“Нисдэг амбаар”-нуудын газар гэх нэрийг зүүгээд байгаа нийтийн тээврийн салбарг шинэчлэх цаг болсон гэдгийг олон жил хэлж, ярьж, бичиж байгаа ч анхааралдаа авдаг хүн тун цөөн. Учир нь энэ салбар яг л Монголын ард түмэн шиг ядуу байх тусмаа ашгаа сайн өгдөг гэдгийг дарга нар, улстөрчид маш сайн мэддэг юм билээ. Янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нэрийдлээр эндээс л мөнгө иддэг гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан биз ээ. Нийт 1 сая гаруй хүнтэй хотод 800 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилж байгаа нь дэлхийн стандартад нийцэхгүй гэгдэж өнгөрсөн жилийн төсөвт автобусны тоог 100-аар нэмэх нэрийдлээр 20 тэрбум төгрөг суулгасан ч парк шинэчлэлд зориулсныг олон хүн шүүмжилдэг.
Өнгөрсөн хугацаанд тус салбарыг аваръя, өөд нь татъя гэж байсан хүмүүсээс шахаа хийж мөнгө олъё гэж байсан удирдлагууд нь энэ салбарыг өнөөдөр дампуурлын ирмэгт авчирчихсан. Автобусанд суулгасан ухаалаг карт уншигч гэгч төхөөрмж өнөөдөр хүнийг оюутан, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан гэгчлэнгээр зарлан ялгаваралан гадуурхалт явуулж байгаа. Дээр нь энэ карт уншигч нь Монголын зорчигчдын мөнгийг төхөөрөмжийг нийлүүлсэн гэгдэх солонгос компанийн халаасанд чихдэг гэх мэдээлэл гарах болж, уг төхөөрөмжийг мөн л шахааны бизнес байсан гэж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудад нийтийн тээврийн салбар нь өндөх хөгжсөн байдаг учир замын түгжрэлээс эхлээд асуудлуудаа шийдчихсэн байдаг. Харин манайд байдал эсэргээрээ Нийтийн тээврийн нисгэгч нар нисдэг амбаараараа үйлчилсээр байгаа үед машины тоо ихснэ үү гэхээс буурах нь юу л бол.

Ийм нэгэн дампуурлын ирмэг дээр ирсэн салбарын даргаар Д.Отгонбаатар гэгч нөхөр томилоогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн албанд ажиллаж байсан ямар ч туршлагагүйн дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болохоор энэ нөхөр Архангайгаас сонгогдсон гишүүдтэй ойр гэдэг утгаараа энэ салбарын даргаар очсон байх магадлал өндөр. Вьетнам авто засвар ажиллуулж, “Дойт зам” хэмээх хот хоорондын тээврийн үйлчилгээ явуулдаг компанийн захирал байсан гэдэг утгаараа Д.Отгонбаатар энэ салбарт ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэйн дээр бүхэл бүтэн агентлаг удирдаад авч явах чадваргүйг нь салбарынхан нь ам булаалдан ярьж байгаа юм. Ямартай ч Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилсон хүнийг нь харж байхад Ардын намынхан энэ салбарыг аврах биш алахаар шийдсэн бололтой юм. Өөрөөр хэлбэл, шахааны бизнесийг үргэлжлүүлэхээр шийдсэн гэсэн үг. Д.Отгонбаатарын хувьд ийм л үүрэг гүйцэтгэхээр энэ албан тушаалд очсон бололтой юм.
У.Жанцан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үнд
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдө
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдв
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
