Сингапур, АНУ, Швед, Тайвань, Англи улсын 600 гаруй оролцогч  80 гаруй зохион байгуулагчид оролцож байгаа бөгөөд уг арга хэмжээнд оролцогчид нь өөрсдөө хоол, цайгаа хийж идэхээс эхлээд бүхий л арга хэмжээнд үзэгч, сонирхогч, оролцогч  байдгаараа онцлогтой. Ингэснээр Боловсролын хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн ”Цөм” хөтөлбөртэй скаутын үйл ажиллагаа хэрхэн уялдаж байгааг харуулах, амьдрах ур чадвар сургах дадлага, чөлөөт цагийн үйл ажиллагааг хэрхэн сурах үйл ажиллагаа болгож байгаа салаанд хуваагдсанаар багаар хэрхэн ажиллаж, үүрэг, хариуцлагыг хэрхэн ойлгуулж байгааг, танин мэдүүлэхэд Жемборийн зорилго оршдог байна.

хаөхө

Энэхүү зуслант цугларалтын хүрээнд скаут сурагчдын нас, бие бялдар, сэтгэл зүйн онцлогт тохируулан  биеийн болон, оюуны авхаалж самбаа шаардсан албан ёсны дөрвөн цогцолбор 35 өртөө, албан бус чөлөөт цагийн өртөө 10 гаруй өртөө сурагчдад зориулж явуулж байна. Эдгээр цогцолбор төвүүдийн үйл ажиллагаанаас танилцуулахад, шинжлэх ухаан танин мэдэхүйн хотхонд физик, хими, биологийн шинжлэх ухааны бодит туршилтуудыг үзүүлэх, таниулах, хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэг олгох, мөн танин мэдэхүйн мэдлэгийг нь нэмэгдүүлэх өртөөнүүд байрлаж, нийгмийн хөгжлийн хотхонд хүүхэд залуус өөрийн амьдарч буй нийгэмдээ илүү хариуцлагатай амьдрахад нь мэдлэг олгох зорилготойгоор хууль, экологи, мэргэжил сонголт болон Дэлхийн Скаутын Хорооноос хэрэгжүүлдэг “Messengers of Peace”  Энх тайвныг түгээгч хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулах төвүүд ажиллаж байна.

 

гэг

Түүнчлэн скаутын үндсэн мэдэгдэхүүн болох хээрийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баяжуулж, ач холбогдол бүхий сэдвээр нэмэгдүүлэн туршин, хэрэгжүүлэх зорилготойгоор Браунси арал хотхон, адал явдалт хотхонууд ажиллаж байгаа юм байна.

анрн

Бид нарыг Монголын Олон Улсын хоёрдугаар Жемборийн зохион байгуулагчид болон оролцогчид халуун дулаан хүлээн авсанд баяртай байна.

Бид энд хэдэн хоногийг их тухтай, хөгжилтэй өнгөрөөлөө. Үүний учир бид Скаутын зохион байгуулагчид болон хотхондоо ба хотхоны даргадаа баярлалаа гэж хэлмээр байна аа. Скаутын өртөөнүүдээр бид монголын түүх, ёс заншил ба соёлын талаар их зүйл мэдэж авсан. Хамгийн гоё өртөө нь гурилтай тулаан байсан.

Английн скаутууд

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон улсын II Жембори скаутуудын зуслан цугларалтын бэлтгэл ажил хангагджээ

Монголын Скаутуудын Олон улсын 2 дугаар Жембори скаутуудын нэгдсэн чуулга уулзалт Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд 2016 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 1-ний хооронд болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Улс орон бүхэн өөрийн скаутуудын хамгийн том арга хэмжээ болох үндэсний Жембориг 4 жил тутамд нэг удаа зохиодог бөгөөд үндэсний Жемборид бүх скаутуудын төлөөллүүд цуглаж майхант зуслан хийдэг. Мөн гадаад улс орны скаутуудыг өөрийн улсын скаутын үйл ажиллагаандаа оролцуулж олон улсын Жембориг зохион байгуулдаг билээ.

received_1305777732773695
Энэ удаагийн олон улсын Жембори нь 2017 онд Монголд зохиогдох Ази Номхон Далайн Бүсийн 31 дүгээр Жемборийн бэлтгэл ажлын хүрээнд болж байгаагаараа онцлогтой. АНДБүсийн 31 дүгээр Жемборийн бүтэц, онцлог, үйл ажиллагаа нь энэ жилийн олон улсын 2 дугаар Жемборийн зохион байгуулалттай ижилхэн болно.

received_1305777729440362
2016 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар ОУХНТөвд Монгол орны Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь төв аймгууд болон Улаанбаатар хотын нийт 650 скаутууд, 80 удирдагч багш нар, 100 зохион байгуулагч сайн дурын ажилтнууд цуглаад байна.

received_1305777726107029
Олон улсын 2 дугаар Жемборийн үеэр оролцогч хүүхдүүдийн хүсэл сонирхолд нийцүүлж скаутын, адал явдалт, нийгмийн хөгжлийн болон шинжлэх ухааны гэсэн үйл ажиллагааны 4 цогцолбор төвүүд нийт 60 гаруй өртөө ажиллуулна. Оройн цагаар дэд зуслангуудын дунд үдэшлэг, урлаг соёлын тоглолт, нөхөрлөлийн цаг зэрэг үйл ажиллагаа зохиогдоход бэлэн боллоо.

received_1305777722773696
Жемборид Монголын скаутуудын үйл ажиллагааг сонирхож, оролцохоор Англи, Тайваний скаутууд ирсэн бол Жемборийн үйл ажиллагааг зохион байгуулахад сайн дураар туслах зорилготой АНУ, Швед, Сингапур зэрэг улсаас сайн дурын ажилтнууд ирсэн байна.

Б.Болортуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа