Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 09-р сарын 12 өдөр, 09 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 9 сарын 12. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 11. элдэв тэнгэртэн-20 од, улаагчин тахиа, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-20:10.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад оюун билиг хурц, цэцэн мэргэн болох сайн. Гэвч луу, туулай жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтэн сөрөг муу.
-Хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, бэрийн үйл, гэр байшин барих, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, ном сонсох, замд гарах, дээл өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх