Элэгний С вирусийн өндөр халдвартай орнуудын жагсаалтад тэргүүлдэг манай улс АНУ-ын эм хүнсний агентлагт бүртгүүлэх гэж олон даваа туулсны үр дүнд “Харвони” эмийг оруулж ирж чадсан билээ.
Уг эм нь АНУ-д 94000 америк доллараар худалдаалагддаг бөгөөд Монголд 900 доллараар зарагдахаар болсон нь ядуу буурай манай улсын хувьд ард түмнийхээ төлөө хийсэн хамгийн чухал зүйл болж чадсан юм.
Элэгний С вирусээ устгасан болон С вирусийн эсрэг тэмцэж буй хүмүүсийн төлөөлөл алтан гарт эмч нарт болон “Харвони” эмийг Монголд оруулж ирсэн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаад талархсан сэтгэлээ илэрхийлж, “Эдгэрсэн сэтгэл” талархлын арга хэмжээг өчигдөр буюу 12-р сарын 13-ны өдөр МЗХ-ны дэргэдэх Залуус танхимд зохион байгууллаа.
Уг уулзалтад АУ-ын доктор Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, Элэгний эмгэг судлалын холбооны тэргүүлэн Баатархүү улсдаа тэргүүлэгч элэгний мэргэшсэн эмч нар болох Хаппи Веритас эмнэлгийн Я.Чойжамц , Интэрмед эмнэлгийн Сарантуяа, 2-р эмнэлгийн эмч Түвшинбаяр, Байгаль Хавдар судлалын эмч Чинбүрэн, Саруул, Гантуул нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж гарын бэлэг гардуулсан юм.
Энэхүү уулзалтыг зохион байгуулсан Г.Дашзэвгэ “ Би анх 2008 онд энэ С вирусын шинжилгээ өгсөнөөр С вирустай гэдгээ мэдсэн. С вирустай гэдгээ мэдээд сэтгэл санаагаар маш их унасан ч сайн гэх тодотголтой олон эмнэлгээр явж, олон эмчид үзүүлсэн ч С вирусыг устгадаг эмчилдэг эм тэр үед байгаагүй. Азаар ЭМЯ-ны дэд сайд байсан Ж.Амарсанаа маань гадаадын өндөр хөгжилтэй орноос энэхүү эмийг оруулж ирснийг дуулаад их баярласан. Эмчийн хяналтан дор 4 сар уугаад С вирус устсан байна гэж эмч маань хэлсэн. Аюулт өвчнөөс ангижруулж өгсөн алтан гарт эмч нартаа дахин дахин талархсанаа илэрхийлж алдаршуулж байна” гэж ярьсан юм.
Ийнхүү эдгэрсэн иргэд маань чин сэтгэлийн үгээ эмч нартаа хандан хэлсэн юм.
Тэдний нэг болох Хандсүрэн гуай “ 2002 онд элэгний С вирусаар оношлогдсон сүүлийн 6 сарын хугацаанд элэгний эмчийн хяналтанд байсан ч гэнэтийн явдлаас болоод шинжилгээнд маань эрс өөрчлөлт орсон байсан. Ингэж байхдаа Ж.Амарсанаа эмчийг олж уулзахад эмч маань надад үзлэг, оношилгоо, шинжилгээ ,эмийн эмчилгээг үнэгүй үзүүлж яаралтай арга хэмжээ авсан нь надад маш сайхан санагдаж байсан. Ийм их эрч хүч энерги бэлэглэсэн Ж.Амарсанаа эмчдээ үнэхээрийн их баярлалаа” гэж хэлсэн юм.
Ард түмнийхээ эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж 6000 хүнийг энэ аймшигт өвчнөөс ангижруулж чадсан Ж.Амарсанаа эмчийн сэтгэгдлийг сонсоход “Эмч хүний өдөр тутмын ажилд саар зүйл муу зүйл ч их тохиолдоно. Бидний эмчилсэн өвчтөнүүд эдгэрсэн байхыг харах нь сайхан эрч хүч, урам зориг тайлагддаг. Манай хэдэн өвчтөнүүд бүгд нэгдсэн арга хэмжээнд орж энэхүү талархлын арга хэмжээг зохион байгуулсанд баярлаж байна. Элэгний С вирүсийн эмчилгээг олон эмч нар сайн хийж байгаа. Эм нь гарч ирэх гэж 10-аад жил дуншсан. Хамгийн анх жижигхэн эмийн компани бүтээсэн байдаг. Яалт ч үгүй сайн эм С вирүсийг гаж нөлөө багатайгаар устгана. Үүнийг оруулж ирэхийн тулд Эрүүл мэндийн яам сайн ажилласан. Сэтгэлийн их тэнхээгээр энэ вирүсийг устгаж чадсан. Цаашдаа ч устгах болно” гэлээ.
Мөн энэ үйл ажиллагаан дээр Омбол компаний зүгээс Энэтхэг улсын ерөнхий нэршилийн хэвцинал хэлбэрийн 1 курс эмийг нэг азтанд гардуулсан юм.
2025 онд элэгний С вирусгүй улс болно гэсэн маш том зорилготой ажиллаж байгаа алтан гарт эмч нартаа ажлын амжилт хүсье.

“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үнд
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
