Ө.Батбагана найруулагч Монголын кино урлагийн шилдгүүдтэй хамтарчээ

2016 оны 09-р сарын 13 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ӨМӨЗО-ны кино найруулагч Ө.Батбагана манай улсад хүрэлцэн ирж кино бүтээх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл авъяаслаг найруулагч маань Монголын кино урлагийн шилдгүүдтэй хамтарч нэгэн сайхан уран бүтээл туурвижээ.

Эх үрийн тухай нүүдэлчдийн аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг харуулсан тус киноны зураг авалт хэдийнээ дууссан бөгөөд киноны гол дүрд МУГЖ Б.Тунгалаг, МУСТА Н.Ялалт, Билгүүн нар тоглосон бол зургийн даргаар М.Төвшинтөр, зураачаар Г.Амарсанаа, зураглаачаар Баяраа, дууны найруулагчаар Түвшээ, нүүр хувиргагчаар Л.Цэрэндулам нарын шилдэг уран бүтээлчид ажиллажээ.

Найруулагч Ө.Батбагана нь 2004 оноос эхлэн кино урлагийн салбарт ажиллаж 30 гаруй кино бүтээлд ажилласан бөгөөд тэдгээрийн 5-6 кинонд туслах найруулагч, гүйцэтгэх удирдагчаар ажиллаж байжээ. Өдгөө ӨМӨЗО-ны Ордос хотын төв телевизийн найруулагчаар ажилладаг тэрээр өнгөрсөн жил бие даан “Харамсал” хэмээх киног бүтээж ӨМӨЗО-ны үзэгчдэд толилуулсан бол энэ жилийн хувьд бол манай улсад ирж танай Монголын кино урлагийн шилдгүүдтэй хамтарч ээлжит уран бүтээлээ амжилттай туурвижээ.

Ийнхүү Ө.Батбагана найруулагч шинэхэн уран бүтээлээрээ 10, 12 сард Япон, Хонгконг, Бээжин зэрэг хотуудад болох кино наадамд оролцохоор хэдийнээ бэлтгэж эхэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх