Оны тэргүүний Алтан гарт залуу эмч нар өнөөдөр тодорно

2016 оны 12-р сарын 14 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд. Эрүүл мэндийн салбарт нийт 40 мянга гаруй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна гэсэн судалгаа байдаг. Харин эдгээр эмч нарын дийлэнх хувийг залуу эмч нар эзэлдэг бөгөөд  залуу эмч нарынхаа  ажлын үр дүнг урамшуулах, шагнах үйл ажиллагаа дутмаг ажиглагддаг.

Тэгвэл  Монголын Залуучуудын Холбооноос “Тэргүүний залуу эмч” шагналыг бий болгож, энэ оны тэргүүний “Алтан гарт эмч” нарыг өнөөдөр буюу 2016. 12. 14-ний өдөр тодруулах гэж байна.  Тэргүүний эмч нарыг нарийн мэргэжлийн дагуу 35 номинациар шалгаруулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Эрүүл мэндийн корпораци, Гавьяат эмч нар,  АШУИС-ийн эрдэмтэн багш нар багтсан байна. Материалаа ирүүлсэн 120 гаруй залуу эмчээс шүүгчдийн шалгаруураар шилдэг 35 “Алтан гарт эмч” нар тодорч, маргааш шагналаа гардах нь.

Ёслолын ажиллагаа 15 цагт МЗХ-ны Залуус танхимд болох аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх