Баярын ширээ чимэх Урбанек

2016 оны 12-р сарын 15 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Орц: Байцаа 3 кг, лууван 1 кг, улаан , ногоон чинжүү тус бүр 500гр элсэн чихэр 400 гр, давс цайны халбагаар 1, хар перец нэг халбага, ургамлын тос 200гр, цагаан цуу 50гр, ус 300 гр.

Луувангаа үрүүлээр үрж, бусад ногоогоо жигд нарийн хэрчинэ. Тогоогоо халаагаад тосоо хийргээрэй. Халаад ирэхээр нь байцаа сонгино нэмнэ. Үүнд элсэн чихэр, давс, цагаан цуу, перец, ус зэрэг багтана. Одоо лууван л үлдсэн биз. 5 минут хэртэй жигнэсний дараа луувангаа хийгээрэй. Өнгө амт оруулах ногоон чинжүүгээ хийсэн ч болно. Бэлтгэж хэрчсэн бүх зүйл тогоонд чинь орсон биз. Тэгвэл тагаа тавиад галаа ялимгүй нэм. Одоо хүлээх л үлдлээ.

30 минут хэртэй жигнэхэд л хангалттай алаг салат бэлэн болно.

Анхааруулж хэлэхэд: салатаа хөргөсний дараа шилэн саванд хийж таглаарай. Ингээд баярын ширээгээ өөрийн гараар хийсэн алаг салатаар чимээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх