“Amjilt awards 2016” оны шилдгийг тодруулах санал асуулга эхэллээ

2016 оны 12-р сарын 13 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй аж ахуй нэгж байгууллагуудыг олон түмэнд алдаршуулах үүднээс “Amjilt awards 2016” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Amjilt.com сайтаас зохион байгуулж байна.

Манай сайтын бодлогод зүй ёсоор тусгагдаж явдаг зүйл нь Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуй нэгжүүдийг алдаршуулж тэдний бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тусалж, өөрийн сайт дээр үйлдвэрлэгч байгууллагуудын бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй байршуулж өгөхөд оршдог билээ.

“Amjilt awards 2016”  цахим санал асуулгад Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд хамрагдах бөгөөд нээлттэй цахим санал асуулгаар иргэдээс асуулга явуулж шилдэг үйлдвэрлэгч байгууллагыг шалгаруулна.
Та өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа хэрхэн амжилттай явж буйгаа мөн таны хийж хэрэгжүүлж байгаа ажлууд иргэдэд хэрхэн хүрч буйг мэдэхийг хүсвэл “Amjilt awards 2016” цахим санал асуулгад оролцоорой.
Цахим санал асуулга нь ард түмэнд нээлттэй санал хураалтаар шударга явагдана.

Та өөрийн дэмжигч байгууллагад саналаа өгөхийг хүсвэл www.Amjilt.com сайтаар зочлон албан байгууллага бүртгүүлж, санал өгөх бүрэн боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх