Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХСИС-д зочилж хүндэтгэлийн лекц уншив

2016 оны 12-р сарын 13 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв.

ХСИС-ийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ байранд зочлон буудлагын тийр, Бие хамгаалах бэлтгэлийн танхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, цахим номын сан, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Алдарын танхим”-тай танилцаж тус сургуулийн музейг үзсэн юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд Хүндэтгэлийн лекц уншив.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх