“Аз жаргал” МУСК үзэгчдийг байлдан дагуулсаар

2016 оны 12-р сарын 14 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, найруулагч Б.Чингүүн нарын хамтын бүтээл “Аз жаргал” Монголын уран сайхны кино өнгөрсөн 12-р сарын 9 -нд нээлтээ хийсэн билээ. Уг кино нь кино урлагт хүч сорьж буй Ц.Ганзоригийн хоёр дах уран бүтээл юм. “Аз жаргал” кино нь нээлтээ хийсэн өдрөөсөө эхлэн үзэгчдийг байлдан дагуулж уйлуулж, инээлгэж, ухаарал өгч байна.. Жүжигчин А.Гэрэлцэцэгийг эротик төрх үзэсгэлэнт төрхөөр нь үзэгчид андахгүй. Тэгвэл энэ кинонд зовлонт дүрийг чадварлагаар бүтээж үзэгчдийг гайхшралд оруулж байна.“Аз жаргал” уран сайхны кинонд хүний дотоод сэтгэлийн мөн чанар, амьдралын үнэ цэнийг харуулахыг зорьсон нь биелэлээ олж үзэгчдэд хүртээл болж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх